Жирийн хүмүүстэй гэрлэж, хайр дурлалаа баталсан холливудын алдартай одууд

Олны танил хүмүүсийн гэрлэлтийн талаар бодоход бидэнд хамгийн түрүүнд Бейонсе, Жей Зи эсвэл Виктория, Дэвид Бекхэм нар санаанд буух боловуу. Гэхдээ олон алдартнууд алдар нэрээс гадуур энгийн нэгэнтэй гэрлэсэн байдаг.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ энгийн нэгнийг амьдралынхаа нэг хэсэг болгон сонгосон алдартай оддын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Мэттью Макконахи

Мэттью Макконахи 2012 онд эхнэртэйгээ гэрлэсэн. Эхнэр Камила Алвес Макконахи бол дизайнер юм. Хосууд 3 хүүхэдтэй.

2. Пол Рудд

Пол Рудд 2003 онд Жули Йэгертэй гэрлэсэн. Тэрээр эхнэртэйгээ “Clueless” кинонд тоглосныхоо дараахан танилцжээ.

3. Ариана Гранде

Тэд 11 сар болзосны эцэст 2021 онд гэрлэсэн. Далтон Гомез бол үл хөдлөх хөрөнгийн агент юм.

4. Риз Уизерспун

Риз 2010 онд авьяаслаг залуу Жим Тоттой болзож эхэлсэн. Тэд 2011 онд гэрлэж, 2012 онд Теннесси Жеймс Тот хэмээх хүүтэй болсон.

5. Сет Майерс

late-night ток шоуны хөтлөгч 2013 онд хуульч мэргэжилтэй бүсгүй Алекси Эштэй гэрлэжээ.

6. Энн Хэтэуэй

Жүжигчин 2012 оны 9-р сарын 29-нд бизнесмэн Адам Шулмантай гэрлэсэн ба тэд одоо 2 хүүтэй болсон.

7. Кевин Жонас

Кевин Жонас 2009 онд эхнэр Даниел Делесатай гэрлэсэн бөгөөд тэд Алена Роуз Жонас, Валентина Анжелина Йонас гэсэн 2 охинтой. Түүний эхнэр Даниэль үсчин мэргэжилтэй.

8. Жорж Клуни

Клуни хүний эрхийн хуульч Амал Аламуддинтэй гэрлэсэн. Тэд 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд сүй тавьж, 2014 оны есдүгээр сарын 27-нд хуримаа хийсэн юм.

9. Миранда Керр

2015 онд загвар өмсөгч нь Snapchat-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эван Шпигелтэй болзож эхэлсэн. Тэд 2016 оны долдугаар сард сүй тавьж, 2017 оны тавдугаар сард хуримаа хийсэн юм.

10. Карли Клосс

Загвар өмсөгч 2012 онд бизнесмэн, хөрөнгө оруулагч Жошуа Кушнертэй болзож эхэлсэн бөгөөд тэд 2018 оны долдугаар сард сүй тавьсан тухайгаа зарлаж, хосууд 2018 оны аравдугаар сарын 18-нд хуримаа хийсэн юм.

11. Жулиа Робертс

Жүжигчний нөхөр нь зураглаач Даниел Модер юм. Тэд 2000 онд түүний “Мексик хүн” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2002 онд гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ.

12. Мерил Стрип

Тэрээр Оскарын шагналт уран барималч Дон Гуммертэй гэрлэсэн. Тэд 4 хүүхэдтэй бөгөөд нэг хүү, 3 охинтой.

13. Жесси Тайлер Фергюсон

Жүжигчин 2013 оны 7-р сарын 20-нд хуульч Жастин Микитатай гэрлэсэн. Тэд 2020 оны 7-р сарын 7-нд Бекетт Мерсер Фергюсон-Микита хэмээх хүүтэй болжээ.

14. Жерри Сейнфельд

Инээдмийн жүжигчин 1999 оны арванхоёрдугаар сарын 25-нд Томми Хилфигерийн олон нийттэй харилцах албаны ажилтан Жессика Скляртай гэрлэжээ.

15. Натали Портман

Портман одоогийн нөхөр Бенжамин Миллепидтэй “Хар хун” киноны зураг авалтад хамтран ажиллаж байхдаа танилцжээ. Тэрээр бүжигчин, бүжиг дэглээч мэргэжилтэй бөгөөд хосууд 2 хүүхэдтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!