2021 онд дэлхийг өөрчилсөн 10 шинэ бүтээл

Хорин нэгдүгээр зуун бол мэдээлэл технологийн эрин үе билээ. Тийм болохоор бид бүхэн технологийн эрин үед амьдарч байгаа гэдгээ санаж шинийг эрэлхийлж судлаач сэтгэхүйгээр хандах хэрэгтэй.

Өнөө үед та хоолны хог хаягдлаа ч дахин ашиглаж бяцхан төхөөрөмжөөр ашигтай бордоо болгож болно. Мөн хуруу мэдрэгчтэй хулгана гарсан ба дэлгэц бүрийг удирдах боломжтой тул том хулгана хэрэггүй болсон гэх зэрэг энэ онд олон гайхалтай бүтээгдэхүүн мэндэлж техник технологийн дэвшилд дахин нэг эхлэлийг авчирсан.

Бид та бүхэнд энэ онд техник технологит гарсан шинэчлэлтүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Хурууны хулгана

Шинжлэх ухааны асар их хөгжилийн ачаар бид олон ажлаа хөнгөвчилж чадсан. Түүний нэг хэсэг бол саяхан гарсан хурууны хулгана юм. Энэхүү бүтээл яг л уран зөгнөлт кино шиг та зүгээр л хуруунаасаа урдаа байгаа дэлгэцээ удирдаж болно. Та энэхүү бүтээлээр тоглоом ч тоглох боломжтой.

2. Гэртээ бордоо хийх хамгийн сайн арга

Та ердөө 4 цагийн дотор хоолныхоо хог хаягдлыг шим тэжээлээр баялаг бордоо болгон хувиргах боломжтой. Энэхүү төхөөрөмж нь байгальд ээлтэй гайхалтай төхөөрөмж юм.

3. Таван доллараар интернетэд холбогдох энгийн товчлуур

SiB™ нь өөрөө ажилладаг, утасгүй интернетэд холбогдсон жижиг товчлуур юм. Төхөөрөмжийг бараг юу ч хийхээр програмчлах боломжтой. Өдөр тутмын хэрэгцээг хангах мэдрэгчийн экосистемийг бий болгох, програмыг асаах, ажиллуулах, мессежийн програмаар дамжуулан бусадтай харилцах, шуурхай мессеж илгээх, тэр ч байтугай температурыг ч хэмжих боломжтой аж.

4. Шүршүүрийн чанга яригч

Энэхүү шүршүүрийн чанга яригч нь 100% дахин боловсруулсан далайн хуванцараар хийгдсэн бөгөөд ямар ч шүршүүрийн толгойд тохиромжтой. Энэ нь ус нэвтэрдэггүй бөгөөд эрчим хүчээ 100% уснаас хүлээн авдаг. Та угаалгын өрөөндөө хөгжим, аудио ном, подкаст сонсох боломжтой. Шүршүүр асаалттай үед чанга яригч нь бас асаалттай байна.

5. Гэрийн тэжээмэл амьтдын хаалга: Хүзүүвчний Bluetooth мэдрэгч бүхий жижиг түлхүүртэй нохойны хаалга

myQ Pet Portal нь байшингаа аюулгүй байлгаж, тэжээвэр амьтдаа хүссэн үедээ тоглох эрх чөлөөтэй болгохыг хүсдэг гэрийн эздэд зориулсан ухаалаг шийдэл юм. Мөн хоёр талдаа яриа болон шөнийн хараатай хоёр камертай.

6. Хүүхдэд зориулсан ухаалаг унтуулагч

SNOO нь 24/7 хүүхэд асрагч шиг зөөлөн хөдөлгөөнөөрөө хүүхдийн нойрыг сайжруулдаг. Энэхүү төхөөрөмж нь маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд ихэвчлэн нэг минутын дотор бухимдсан хүүхдийг тайвшруулдаг.

7. Ариутгагчтай кист

SprayCare нь таны гар болон бусад гадаргууг ариутгах боломжтой, гарт эвтэйхэн, зүүж болохуйц гар ариутгагч юм. Энэхүү бүтээл нь маш дэгжин харагддаг бөгөөд товчлуур дээр дарахад л ариутгана.

8. Текст сканнердах, дуут орчуулагч

Vormor бол 112 хэлээр сканнердаж, дуут орчуулга хийх боломжтой гар орчуулгын төхөөрөмж юм. Та хэвлэмэл болон дижитал текстийг хялбархан орчуулж, аудио болгон хувиргах боломжтой. Энэ нь интернет байхгүй үед ч ажилладаг.

9. Утсаа хэт халаалгүйгээр цэнэглэх боломжтой цэнэглэгч

Хэрэв та утсаа байнга халаахаас залхаж байгаа бол үүнийг хэрэглээрэй. KooKit бол гар утасны хөргөгч болон утасгүй цэнэглэгч юм. Одоо та илүү урт хугацаанд видео үзэх, видео дуудлага хийх, дамжуулах боломжтой.

10. Ваннд хуримтлагдсан үсийг бутлагч

PressDrain бол үсийг хэсэг хэсгээр нь хэрчиж өгдөг шинэ үеийн ванны шүүлтүүр юм. Та зүгээр л дарахад болно. Бүхий л зүйлс тань бөглөрөхгүй.

Та эдгээр төхөөрөмжүүдийн алийг нь авмаар байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!