Хүзүү болон цээжний үрчлээсийг арилгахад үүнээс сайн зүйл гэж үгүй. Итгэхийн аргагүй үр дүнтэй!

Нүүр, цээж болон хүзүүн дээрх үрчлээс нь хөгшрөлттэй салшгүй холбоотой байдаг билээ. Өөрөөр хэлбэл, арьс цаг хугацааны эрхээр торгомсог байдлаа алдаж, улмаар үрчлээтдэг байна. Ингэснээр гоо үзэмжэнд сөргөөр нөлөөлж, олон эмэгтэйчүүдийг сэтгэлээр унагах нь бий. Иймд бид бүсгүйчүүддээ зориулан хүзүү болон цээжний үрчлээснээс ангижрах шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Хүмүүс үрчлээсээ арилгахын тулд төрөл бүрийн чанартай, чанаргүй бүтээгдэхүүн авч хэрэглэдэг хэдий ч, ихэнх нь үр дүн муутай байдаг. Мөн найрлаганд нь агуулагдах химийн бодисууд нь биед сөрөг нөлөө үзүүлдэг аж. Тиймээс та дараах байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар үрчлээснээс ангижраарай. Үр дүнд нь цээж болон хүзүүн дээрх үрчлээснээс салах юм.

1. Сайн чанарын нарны тос хэрэглэх

Нарны тос тогтмол түрхэж, арьсаа чийгшүүлж үрчлээтэхээс сэргийлж байгаарай.

Түүнчлэн хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Өдөр бүр ус эсвэл, жимсний цэвэр шүүс уугаарай. Мөн жимс жимсгэнэ болон хүнсний ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвших хэрэгтэй. Харин дахин боловсруулсан мах, сахар болон гурилын агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзах хэрэгтэй болохыг анхаарна уу. Учир нь эдгээр хоол хүнс нь эрүүл мэндэд аюул учруулдаг байна.

2. Тарагтай бэлдмэл хийх

Цэвэр тараг болон 1 цайны халбага шар айрагны хөрөнгийг улаан буудайн үртэй сайтар холино. Үүнийгээ цээж болон хүзүүнийхээ үрчлээтсэн арьсан дээр түрхэж, 15 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаана. Энэ мэтчилэн 7 хоногт багадаа 3 удаа уг аргыг туршиж үзсэнээр хүзүүний арьсанд дутагдаж буй “коллаген”-ыг нөхөж өгөхөөс гадна, арьсыг төлжүүлдэг юм.

3. Бүрэн боловсорсон гадилны ач тус

Бүрэн боловсорсон гадилыг та арьсыг төлжүүлэх ач тустай гэдгийг мэдэх үү? Түүнчлэн арьсны “коллаген”-ыг нэмэгдүүлж, илүү торгомсог болгодог байна. Үүний тулд бүрэн боловсорсон гадилыг хальсалж, 1:1 цайны халбага ус болон нохойн хошууны тос /rose hips oil/-той сайтар холиорой. Үүнийгээ хүзүү болон цээжнийхээ үрчлээтсэн арьсан дээр түрхэж, 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаахад болох бөгөөд 7 хоногт 3 удаа энэхүү аргыг туршиж үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!