Ариун цэврийн хэрэглэл худалдаанд гарахаас өмнө эмэгтэйчүүд юу хэрэглэдэг байсан бэ?

Эрт дээр үед хүмүүс сарын тэмдгийн цус нь нохойг галзууруулдаг гэж үздэг байв. Тиймээс сарын тэмдэг, түүнийг хянах аргуудын талаарх бүх яриа хориотой байсан байна. Харин тухайн үед ариун цэврийн хэрэглэл гарахаас өмнө эмэгтэйчүүд сарын тэмдгийнхээ үед олон төрлийн шингээгч материалуудыг хэрэглэсээр иржээ.

Бид та бүхэндээ дээхэн үеийн эмэгтэйчүүд сарын тэмдэгийн үед ямар төрлийн материалыг шингээгч маягаар ашигладаг байсан талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Папирус, мод, далайн хөвөн

Эртний түүхэнд эмэгтэйчүүд өөрсдийн сарын тэмдэгтэй хэрхэн харьцаж байсан талаар мэдээлэл хомс байдаг ч түүхчид МЭӨ 3000 оны үеийн эмэгтэйчүүд сарын тэмдэгээ шингээх олон төрлийн аргыг хэрэглэдэг байсан гэж үздэг. Жишээлбэл, Египетийн эмэгтэйчүүд папирусыг ашигладаг байсан ба тэр үед Египтчүүд үүнийг бичгийн цаас болгон ашигладаг байсан.

Мөн Гиппократын хэлснээр Грек эмэгтэйчүүд модыг хөвөн даавуугаар боож тампон болгон ашигладаг байсан ба зарим эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед цусыг шингээхийн тулд далайн хөвөн хэрэглэдэг байсан гэж үздэг.

2. Даавууны өөдөс

19-р зуунд Европ, Хойд Америк-д эмэгтэйчүүд жижиг даавуугаар ариун цэврийн хэрэгсэл бүтээдэг байв.

3. Нэг удаагийн салфетка

1897 онд Жонсон ба Жонсон компани ариун цэврийн хэрэглэлийн анхны хувилбар буюу Lister’s алчуур гэж нэрлэгддэг нэг удаагийн салфеткаг бүтээжээ. Уг салфетка нь сарын тэмдэг ирэхэд зориулагдсан анхны арилжааны бүтээгдэхүүн юм. Гэсэн хэдий ч сарын тэмдэг ирэх нь тухайн үед энгийн бус асуудлуудын нэгээр тооцогддог байжээ. Эмэгтэйчүүд дэлгүүрт очиж ил тод худалдан авахыг хүсдэггүй байсан учир бүтээгдэхүүн нь зах зээлд амжилтгүй болсон юм.

4. Ариун цэврийн хормогч

Энэхүү хэрэгсэл нь эмэгтэй хүмүүсийн сарын тэмдэг нэвтрэхээс зайлсхийхийн тулд бүтээгдэж байжээ.

5. Сарын тэмдгийн бүс

Сарын тэмдгийн бүс нь 1900-аад оны үед ариун цэврийн хэрэглэлийн анхны хувилбар болсон бөгөөд сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах түгээмэл арга байсан. Мөн энэхүү бүс нь наалдамхай тууз бүхий бэхлэгчтэй байжээ.

6. Ариун цэврийн өргөн өмд

Ариун цэврийн өмдийг 1920-иод оны үед дотуур хувцас болгон өмсдөг байсан. Энэхүү өмд нь хүүхдийн живхтэй ижил материалаар хийгддэг байв.

7. Хөнгөн цагаан болон резинэн материалтай аяга

Хэдийгээр ийм төрлийн аяга одоо ч алдартай байдаг ч анхны аяга нь эрт дээр үед буюу 1930 онд зохион бүтээгдсэн бөгөөд хөнгөн цагаан эсвэл хатуу резинээр хийгддэг байжээ. 1956 онд Леона Чалмерс илүү зөөлөн материал ашиглан бүтээгдэхүүнийг шинэчилсэн юм. Энэхүү аяга нь тухайн үед сарын тэмдгийн цус цуглуулах зорилготой байсан ч тэр үед зах зээлд амжилтанд хүрээгүй аж.

Танд өнөөгийн бидний хэрэглэж буй ариун цэврийн хэрэглэл хэр тухтай санагддаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!