Нэгэн эмэгтэй гацуур модоо буулгахаас залхсан тул баяр болгоноор чимэглэхээр шийджээ

Гацуур модоо засаад, өнгө өнгийн чимэглэл өлгөх жилийн хамгийн гоё мөч гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Харин шинэ жил, зул сарын баяр өнгөрөөгөөд хүмүүс гацуур модоо буулгаж хураадаг бөгөөд өнөөх их баяр хөөр нь үгүй болж, сэтгэл хоосон оргино. АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотын Надиа Колуччид ийм зүйл тохиолдсон юм. Тэрээр гацуур модоо буулгаж хураалгүйгээр үлдээж, жилийн турш бүх баяруудаар гацуураа мөн адил чимэглэж байв. Энэ нь түүнийг аз жаргалтай, баяр хөөртэй болгож, амьдралыг нь илүү гэгээлэг, өнгөлөг болгож байсан тухай хуваалцжээ.

Гэгээн Валентины өдөр

Зул сарын гацуур модыг буулгахгүй, 2-р сар хүртэл үлдээхээр шийдсэний дараа тэрээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан чимэглэх санааг олжээ. Баярын уур амьсгал гэрийг нь бүрхэж, баяр хөөр буцаад ирсэн хэмээн бүсгүй онцолсон байна.

Гэгээн Патрикийн өдөр

Улаан өндөгний баяр

Долдугаар сарын 4

Талархлын өдөр

Халловин

Зул сарын баяр дахин ирлээ

Карнивал

Надягийн Holi-Trees цахим ертөнцөөр тарж, хүмүүс түүний гаргасан санаа хэчнээн гайхалтай болохыг хуваалцаж, олон хүн түүнтэй адил баяр бүрийн ийн тэмдэглэхээр болжээ. Мөн хүмүүс түүнээс хэрхэн гацуур мод чимэглэх талаар зөвлөгөө авч эхэлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!