Гэрийнхээ үүдний хэсгийг том харагдуулахад туслах гайхалтай 10 санаа

Үүдний коридор бол гэрт ирсэн зочид болон өөрсдийн нүдэнд гайхалтай тав тухтай байх ёстой орон зай юм. Тиймээс тухайн хэсгийг гайхалтай тохижуулах хэрэгтэй.

Манай сайтын хамт олон та бүхэнд гэрийнхээ коридорыг гайхалтай харагдуулах дизайны 10 санааг танилцуулж байна.

1. Өнгийг зохицуулах

Гэрийнхээ коридорыг илүү цэлгэр харагдуулах нууц нь хана, таазанд цайвар өнгийг ашиглах явдал юм. Энэ нь гэрлийг сайн хуваарилахад тусалдаг бөгөөд илүү том орон зайг мэдрүүлэх болно.

2. Багахан чимэглэл байрлуулах

Нарийхан орон зайд жижиг хивс байрлуулах нь тухайн орон зайг маш сайн чимэж өгдөг ба өвөрмөц, тав тухтай, функциональ хэв маягийг бий болгож чадна. Мөн сандал зураг зэрэг бусад чимэглэлүүд таны коридорыг илүү сайхан харагдуулах жишээг та харж байна.

3. Дугуй хивсэнцэр

Та коридортоо дугуй хэлбэртэй жижиг хивсийг сонгох нь өвөрмөц өнгө аястай харагдуулна.

4. Ханын цаасыг зөв ашиглах

Таны үүдний танхимыг нүд булаам, цэлгэр газар болгох 2 зүйл бол будаг, ханын цаас юм. Тааз, ханыг хоёуланг нь ижил өнгөөр будахаар болвол төвийг сахисан өнгө нь хамгийн сайн сонголт байх болно. Эсрэгээр бараан өнгө ашиглах нь таны гэртээ орох замыг бараг л агуй болгох болно.

5. Хэт их чимэглэлээс зайлсхий

Үүдний коридороо функциональ чимэглэлээр дур булаам болгоорой. Бага зэрэг чимэглэлийн болон туслах зориулалттай тавилга нь таны найз байх болно. Гэсэн хэдий ч үүдний танхимыг хэрэггүй зүйлүүдээр дүүргэх нь гоо зүйн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч тухгүй харагдуулна.

6. Гэрэлтүүлэг сайтай болгох

Гэрэл бол гоёл чимэглэл, өнгөөр хэт дүүргэлгүйгээр коридорт өөр нэгэн чимэглэлийг өгөх элемент юм. Тиймээс та гэрлийг тодорхой байрлалд чиглүүлэх нь хана, шал, таазны аль алинаас гэрэл гэгээг мэдрэхэд тусалдаг.

7. Коридороо минимал байдлаар чимэглээрэй

Хоосон орон зайг хэт их чимэглэх нь тийм ч тав тухтай байхгүй л болов уу. Тиймээс та илүү цэгцтэй байлгахын тулд хэт олон тавиур хивсэнцэр байрлуулахгүй байх хэрэгтэй.

8. Бага зэрэг байгалийн өнгө үзэмж оруулаарай

Үүднийхээ коридорт байгалын үзэмж оруулах нь таны сэтгэлд сайхан мэдрэмж төрүүлээд зогсохгүй эргэн тойрны агаарыг цэвэршүүлнэ.

9. Толин тусгал нь орон зайг өргөжүүлэх боломжтой

Хаалга руу харсан хананд толь байрлуулах нь орон зайг гэрэлтүүлэх болно. Тиймээс энэ нь маш сайн сонголт байж болох юм.

10. Хоёр төрлийн өнгө хэрэглээрэй

Та үүднийхээ коридорийг чимэглэхдээ 2 төрлийн өнгө ашиглаарай. Хоёроос дээш өнгө хэрэглэвэл хэт их чимэгэлтэй харагдаж нүдэнд тав тухгүй харагдана.

Та гэрээ чимэглэхдээ орон зайг сайхан харагдуулахын тулд ямар аргыг ашигладаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!