Сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг намдаах иогийн дасгалууд

Ихэнх охид бүсгүйчүүд сарын тэмдэг ирэх үеэрээ элдэв дасгал хөдөлгөөн хийх нь байтугай хөдлөхөөс ч дургүй хүрч эхэлдэг. Энэ нь магадгүй өвдөлттэй холбоотой байх. Гэхдээ та энэ эмзэг үедээ иогийн дасгалаар хичээлллэх нь маш сайн бөгөөд өвдөлтийг ч бас хурдан намдаадаг байна.

Сарын тэмдгийн өвдөлтийг намдаах иогийн позуудыг сурч аваад хэрэгжүүлээрэй.

1. Мөргөх байрлал

Энэхүү поз нь сарын тэмдгийн үед хийхэд тохиромжтой зөөлөн дасгалуудын нэг бөгөөд таны ташаа, гуя, нурууг төдийгүй таны сэтгэлийг тайвшруулахад тусалдаг.

Хэрхэн хийх вэ?

  1. Шалан дээр суугаад дасгалаа хийхэд бэлтгээрэй.
  2. Хөлийн эрхий хуруунуудаа нийлүүлж, өвдгөө бага зэрэг өргөнө.
  3. Толгойгоо шалан дээр тавьж, гараа урагш сунгана.

2. Сфинксийн байрлал

Сфинксийн байрлал нь кобрагийн байрлалтай төстэй боловч нурууны доод хэсэгт илүү хүрдэг. Энэ нь таны нурууны булчинг зөөлөн сунгаж, бэхжүүлж, сарын тэмдэг ирэх үед тохиолддог нурууны өвдөлтийг намдаахад тусалдаг.

Хэрхэн хийх вэ?

  1. Гэдсээрээ хэвтэнэ
  2. Гараа урагш тавиад цээжээ дээш өргөнө.
  3. Нуруугаа нуман хэлбэрт байрлуулан барина.

3. Тэмээ байрлал

Энэ поз нь таны сунгалтыг илүү ихээр сайжруулна. Мөн сарын тэмдгийн өвдөлтийг намдааж, өвдөлттэй агшилтыг зогсоож, умайд цусны урсгалыг нэмэгдүүлдэг.

Хэрхэн хийх вэ?

  1. Өвдөг дээрээ ташааны өргөнтэй зогсоно.
  2. Гараа арагш сунган хөлөндөө хүрнэ.
  3. Гараараа хөлийнхөө өсгийд хүрэх хүртлээ хойш гэдийнэ.

4. Гуталчны байрлал

Гуталчин поз нь таны ташааг сунган, аарцагны хэсгийг тайвшруулна. Тиймээс сарын тэмдгийн үеийн таагүй байдал, өвдөлтийг маш хурдан арилгах боломжтой.

Хэрхэн хийх вэ?

  1. Доош суун 2 хөлийнөө улыг нийлүүлнэ.
  2. Гараа хөл дээрээ тавиад өвдөг болон гуяа доош аажмаар сулруулна.

5. Толгойноос өвдөг хүртэл байрлал

Энэ поз нь нуруу, мөр, шөрмөс, цавь зэргийг сунгана. Энэ нь тархийг тайвшруулж, толгой өвдөх, сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад тусалдаг.

Хэрхэн хийх вэ?

  1. Шалан дээр хөлөө сунган сууна.
  2. Аль нэг хөлөө урагш сунган өвдөгөө дээш өргөөд хөлийн улаа арагш гэдийлгэнэ.
  3. Гараа сунгаад хөлийн уландаа хүрнэ.
  4. Толгойгоо өвдөгөндөө хүрэхүйц сунгана.
  5. Нөгөө хөлдөө яг ижилхэн давтана.

6. Мушгирах байрлал

Суусан мушгирсан байрлал нь хоол боловсруулах болон нугасны уян хатан байдлыг сайжруулж, нурууны өвдөлтийг намдааж өгдөг. Энэ нь тайвшруулж, эрч хүч өгдөг.

Хэрхэн хийх вэ?

  1. Хөлөө өргөн босоо байрлалд суу.
  2. Нэг хөлөөрөө нөгөө хөлөө давуулан бариад
  3. Давуулсан хөлийн өвдөгний хажуугаар гараа байрлуулаад зураг дээрх шиг өргөнө.
  4. Баруун гараа шалан дээр тавьж, биеэ эргүүлнэ.
  5. Нөгөө талдаа ижилхэн давтана.

7. Тагтааны байрлал

Тагтааны поз нь хэвлийн хөндийн эрхтнүүдийг идэвхжүүлж, стрессийг бууруулдаг.

Хэрхэн хийх вэ?

  1. Баруун өвдгөө нугалаад, зүүн хөлөө сунгаж, өсгийгөө тааз руу чиглүүлэн сунгана.
  2. Гарын хурууны үзүүрийг шалан дээр байрлуулна.
  3. Нуруугаа тэнийлгэн цээжээ бага зэрэг гэдийлгэнэ.
  4. Нөгөө талдаа давтан хийнэ.

8. Скват байрлал

Энэ поз нь таны дотоод эрхтнүүд, цавь, бэлхүүс, биеийн байрлалд тустай. Энэ нь бүх биеийг тайвшруулж, цэвэршүүлэгч гэж тооцогддог.

Хэрхэн хийх вэ?

  1. Хөлөө ташааны өргөний зайтай зогсоно
  2. Гараа зураг дээрх шиг бариад
  3. Өвдөгөө нугалан доошлуулна.

9. Гогцооны байрлал

Гогцооны байрлал нь цээж, мөрийг сунгаж, нуруу, мөр, хүзүүний өвдөлтийг намдаана. Энэ нь олон янзын нөхцөл байдалд, тэр дундаа сарын тэмдэг ирэх үед тустай.

Хэрхэн хийх вэ?

  1. Босоо байрлалд хөлдөө ташааны өргөний зай аваад доош сууна
  2. Биеийн дээд хэсгийг баруун тийш эргүүлж, гараа нурууныхаа ард барина.
  3. Зүүн гарын ар талаараа өвдөгөө тэвэрнэ
  4. Энэ байрлалд хэсэг бариад нөгөө талдаа давтана.

10. Муурны байрлал

Энэ хувилбар нь таны ходоод, нурууны булчингуудыг сунгадаг. Энэ нь нөхөн үржихүйн эрхтнийг тайвшруулж, сарын тэмдгийн өвдөлтийг намдаахад тусалдаг.

Хэрхэн хийх вэ?

  1. Гарын шуу болон өвдөг хөлийн үзүүрээ шалан дээр байрлуулна.
  2. Та яг л муур шиг нуруугаа дээшлүүлэн аажмаар доошлуулна.
  3. Та энэхүү дасгалыг хэд хэдэн удаа давтана.

11. Баясаж буй хүүхдийн поз

Энэ поз нь таны дасгалын ачааллыг бууруулж, гуя болон гуяны дотор талыг бага багаар сунгана.

Хэрхэн хийх вэ?

  1. Нуруугаараа хэвтээд
  2. Өвдөгөө цээжрүүгээ ойртуулан хөлийн хуруугаа барина.

12. Хөлөө өргөх поз

Энэхүү байрлал нь доод нуруу болон аарцагны булчинг бэхжүүлдэг. Энэ нь таны хэвлий болон гуяны булчингуудыг чангалах дасгал юм.

  1. Нуруугаараа хэвтэнэ.
  2. Гараа 2 талдаа тавина.
  3. Хөлөө дээш өргөөд амьсгалаа авч гаргана.

13. Нугаларах байрлал

Сарын тэмдгийн үед урвуу байрлалаас зайлсхийхийг зөвлөдөг ч эрүүл мэндийн үүднээс авч үзвэл сарын тэмдгийн үед урвуу байрлалтай байх нь асуудал үүсгэдэггүй. Энэхүү поз нь хөлний ар талыг сунгаж, нурууны өвдөлтийг намдаана.

Хэрхэн хийх вэ?

  1. Нуруугаараа хэвтээд
  2. Хөлөө дээш өргөн урвуулж тавина.
  3. Та гараа шалан дээр дарж эсвэл нуруугаа дэмжиж болно.

14. Дарь эхийн поз

Энэхүү поз нь сарын тэмдгийн үеийн агшилтыг багасгаж, гуяны дотор болон цавины хэсгийг сунгаж, таны бие болон сэтгэл санааг тайвшруулна.

Хэрхэн хийх вэ?

  1. Нуруугаараа хэвтэнэ.
  2. Өвдөгөө нугалж хөлийн улаа нийлүүлнэ.
  3. Өвдөгөө хажуу тийш нь сулруул (хөлний байрлал нь гуталчны байрлалтай ижил байна).
  4. Та гараа 2 талдаа эсвэл гэдсэн дээрээ тавина.

Та сарын тэмдгийн үед тааламжгүй байдлыг намдаахын тулд юу хийдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!