Зурган дээр үргэлж сайхан харагдахын тулд алдартнуудын ашигладаг заль мэхнүүд

Гайхалтай зургийн гол түлхүүр нь зөв сонгосон хувцас, төгс үс засалт, нүүр будалтаас гадна зөв өнцөг гэдгийг алдартнууд сайн мэддэг. Олны танил хүн бүр өөрийн гэсэн чухал өнцөгтэй байдаг. Жишээлбэл: Жүжигчин Кристен Стюарт хүзүүгээ хажуу тийш нь бага зэрэг нугалдаг бол Парис Хилтон гэрэл зураг дээр үргэлж нэг хөлөө урагш тавьдаг.

Бид та бүхэнд алдартай одууд гэрэл зураг дээр гайхалтай харагдахын тулд ашигладаг бяцхан аргуудын талаарх мэдээллийг хуваалцаж байна.

1. Рианнагийн ихэнх зургууд мөрнийхөө дээгүүр харсан зургууд байдаг.

2. Женнифер Лоуренс үргэлж нэг гараа ташаандаа эсвэл бэлхүүсээрээ барьж зураг авхуулдаг.

3. Жорж Клуни дахин нэг шагнал авахыг хүлээж байгаа мэт гараа илж зургаа авхуулдаг.

4. Кристен Стюарт хүзүүгээ хажуу тийш нь болгож зургаа авахуулдаг.

5. Жизель Бюндхен хөгжилтэй байдлаар хөлөө нугалдаг.

6. Айшвария Рай гараа ташаандаа авах маягаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлдэг.

7. Женнифер Энистон алдарт хамтрагчдаа чанга тэвэрч дотно байдлаар зогсдог.

8. Парис Хилтон гэрэл зураг дээр үргэлж нэг хөлөө урагш тавьдаг.

9. Нэг хөлөө урагшаа гаргах нь Женнифер Лопезийг гайхалтай харагдахад тусалдаг.

10. Виктория Бекхэм биеэ бага зэрэг хойш нь гудайлгадаг.

11. Кэти Перри нэг өвдгөө нугалж, мөрөө урагшлуулдаг.

12. Роберт Паттинсон үснийхээ талаар маш их санаа зовдог бөгөөд боломж бүрдээ үсээ оролдож байдаг.

13. Аманда Сейфрид хөлдөө маш өргөн зай авдаг.

14. Эва Мендес шүтэн бишрэгчиддээ үнсэлт илгээдэг.

15. Пенелопа Круз бүгдэд нь хатан шиг халуун мэндчилгээ дэвшүүлдэг.

16. Николь Кидман ичимхий байдлаар гараа гэдсэн дээрээ барьдаг.

Та зураг дээр сайхан гарахад ямар пооз ашигладаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!