Диана гүнжийн алдартай хувцаслалтуудыг түүний тухай өгүүлэх кинонуудад тун сайн дуурайжээ

Диана гүнж загварлаг, мэдрэмжтэй хувцасладаг байсан гэдгээрээ алдартай. Түүний хувцаслалтыг өнөө хэр нь даган дуурайх бүсгүйчүүд олон мянгаар тоологдоно. Үүнээс харах төдийд л гүнжийг “fashion icon” хэмээн нэрийдсэн шалтгааныг мэдэж болно. Тэгвэл Диана гүнжийн тухай кино, цувралуудыг эргэн санаж, хувцасны дизайнерууд түүний өвөрмөц хэв маягийг хэрхэн амжилттай сэргээж чадсаныг харцгаая.

“Spencer” кино

Бодит амьдрал дээр Диана гүнж 1993 оны нөхрөөсөө салсны дараа Зул сарын баяраар Сандрингемийн эдлэнд ирэхдээ хар өнгийн малгай өмсөж, гивлүүр зүүгээд улаан өнгийн хүрмээр гоёж ирсэн билээ. Харин тус кинонд гүнжийн энэхүү төрхийг дуурайлган гаргаж чадсан юм.

Гүнжийн хувцасны шүүгээ нь ихэвчлэн эмэгтэйлэг хувцаснаас бүрддэг байсан ч заримдаа Диана жинсэн өмд, бомбер хүрэм зэрэг хувцас өмсдөг байв. Энэ хувцсыг өмсөөд тэрээр 1992 онд ханхүү Харригаа сургуульд нь хүргэж өгчээ. Жүжигчин Кристен Стюарт гүнжийн хувцаслалтыг тун ч сайн дуурайж чадсан байна.

“Диана: Гүнжийн сүүлчийн өдрүүд” кинонд

Хатагтай Ди Вашингтон дахь Улаан загалмайн нийгэмлэгийн төв байранд зочлохдоо лаванда цэцгийн өнгөтэй  хослол, сувдан зүүлтээр гоёсон байв.

“Диана: Хайрын түүх” кинонд 

Кино бүтээгчид гүнжийн амьдралын нэгэн чухал мөчийг ахин бүтээв.

Диана 36 насныхаа төрсөн өдрөөр энэхүү тансаг хар даашинзыг өмсчээ. Үүнийг Мароккогийн дизайнер Жак Азагури гүнжид бэлэглэсэн байдаг.

Зөөлөн цэнхэр өнгийн даашинзтай Диана Лондон хотын концертын танхим болох Albert Hall-д зочилж “Хунт нуур” балетыг үзжээ.

BBC-д ярилцлага өгөхдөө Диана дэгжин хар костюм өмссөн байжээ. Тус ярилцлагын үеэр гүнж хувийн амьдралаа дэлгэж, энэ нь шуугиан тарьж байсан билээ. Энэхүү чухал мөчийг кинонд тусгаж, жүжигчин Наоми Уоттс гүнжтэй ижил хослол өмссөн байна.

Бодит амьдрал дээр Диана 1997 онд Сент-Тропед амарч байхдааирвэсний хээтэй усны хувцас өмссөн байв. Кинон дээр ч мөн дуурайлган бүтээжээ.

“The Crown” олон ангит кинонд

Дианагийн Австралид хийсэн айлчлалын үеэр өмссөн даашинзыг цувралд яг дуурайлган бүтээгээгүй ч хувцасны дизайнер сэтгэл санаа, хэв маягийг илэрхийлж чадсан байна.

1989 онд Диана гүнж Нью Йорк руу бие даасан айчлал хийжээ. Тэрээр Бруклины хөгжмийн академид болсон тоглолтонд очихдоо болеротой цагаан даашинзаар гоёжээ.

Хосууд Австрали дахь айлчлалын хүрээнд нэгэн арга хэмжээнд оролцох үедээ хамтран бүжиглэсэн байдаг. Цувралд ч мөн тус хэсгийг тод гаргаж өгсөн бөгөөд Эмма Коррины цэнхэр хээтэй даашинз нь гүнжийн хувцастай үнэхээр адилхан байсан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!