Жүжигчин Вин Дизель өөрийн дотны найз Пол Вокерийн оронд охиныг нь хөтлөн хуримын ёслолд нь оролцжээ. Түүний үйлдэл нөхөрлөл ямар үнэ цэнтэй болохыг харуулж байна

“Fast and Furious” киноны одууд болох Вин Дизель, Пол Вокер нар нь тун сайн найзууд байсан гэдгийг бүгд мэднэ. Харин Пол зуурдаар амь насаа алдаж, Вин Дизельд найзынхаа гэр бүлийг харж хандаж байх үүрэг хариуцлага ирсэн билээ. Харин жүжигчин эр үүргээ тун сайн биелүүлж байна.

Полын охин Мидов Вокер нь өнгөрөгч 10-р сард хуримаа хийсэн бөгөөд загвар өмсөгч бүсгүйн аавын оронд дотны найз Вин Дизель нь Мидовыг хөтөлсөөр хуримын ёслолд орж иржээ.

 

Мидов нь Луис Торнтон-Аллан гэх залуутай гэр бүл болсон ба тэдний хурим Доминиканы Бүгд Найрамдах Улсад болж өнгөрсөн байна. Далайн эрэг дээрх жижиг хуриманд Вин Дизелийн хүүхдүүд ч оролцжээ.

Пол Вокер нь 2013 онд 40 насандаа таалал төгссөн бөгөөд тухайн үед түүний охин Мидов 15 настай байжээ. Охин аавыгаа нас барсны дараа түүний нэр дээр сан байгуулж, далайн амьтад, бүс нутагт туслах болсон байна.

Мидов инстаграмдаа Вин Дизелийн хүүхдүүдтэй авахуулсан зургаа “Гэр бүл, үүрд” гэсэн гарчигтай нийтэлжээ. Мөн Вин Дизел нь Мидовын загалмайлсан эцэг төдийгүй нэгэн ярилцлагын үеэр “Аавуудын баяраар надад хүүхдүүдээс минь түрүүлж Мидов мэнд хүргэдэг. Түүнийг хүүхдүүдтэй минь хамт хөгжилтэй байхыг харах үнэхээр сайхан” хэмээжээ.

Тэдний ойр дотно харилцаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Мөн найзынхаа охиныг өөрийн охиноор өөрцгүй санаж, хайрлаж явдаг Вин Дизелийг ч урмын үгс, магтаал сайшаалаар булсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!