Худалдаж авахдаа хэрхэвч мөнгөө харамлаж болохгүй 6 зүйл. Хэмнэлт хийхэд учир бий

Арвич хямгач байх нь сайшаалтай зан чанар. Гэхдээ мөнгөө харамлаж болохгүй хэд хэдэн зүйлс байх аж. Та эдгээр зүйлс дээр хэмнэлт гаргаж, мөнгөө харамласнаар дараа нь илүү их мөнгөний зарлага гаргахад хүрнэ. Харамч хүн хоёр төлнө гэдэг үг энэ дээр л биеллээ олох юм. Хамтдаа ямар эд зүйлс, ахуйн бараанд мөнгө хэмнэж болохгүйг мэдэж авцгаая.

1. Гэрлийн чийдэн

Шар өнгөөр асдаг гэрлийн ламп нь LED чийдэнгээс хамаагүй хямд байдаг. Харин тус төрлийн чийдэн нь илүү их эрчим хүч зарцуулдаг бөгөөд цахилгааны төлбөрийг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна амархан шатдаг тул байн байн солих хэрэгтэй болдог аж. LED чийдэнгийн хэрэглээ удаан төдийгүй тог цахилгаан бага зарцуулдаг давуу талтай. Одооноос та алийг нь сонгохоо мэдэж авсан биз дээ.

2. Хогийн уут

Хямдхан хогийн уутнууд нь тасдах явцад л урагдаж, хэдэн хог хийхэд л дийлэхгүй цоорч ашиглахын аргагүй байдаг. Үүний үр дүнд уутыг ашиглаж ч амжилгүй хаяж, зарим тохиолдолд давхарлаж хэрэглэхэд хүрдэг билээ. Ингэснээр хэмнэлт гаргаж хямдхан хогийн уут авсны хэрэг огт гарахгүй, харин ч алдагдалд ороод дуусна. Тиймээс та хямдыг бус чанартайг хайж, илүү бат бөх, зузаан хогийн уут авч байгаарай.

3. Хайруулын таваг

Хямдхан хайруулын таваг нь чанар муутай материалаар хийгдсэн тул ашиглалтын хугацаа маш богино байдаг. Хоол хийх бүрт дороо наалдаж, зураас, зэв үүсч, ахиад л шинийг авахад хүргэнэ. Харин илүү чанартай, үнэтэй хайруулын таваг авчихсан байхад хэсэгтээ л санаа зовох хэрэггүй болно.

4. Цүнх

Чанар муутай материалаар хийсэн хямдхан цүнхнүүд хэрэглээний явцад урагдах, халцрах, үрчлээ тогтох, өнгөө алдах гэхчлэн олон асуудал дагуулна. Олон хямдхан цүнх ээлжилж үүрэхийн оронд нэг чанартай, үнэтэй цүнх авсан нь хэмнэлттэй. Чанартай брэнд цүнх нь эдэлгээ удаан, хэлбэрээ алдахгүйн дээр эмэгтэй хүний нэр хүндийн баталгаа болж өгдөг.

 

5. Чихэвч

Хямд, чанар муутай чихэвч нь дуу чимээний жигд бус тархалтаас болж сонсголыг гэмтээх аюултай. Мөн амархан эвдэрч, нэг тал нь дуугарахаа больчихдог. Энэ тохиолдолд ахин нэг чихэвч авахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ мэтчилэн та жилд хэдэн чихэвч худалдаж авдаг вэ? Үүний оронд оригналь чихэвч нэгийг авчихсан байхад насны хэрэглээ болно.

6. Ариун цэврийн цаас

Хямд ариун цэврийн цааснууд илүү нимгэхэн байдаг. Бас анзаарч харвал маш хурдан дуусдаг. Нимгэн цаасыг ашиглахдаа олон дахин давхарлахаас өөр аргагүйд хүрдэг тул тэгж хурдан дуусаад байгаа юм. Харин чанартай, зузаан ариун цэврийн цаасыг сонгох нь ухаалаг эзэгтэйн шийдвэр билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!