Төмсөөр хийж болох хамгийн амархан бас амттай хоолны жор

Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ төмсний ороомог хийх амттайхан жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Алхам бүрийг зургаар оруулсана байгаа тул дагаад хийгээрэй.
Орц:

  • Төмс
  • Тахианы мах
  • Өргөст хэмх
  • Сонгино
  • Давс, перец
  • Бяслаг
  • Өндөг
  • Гурил
  • Тахиа бүрэгч

Эхлээд төмсөө хальслаад чанаж бэлтгэнэ. Үүнийгээ өөрийн төмсний нухаш хийдэг аргаар бэлтгэж тавьна. Одоо тахианы махаа  жижиглэн хэрчиж, сонгино болон өргөст хэмхний хамт хуурч бэлтгэх бөгөөд давс перецээр амтална.

Одоо төмсний нухашнаас тасалж аван, гараараа дарж хавтгайлаад үүн дээрээ хуурсан мах болон үрсэн бяслагнаас тохируулж тавьна. Ингээд төмсөө хумьж боогоорой.

 

 

Төмсний ороомогоо эхлээд гуриланд хийж өнхрүүлээд, дараа нь хагалж хутгасан өндгөнд дүрж авна.

Хамгийн сүүлд тахиа бүрэгчинд өнхрүүлж аваад, халуун тосонд хийж шараарай.

 

Бүх орц нь болчихсон тул хэт удаан шарах хэрэггүй. Бага зэрэг шаргал болгоод гаргана. Тосыг нь уух зориулалтаар ороомогоо сальфеткан цаасан дээр тавьж хэсэг байлгаарай. Дараа нь хоолоо идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!