Бидний үл тоомсорлож болохгүй хөл арчилгааны 10 дүрэм

Идэвхтэй амьдралын хэв маягтай хүн өдөрт 7.5 мянган алхам хийдэг. Энэ нь хүн амьдралынхаа туршид дэлхийг 5 удаа тойрох хангалттай алхмуудыг хийдэг гэсэн үг юм. Энэ их зайг туулахын тулд бид хөлийнхөө эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ хөлөө арчлах тухай 10 дүрмийг танилцуулж байна.

1. Хуурай хөл дээр нойтон үрэгч хэрэглэх

Хуурай арьсыг арилгаж, арьсыг зөөлрүүлэх шаардлагатай үед үрэгч нь сайн сонголт юм. Процессыг аюулгүй болгохын тулд үрэгчээ бүлээн усанд 5-10 минут байлгана. Дараагаар нь хөлөндөө 2-3 минут массаж хийх ба дууссаныхаа дараагаар үрэгчээ угааж хөлөндөө тос түрхээрэй.

2. Арьсаа хуурай байхад нь илүүдэл үсээ хэзээ ч хусаж болохгүй

Ус болон тусгай тос хэрэглэхгүйгээр хөлөө хусах үед арьс цочрох, зүсэгдэх тохиолдол гардаг.Мөн гүн болон өтгөн үстэй хүмүүсийн хөл яг л гүзээлзгэнэ шиг болдог. Тиймээс та заавал тос бол ус хэрэглэж хэвшээрэй.

Гүзээлзгэнэ мэт арьс гэдэг нь арьсан дээр жижиг хар, улаан цэгүүд үүсэх үзэгдэл юм. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас гарч ирдэг бөгөөд гол шалтгаан нь үсээ буруу хусах явдал юм. Ийм учраас бид хуурай арьсыг хэзээ ч хусахгүй байх хэрэгтэй.

3. Илүүдэл үсний 3 үе шат

Үсээ хусахаасаа өмнө арьсыг сайтар угааж, гуужуулахаа бүү мартаарай. Энэ бол арьсны нүх сүвийг бөглөж болох тос, үхсэн эсийг арилгах цорын ганц арга зам юм. Мөн шүршүүрт орсныхоо дараагаар заавал арьсаа чийгшүүлэх хэрэгтэй.

4. Тав тухтай гутал сонгох, өөрт байгаа гуталыг илүү эвтэйхэн болгох

Эмч нарын хэлж байгаагаар бариу гутал, ялангуяа урд хэсэг нь нарийхан гутал нь хөлөнд овойлт үүсгэдэг. Үүнээс зайлсхийхийн тулд өргөн , хавтгай ултай гутал өмсөх хэрэгтэй юм.

5. Хэрэв та илүүдэл ястай бол тусгай хэрэгсэл ашиглаарай

Хэрэв таны хөлийн хуруунууд илүү ястай бол тусгай хэрэгсэл зүүгээрэй. Энэ нь хөлийн хурууг зөв байрлуулж, үрэлтийг багасгах болно. Мэргэжилтнүүд илүү уян хатан материалтайг нь хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд энэ нь хамгийн тухтай байдаг.

6. Өвдөгний арьсандаа анхаарал тавиарай

Зарим тохиолдолд өвдөг маш ихээр харладаг. Үүнд мэргэжилтнүүд альфа-усны хүчилтэй гуужуулагч бүтээгдэхүүнийг зөвлөдөг. Учир нь энэ нь үхсэн эсийг устгаж, арьсыг толигор болгодог байна. Мөн та арьсныхаа өнгийг жигд болгож, нөсөө толбыг багасгахын тулд гар хийцийн бүтээгдэхүүн ашиглах боломжтой. Жишээ нь зуун настын шүүс, турмерик зэргийг ашиглаж болно.

7. Үс авагчийг зөв ашиглах

Эпилятор нь үсийг үндсээр нь авдаг. Хэрэв та үүнийг буруу хэрэглэвэл төхөөрөмж үсийг зулгаахын оронд зүгээр л тайрах болно. Та зөв хэрэглэхийн тулд төхөөрөмжөө 90 градусын өнцгөөр барьж, арьсан дээр зөөлөн дарж аажмаар хөдөлгөнө.

8. Вакс хийсний дараа синтетик хувцас өмсөж болохгүй

Синтетик даавуу нь гэмтсэн арьсыг цочроож болно. Тиймээс вакс хийсний дараах эхний өдрүүдэд мэргэжилтнүүд бусад байгалийн материалтай хувцас өмсөхийг зөвлөж байна.

9. Хөлийн эвэр болон хатуурсан арьсаа эмчид хандан арилгуулах

Хөлийн эвэр нь танд таагүй мэдрэмж төрүүлдэг боловч тусгай тос худалдаж авах эсвэл гоо сайхны салоны ажилчдаас тусламж хүсэх хэрэггүй. Хамгийн зөв арга бол мэргэжлийн эмчид үзүүлэх явдал юм. Эмч таны хөлний тухайн газрыг өнгөлж, яагаад хатуурсан шалтгааныг олж мэдэхэд туслах болно.

10. Хөвөн материалтай оймс бүү өмс

Хүний хөлөнд 250,000 хөлсний булчирхай байдаг. Иймд маш их хөлөрдөг хүмүүс хөвөн оймс өмсөхөд тохиромжгүй юм. Уг материал нь чийгийг шингээж, ууршуулж чаддаггүй. Хэрэв та ийм төрлийн оймс өмсөж бүтэн өдөр өнгөрвөл чийг татаж үнэхээр муухай үнэртэй болно.

Гол нь чийгтэй орчинд бактери идэвхтэй үржиж эхэлдэг байна. Тиймээс полиэстер агуулсан даавууг өмсөх нь чухал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!