Кинон дээр дурлалт хосууд болон тоглодог ч амьдрал дээр олон насны зөрүүтэй одууд

2014 онд ” Magic in the Moonlight ” кино гарахад жүжигчин Эмма Стоун 19 настай байсан бол жүжигчин Колин Ферт 53 настай байжээ. Тэд 34 насны зөрүүтэй байхдаа тус кинонд дурлалт хосуудын дүрийг чадварлаг бүтээсэн юм. Гэхдээ ганцхан энэ гэлтгүй өөр кинонууд дээр олон насны зөрүүтэй одод хосууд болон тоглосон байдаг.

Кинонд тоглохдоо олон насны зөрүүтэй байсан ч дурлалт хосуудын дүрийг амилуулсан алдартай жүжигчдийг танилцуулж байна.

1. The Dressmaker – 2015

Ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино жүжигчин Кейт Уинслетийн жирэмсэн болсонтой холбогдуулан бүтэн жилээр хойшилсон ба Кейтийг төрсөнөөс хойш ердөө 3 сарын дараа зураг авалт эхэлсэн юм. Гол дүрүүд болох Миртл, Тедди МакСвини нар 15 насны зөрүүтэй ба Кейт Уинслет 1975 онд төрсөн бол Лиам Хемсворт 1990 онд төрсөн аж.

2. Free Guy – 2021

Уг кино нь компьютер тоглоомын ертөнцөд өрнөдөг. Гол дүр Гай бол маш онцгой програмчлалын кодтой NPC (тоглогчийн бус дүр) бөгөөд түүний хайртай Милли бол гол тоглогч юм. Гай-ийн дүрд 1976 онд төрсөн Райн Рейнолдс, харин Миллигийн дүрд 1993 онд төрсөн Жоди Комер тогложээ.

3. Jungle Cruise – 2021

Энэ киног Диснейлэндэд усан онгоцоор зугаалж буй жинхэнэ аялалаас сэдэвлэсэн болно. Доктор Лили Хоутон, Фрэнк Вольф нарын дүрүүд 400 орчим насны зөрүүтэй байдаг! Гэвч бодит байдал дээр энэ хосын дүрийг бүтээж буй жүжигчид 11 насны зөрүүтэй байдаг. Эмили Блант 1983 онд, Дуэйн Жонсон 1972 онд төрсөн.

Гайхалтай нь Эмили Лилигийн дүрээс хоёр удаа татгалзжээ. Найруулагч Жауме Коллет-Серра түүнээс биечлэн асууж, Дуэйнээс ирсэн видео мессежийг үзүүлэхээр Нью Йорк руу нисэв. Тэр видео нь түүнийг тус дүрийг зөвшөөрөхөд эцсийн түлхэц болсон юм.

4. The Aftermath – 2019

Ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино нь дайны дараах Германд Рэйчел Морган нөхөр Льюис Моргантайгаа эргэн нийлж буй түүхийг өгүүлдэг. Кира Найтли, Жейсон Кларк нар 16 насны зөрүүтэй бөгөөд Кира 1985 онд төрсөн бол Жейсон 1969 онд төржээ.

5. Sound of Metal – 2019

Рубений дүрд тоглох киноны сонгон шалгаруулалт 13 жил орчим үргэлжилсэн тул кино зохиолчид дүрд тохирох хүн олоход хэцүү байсан. Гэхдээ эцсийн байдлаар сонгогдсон жүжигчид болох Риз Ахмед 1982 онд Оливиа Күүк 1993 онд төрсөн ба тэд 11 насны зөрүүтэй.

6. Aloha – 2015 он

Эммагийн дүр болох Эллисон нь Хавай болон Азийн өв уламжлалтай хүнийг төлөөлөх ёстой байсан тул энэ кино зарим маргаан үүсгэсэн. Хожим нь тэрээр энэ асуудлыг олон нийтэд дэлгэж, уучлалт гуйсан юм.

Романтик өрнөлтэй энэ кинонд тоглосон жүжигчид 13 насны зөрүүтэй ба Эмма Стоун 1988 онд төрсөн бол Брэдли Купер 1975 онд төржээ.

7. Magic in The Moonlight – 2014

Энэхүү киноны Софи, Стэнли нарын дүрд Эмма Стоун, Колин Ферт нар 28 насны зөрүүтэй тоглосон бөгөөд Эмма 1988 онд, Колин 1960 онд төржээ.

8. The Reader – 2008

“Уншигч” бол Майкл Берг 15 настайдаа өөрөөсөө эгч Ханна Шмитцтэй үерхэж байсан үеэ дурсан, ижил нэртэй романаас сэдэвлэсэн романтик кино юм. Киноны дүр Дэвид дөнгөж 18 настай байхдаа тус бүтээлд тоглосон бөгөөд Дэвид 1990 онд, Кейт 1975 онд төрсөн юм.

9. Something’s Gotta Give – 2003

Эрика болон Жулиан-ий дүрд тоглосон Дайан Китон, Киану Ривз нар 18 насны зөрүүтэй байхдаа тус бүтээлд тогложээ. Дайан Китон 1946 онд төрсөн бол Киану Ривз 1964 онд төрсөн юм.

Кино нээлтээ хийснээс хойш хэсэг хугацааны дараа тэдний хайр дурлалын тухай цуу яриа гарч байсан. Харин 2019 онд Дайан өөрийгөө удаан хугацаанд ганц бие байсан хэмээн мэдэгджээ.

10. The Proposal – 2009

Сандра Баллок, Райан Рейнольдс нарын тоглосон романтик инээдмийн кино нь олны анхаарлыг ихэд татсан. Харин жүжигчид 12 насны зөрүүтэй байсан юм. Сандра 1964 онд, Райан 1976 онд төрсөн.

11. Silver Linings Playbook – 2012

Женнифер уг киноны дүрд тоглохдоо Skype-ээр шалгуулж байсан. Харин Брэдли жүжиглэхдээ уурлах тал дээр хялбар байдлыг харгалзан тусгайлан сонгожээ. Брэдли Купер, Женнифер Лоуренс нар 15 насны зөрүүтэй. Брэдли 1975 онд, Женнифер 1990 онд төрсөн.

12. Eternal Sunshine of the Spotless Mind – 2004

Хүссэн эцсийн үр дүндээ хүрэхийн тулд найруулагч жүжигчин Жимд “Энэ бол инээдмийн кино биш драма” гэж хэлсэн ба харин Кейт-д “Хүссэн хэмжээгээрээ жүжиглэ! Энэ бол инээдмийн кино!” гэж хэлж байжээ. Кейт Уинслет, Жим Кэрри нар 14 насны зөрүүтэй. Кейт Уинслет 1975 онд төрсөн, харин Жим Кэрри 1962 онд төрсөн.

13. Lost in Translation – 2003

Энэхүү киноны гол дүр болох Боб Харрис Токио руу аялж яваад саяхан коллежоо төгссөн Шарлотттой уулзсан тухай өгүүлдэг. Дүрүүдийн хувьд насны зөрүү ихтэй. Скарлетт Йоханссон, Билл Мюррей нар 34 насны зөрүүтэй. Скарлетт Йоханссон 1984 онд төрсөн, харин Билл Мюррей 1950 онд төржээ.

14. Entrapment – 1999

Энэхүү кино нь даатгалын компанийн мөрдөн байцаагч Виржиниа “Жин” Бейкер болон мэргэжлийн хулгайч Роберт “Мак” МакДугал нарын амьдрал огтлолцдог тухай өгүүлдэг. Шон Коннери, Кэтрин Зета-Жонс нар 39 насны зөрүүтэй бөгөөд Шон Коннери 1930 онд төрсөн бол Кэтрин Зета-Жонс 1969 онд төржээ.

Та эдгээр кинонуудын алинд нь хамгийн дуртай вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!