Хүүхэдтэй болохоосоо өмнө хайрттайгаа ярилцах ёстой 11 зүйл

Хүүхэдтэй болоход зөв цаг гэж байдаггүй хэмээх үг байдаг. Гэхдээ таны амьдралын тэрхүү сэтгэл хөдөлгөмөөр хэрнээ тун завгүй зарим үед бүр бухимдмаар үеийг багахан ч гэсэн сайжруулж чадах зүйл бол хүүхдээ төрүүлэхээсээ өмнө янз бүрийн сэдвүүдийн талаар ярилцах явдал юм.

Бид та бүхэнд хүүхэдтэй болохоосоо өмнө хайрттайгаа ярилцвал зохих сэдвүүдийн жагсаалтыг хүргэж байна.

1. Хэн ямар ажил хийх гэж байна вэ?

Унтахын өмнөх горим, хооллох (хэрэв хөхүүлэхгүй бол), усанд орох цаг, живх солих зэрэг нь хүүхдийг асрах ажилд хувь нэмэр оруулдаг томоохон ажилууд юм. Тиймээс та хоёр хоёулаа оролцож, эдгээрийг хийх нь сайхан хэрэг юм.

Мөн гэрийн ажил бас бий. Угаалга, тоос соруулах, хоол хийх, бусад зүйлсээ цэвэрлэх зэрэг нь байнгын ажил болж хувирах ба бяцхан хүүхэд байнга эмх замбараагүй байдал үүсгэх болно. Тиймээс та хүүхэдтэй болохоосоо өмнө эдгээр ажлуудынхаа талаар хоорондоо ярилцаарай.

2. Бид хүүхдээ асрах тал дээр юу хийх вэ?

Хүүхэд асрах талаар ярих нь хэн ажилдаа явах тухай яриа өрнүүлдэг. Та болон таны хамтрагч хоёулаа ажилдаа эргэн орохоор шийдэж магадгүй. Хэрэв тийм бол нялх хүүхдээ асруулах хүн олох хэрэгтэй.

3. Бид санхүүгийн ямар сонголт хийх гэж байна вэ?

Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд багагүй мөнгө хэрэгтэй гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс санхүүгийн талаар ярилцах нь маш чухал юм. Хамтдаа төсөв зохиох нь санхүүгийн хувьд давуу болон сул талуудаа ярилцахаас гадна ашигтай байж болох юм.

Мөн орлогын нэг буюу хэд хэдэн эх үүсвэртэй байх зэрэг бусад хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Хэрэв та анх удаа эцэг эх болж байгаа бол зардал нь бүр ч өндөр байх тул хүүхдийн машины суудал, хүүхдийн ор, хүүхдийн тэрэг, хувцас зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.

4. Бид хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

Сахилга бат гэж юу болох талаар бид өөр өөр санаа бодолтой байдаг. Энэ нь үргэлж шийтгэх ёстой гэсэн үг биш харин эцэг эхийн хувьд нөхцөл байдалд хэрхэн нэгдмэл байдлаар хандах явдал юм. Хүүхэд байхдаа хэрхэн өсөж торнисон тухайгаа ярих тодорхой тактикууд таны хүүхэдээ хүмүүжүүлэх тал дээр багагүй тус болно.

5. Манай хүүхэд ямар шашинтай болох вэ?

Хэрэв та хоёр адилхан итгэл үнэмшилтэй бол энэ нь хэвийн болов ч хэрэв өөр бол арай илүү төвөгтэй байдал үүсэх болно. Та хүүхдээ тодорхой итгэл үнэмшлээр өсгөхийг хүсч байгаа эсэхээ бодолцож үзээрэй.

6. Хүүхдээ төрүүлэх өөр аргыг судлаж үзэх

Та хайрттайгаа хүүхдээ хэрхэн төрүүлэх талаар ярилцаж үзсэн үү? Хэрэв та жирэмслэх боломжгүй бол IVF, тээгч эх эсвэл үрчлэлтийн талаар судлах уу гэх мэт өөр хэд хэдэн сонголт байгаа бөгөөд энэ талаар ярилцах нь зүйтэй. Энэ талаар ярилцах нь хэцүү байж болох ч хамтрагчтайгаа үнэнч ярилцах нь сайн хэрэг юм.

7. Бид хүүхдээ хаана өсгөхийг хүсч байна вэ?

Нялх хүүхдийн өсөж торниж буй орчин маш чухал бөгөөд эрүүүл аюулгүй байлгах нь таны ярилцах ёстой том сэдэв юм. Тиймээс та хотын төвөөс захын хороолол руу нүүх эсвэл өөрсдийн гэр бүлдээ ойртож тусламж авахыг хүсч болно.

8. Нойроо хэрхэн зохицуулах вэ?

Шинэхэн эцэг эхчүүд шөнө хүүхдээ унтуулахдаа өөрсдийн нойрыг умартдаг. Тиймээс хүүхдээ төрүүлэхээсээ өмнө шөнийн нойроо зохицуулах тал дээр ярилцаж, хүүхдээ ээлжлэн асрахаар зохицуулах хэрэгтэй.

9. Хүүхдээ төрүүлэхэд бидний харилцаа ямар байх вэ?

Шинэхэн хүүхдээ өлгийдөн авах үед хосуудад чамгүй олон асуудал тулгардаг. Тэдний нэг нь хосуудын харилцаа юм. Бяцхан үрдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлээд бие биедээ төдийлөн анхаарахаа больдог. Тиймээс хүүхэд төрөх үед хамтдаа цагийг хэрхэн өнгөрөөх талаар ярих нь зүйтэй болов уу.

10. Эрүүл мэндийн үзлэгт хэрхэн хамрагдах вэ?

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар зөвхөн хүүхдийнхээ хүйсийг олж мэдээд зогсохгүй, эмч нар өөр ямар нэгэн нөхцөл байдал байгаа эсэхийг тодорхойлох боломжтой. Хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах талаар санал бодлоо илэрхийлэх нь эртнээс ярилцах ёстой чухал асуудал юм.

11. Хүүхдийнхээ ирээдүйн талаарх санал зөрөлдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 54% нь хүүхдийнхээ ирээдүйд хэт их дарамт учруулдаг байна. Зарим эцэг эхчүүд хүүхдээ тодорхой хоббитой байлгахаар төлөвлөж болно. Та болон таны хайрт хүүхдээ хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаанд оруулах талаар өөр өөр санаа бодолтой байж болно. Гэхдээ хүүхэд тань өөрийн гэсэн сонирхолтой байх нь гарцаагүй.

Эцэг эхчүүд хоорондоо ямар нэгэн зүйл дээр санал зөрөлдөх нь гарцаагүй. Гэхдээ эдгээр асуудал дээр хүүхдээс аль болох хол ярилцах хэрэгтэй . Энэ нь таны гэр бүлийн хэв маяг бие биенээ хэрхэн нөхөж байгааг харуулж, хамтдаа нэг цөм болох талаар суралцахад туслана.

Өөр ямар сэдвүүдийг хэлэлцэх нь чухал гэж та бодож байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!