Хөл хавагнасан үед туслах 10 зөвлөгөө

Олон эмэгтэйчүүдийн хөл өөрөө ч мэдээгүй байхад нь хавагнасан байдаг. Ялангуяа энэ хаван нь удаан хугацаагаар зогсох эсвэл суух үед илэрдэг. Заримдаа цусны эргэлт муу эсвэл эрүүл мэндийн бусад асуудлын үед илэрч болно. Хэрэв энэ байдал дахин давтагдах юм бол та эмчид хандах зайлшгүй шаардлагатай юм.

Бид та бүхэнд хөл хавагнасан үед юу хийх ёстойг харуулсан зөвлөгөөт мэдээллийг хүргэж байна.

1. Хөдлөх цаг боллоо

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бид өдөр бүр дор хаяж 30 минут дасгал хийх ёстой. Энэ нь биднийг чийрэг, гоолиг байлгахаас гадна цусны урсгалыг сайжруулна. Гүйх, алхах зэрэг үйл ажиллагаа нь цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд тусална. Тиймээс та биеэ үргэлж чийрэг байлгаж хэвшээрэй.

2. Сунгалтын дасгал

Дасгал хийхээс өмнө болон дараа хийх ёстой өөр нэг чухал зүйл бол сунгалт юм. Сунгалт нь таны уян хатан байдлыг нэмэгдүүлж, дасгалын гүйцэтгэлийг сайжруулж, эд, эрхтнүүдийн цусны урсгалыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

3. Цай эсвэл жүүс уух

  • Хар эсвэл ногоон цай уу: Энэ нь таны цусны урсгалыг сайжруулахад туслах антиоксидант агуулдаг. Тиймээс та өглөө гүйхээсээ өмнө нэг аягыг ууж хэвшээрэй.
  • Хүрэн манжингийн шүүс: Энэхүү ундаанд агуулагдах витамин, эрдэс бодис, антиоксидантууд нь таны өдрийг сайханаар эхлүүлэхэд тохиромжтой ундаа юм. Үүнийг тогтмол уух нь цусны даралтыг бууруулж, улмаар энэ нөхцөл байдалтай холбоотой аливаа гаж нөлөөг бууруулахад тусална.
  • Анар жимсний шүүс: Анар нь антиоксидантаар баялаг тул цусны урсгалыг сайжруулдаг. Мөн витамин С-ээр баялаг бөгөөд судсыг бэхжүүлж цусны эргэлтийн системд тусалдаг.

4. Хөлөндөө сойзоор массаж хийх

Энэхүү Аюурведийн аргын олон давуу талууд нь цусны эргэлт, лимфийн урсац нэмэгддэг. Бидний цус нь тунгалгийн булчирхайгаар шүүгддэг тунгалгийн шингэнийг зөөвөрлөж байдаг. Хэрэв бид энэ аргыг зөв хийж хэвшвэл цусны шахалтыг хурдасгадаг бөгөөд энэ нь лимфийг биеэс дамжуулж, хорт бодис, эмгэг төрүүлэгчдийг зайлуулахад тусалдаг.

Хэрхэн хийх вэ?

  1. Хатуу, байгалийн үстэй сойз худалдаж аваарай.
  2. Усанд орохоосоо өмнө үүнийг хийх нь илүү тохиромжтой, учир нь та хувцсаа тайлах хэрэгтэй болно.
  3. Шагайнаасаа эхлээд дугуй хөдөлгөөнөөр массажлан аажмаар дээшлээрэй.
  4. Хөл тус бүрийг гуяны дээд хэсэг хүртэл массажлана. Хөл тус бүрт таван минут зарцуулагдах ёстой.
  5. Та хэт их дарж болохгүйг анхаараарай.
  6. Дуусаад шүршүүрт орж эсвэл биеийн тос түрхэж болно.

5. Бариу оймс өмсөх

Ийм төрлийн оймс нь нь таны хөл, шагайнд шахалт үзүүлдэг. Энэ нь таны цусны судаснууд цусыг бие махбодоор дамжин зүрх рүү илүү сайн түлхэх боломжийг олгодог. Үүний үр дүнд хөлний хаванг багасгахад тусалдаг бөгөөд хөл дээрээ удаан зогссоны дараа ч танд тайвшрах мэдрэмжийг өгөх болно. Өөртөө хамгийн тохиромжтойг нь сонгохын өмнө эхлээд эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

6. Массаж хийх

Завгүй өдрүүддээ массаж хийлгэж өөрийгөө эрхлүүлэх цаг гаргаарай. Та үүнийг өөрөө хийх эсвэл массажны мэргэжилтэнээр хийлгэж болно. Энэ нь тайвшрах мэдрэмжээс гадна таны цусны урсгалыг биеэр илүү хялбар эргэлдүүлэх боломжийг олгоно.

Хэрхэн хийх вэ?

  1. Дээш чиглэсэн хөдөлгөөнөөр массажлана.
  2. Шагайнаас эхлэн дээш чиглэлтэй зөөлөн дараарай.
  3. Дараагаар нь доошлуулан массажлана.

7. Хоолны дэглэмдээ эрүүл хүнс нэмээрэй

Эрүүл ногоо болон бусад хоол хүнс нь шим тэжээлийн өндөр агууламжтай байдаг. Ээдгээр нь таныг архаг өвчнөөс хамгаалдаггүй ч антиоксидант, эслэг, өөх тосны хүчил зэрэг нэгдлээр баялаг тул маш их ашиг тустай байдаг. Салмон, шар загас зэрэг загас нь омега-3 тосны хүчлийн маш сайн эх үүсвэр юм. Эдгээр өөх тос нь азотын ислийг ялгаруулдаг тул бидний цусны эргэлтэнд тусалдаг. Энэ молекул нь цусны судсыг тэлж, цусны хангамжийг нэмэгдүүлж, улмаар даралтыг ч бууруулдаг.

Цагаан хоолтон хүмүүсийн хувьд энэ бүрэлдэхүүн хэсгийг манжингаар дамжуулан авч болно. Тэдгээр нь нитратаар баялаг бөгөөд таны бие үүнийг азотын исэл болгон хувиргадаг.

Цусны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хоолны дэглэмдээ оруулж болох бусад хүнс:

  1. Навчит ногоонууд
  2. Сонгино
  3. Сармис
  4. Хушганы самар
  5. Зэрлэг жимснүүд

8. Эпсом давстай усанд орох

Өдрийн төгсгөлд усанд орохоос илүү сайхан зүйл байхгүй. Гэхдээ хэрэв та илүү сайхан амрахыг хүсч байвал эпсомын давс хэрэглээрэй. Уг давс нь магнийн сульфат болон бусад химийн нэгдлүүдийг агуулдаг.

Та усанд орохдоо нэг галлон усанд 2 аяга эпсомын давсыг хийж ороод биеэ амрааж таашаал аваарай.

9. Хөлөө дээш сунгаарай

Бид анзаарахгүй байж болох ч өдрийн ихэнх цагийг хөлөө ачиж сууж өнгөрөөдөг. Дараа нь бид яагаад хөл өвдөж, яагаад хөл хавдсан бол гэж гайхдаг. Гэсэн хэдий ч энэ нь хөлөө ачиж суусантай холбоотой юм. Тиймээс хөлөө дээш өргөх нь цусны урсгалыг хэвийн болгоход тусалдаг. Үүний үр дүнд хөлөнд хаван үүсэхээ болино.

Хэрхэн хийх вэ?

  1. Эхлээд гутлаа тайлна.
  2. Буйдан, ор эсвэл шалан дээр хэвтээрэй: Мөн та хөлөө сунгах хангалттай зай байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв та шалан дээр хэвтэж байгаа бол хөлөө хананд 90° өнцгөөр өргөж болно. Ор эсвэл буйдандаа хөлөө зүрхний түвшнээс дээш өндөрт байлгахын тулд хэдэн дэр хэрэглэж болно.
  3. Хорь орчим минутын турш хөлөө өргөж, өдрийн турш завтай байх бүртээ давтан хий. Хэрэв та хангалттай тухтай байвал унтаж ч болно.

10. Чанартай гутал худалдаж авах

Таны хөл хавагнах шалтгаануудын нэг бол гутал юм. Загварлаг байсан ч өндөр өсгийтэй гутал таны биед ямар ч ашиг тусаа өгөхгүй. Нэмж дурдахад та хэмжээг нь анхаарч үзэх хэрэгтэй.

Гутлаа буруу сонгох нь янз бүрийн асуудал үүсгэдэг. Гэхдээ санаа зоволтгүй. Энэ нь та загварлаг гутлуудаасаа салах ёстой гэсэн үг биш юм. Та тэдгээрийг хэт удаан өмсөх шаардлагагүй ба илүү сайн дэмжлэг, тэнцвэртэй өсгийтэй гутал эсвэл пүүз гэх мэт өөр сонголтуудыг хайж үзээрэй.

Гэртээ хийхэд хялбар дасгалууд:

Босохоосоо өмнө:

  • Шагайн дасгал: Та хэвтэж байхдаа хөлөө нугалж, хуруугаа дээш доош хөдөлгөна. Үүнийг дор хаяж 10 удаа давтана.
  • Өвдөгний дасгал: Энэ дасгалыг дуусгасны дараа хөлөө сунгаж өвдгөө цээжрүүгээ дээш нь хөдөлгөж, дараа нь доошоо буулгана. Хөл тус бүрийг арван удаа давтана.
  • Хөлөө өргөх дасгал: Нуруугаараа хэвтээд нэг хөлөө дээш өргөн өвдөгөө нугалах хөдөлгөөнөөр 10 удаа хийнэ. Дараагаар нь нөгөө хөлд давтана.

Хэрэв та ширээний ард удаан суудаг ажилтай бол ийм дасгалуудыг хийгээрэй:

  • Өсгийгөө өргөх: Сандал дээр суугаад хөлийнхөө үзүүр дээр зогсох хүртэл өсгийгөө аажмаар дээшлүүл. Мөн дараагаар нь өсгийгөө газарт хүрэх хүртэл нь доошлуул. 10 удаа давтана.
  • Хөл дээрээ зогсох: Сандал дээр суугаад нэг хөлөө шалан дээр тавьж, нөгөө хөлөө дээш өргө. Энэ байрлалд 15 секунд бариад дараа нь нөгөө хөлөөрөө давтана. Энэ байрлалд байх хугацааг аажмаар нэмэгдүүлэхийг хичээ.

Та эдгээр зөвлөмжүүдийн аль нэгийг туршиж үзсэн үү? Та сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!