Алдартай одууд гоо сайхны мэс засал хийлгээгүй байсан бол ямар харагдах байсан бэ?

Өнөө үед ботокс, гоо сайхны мэс засал, филлер болон бусад гоо сайхны эмчилгээг зөвхөн чинээлэг болон тодорхой хүмүүст зориулж хийхээ больсон ба ямар ч насны хүмүүст тохирсон олон төрлийн гоо сайханы эмчилгээ гарсаар байна. Мөн олон хүмүүсийн адил алдартнууд ч бас гоо сайхны мэс засал хийлгэсээр байгаа юм.

Бид та бүхэнд алдартай одууд гоо сайханы мэс засал хийлгээгүй байх үедээ болон хийлгэсний дараа ямар харагдах болсныг хүргэж байна.

1. Долли Партон

“Би хуурамч юм шиг санагдаж магадгүй, гэхдээ энэ нь хэнд ч хамаагүй” гэж дуучин нэгэн ярилцлагадаа илэн далангүй хэлсэн удаатай. “Хэрэв миний ямар нэгэн зүйл унжаад, асуудал гаргаж байвал би түүнийг ямар нэгэн аргаар хэвийн болгох болно” гэсэн түүний бас нэг алдартай хэллэг нь түүний гоо сайхны мэс засалын талаар ямар байр суурьтай байгааг илтгэнэ.

2. Гвинет Пэлтроу

Жүжигчин, бизнесмэн Гвинет Пэлтроу өөрийн гоо сайхны эмчилгээнийхээ талаар илэн далангүй ярив. Тэрээр үрчлээний эсрэг тарилгын брэндийн нүүр царай болж, түүнийгээ “ууртай царайгаа нуух” зорилгоор хэрэглэдэг хэмээн хэлжээ.

3. Крис Женнер

Тэрээр олон жилийн турш янз бүрийн гоо сайхны мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрдөг ба хөх томруулах, ботокс, лазер, нүүрний филлер зэрэгээс гадна олон мэс засалыг хийлгэж байсан.

4. Саймон Коуэлл

Хөгжмийн импресарио, шоу бүтээгч, шүүгч тэрбээр ботокс хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн анхны эрэгтэй оддын нэг юм. Тэрээр хэлэхдээ одоо миний хувьд цэвэр арьстай байх нь чухал. Хэрэв та цэвэрхэн арьстай бол илүү сайхан харагдана. Гэхдээ зарим зүйлд маш болгоомжтой хандах хэрэгтэй” гэж тэр анхааруулав.

5. Кайли Женнер

Кайли Женнер анхны үнсэлтийнхээ дараа хийсэн тайлбараас болж урууландаа итгэлгүй болсон гэдэг. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би бараг үнсэлцэх боломжгүй юм шиг санагдсан” хэмээн хэлжээ. Тэр мөчөөс эхлэн уруулаа илүү зузаан харагдуулахын тулд мэс засал хийлгэсэн байна.

6. Тайра Бэнкс

Алдартай супермодель, телевизийн хөтлөгч гоо сайханы мэс засал эмчилгээний талаар “Эмэгтэйчүүд өөрийгөө засч, гайхуулах зэрэг хоёуланг нь хийх чадвартай байх ёстой гэж би бодож байна” хэмээн хэлжээ. Тэрээр карьерынхаа эхэн үед хамрын мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба түүний хувьд хамгийн чухал зүйл бол бие биенээ шүүмжлэхээ болих явдал юм.

7. Микки Рурк

80-аад оны үед нэлээдгүй шуугиулж байсан жүжигчин гоо сайхны хагалгаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн цөөхөн хүмүүсийн нэг юм.

8. Калеи Куоко

Гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээ нуудаггүй, харамсдаггүй бас нэгэн залуу жүжигчдийн нэг бол Калеи юм. Тэрээр нэгэн ярилцлагадаа хамар болон, хөх хийлгэж, хүзүүнийхээ үрчлээг арилгуулсан тухайгаа дэлгэжээ.

9. Мадонна

“Би гоо сайхны мэс заслыг хэзээ ч үгүйсгэдэггүй. Гэсэн хэдий ч би үүнийг хэлэлцэхийн эсрэг байна” гэж попын хатан хаан гоо сайхны эмчилгээний талаар байр сууриа илэн далангүй илэрхийлсэн.

Тэрээр 2019 онд (шинэ мэс заслын тухай цуурхал гарсны дараа) өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан дахин нэг удаа үзэл бодлоо илэрхийлж “Би өөрийнхөө биеийг яаж өөрчлөхөө хэнээс ч зөвшөөрөл авахыг хүсэхгүй байна. Мөн би ч бас бусдын адил эрх чөлөөтэй байх эрхтэй”хэмээн хэлжээ.

10. Сильвестр Сталлоне

1992 онд Сильвестер Сталлоне 45 настай байхдаа нэгэн ярилцлагадаа нүүрнийхээ зүүн талд мэс засал хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ гоо зүйн талаас гадна уруул, хэл, хацар хөшиж, хэл ярианд нь хүртэл нөлөөлдөг байсан төрөлхийн асуудлаа засахын тулд энэхүү мэс заслыг сонгосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!