Мартагдашгүй дүрээрээ алдаршсан ч өөр кинонуудаас харахад танихын аргагүй алдартай жүжигчид

Нэг л дүрээрээ сэтгэлд хоногшсон алдартнуудыг өөр киноноос өөр дүрээр харна гэдэг тийм ч амаргүй байдаг. Жишээ нь жүжигчин Дэниел Рэдклиффийг Харри Поттероос өөр дүрд тоглоход нэг л сэтгэлд бууж өгдөггүй. Мөн Тоби Магуайрийг хүн аалз Питер Паркераас өөр дүрд тоглоход ч бас адил. Магадгүй энэ нь тэдэнд ч бас хачирхалтай байсан байх.

Бид та бүхэнд алдартай жүжигчид бэлгэдэл болон үлдсэн дүрүүдээсээ өөр ямар кинонуудад тоглосон талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Жеймс МакАвой

Тэрээр 2005 онд “The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe” кинонд тоглосон бөгөөд ноён Жонн-ий дүрд тоглосон. Гэхдээ түүнийг маш анхаралтай ажигласны дараа л танина. “X-Men” киноны түүний дүр болох профессор Ксавиер нь тийм ч сүртэй харагддаггүй ч хамгийн сонин зүйл нь жүжигчин уг дүрд тоглохын тулд үсээ хуссан явдал юм.

2. Фредди Хаймор

Фредди Хаймор Вонкагийн шоколаднаас алтан тасалбар олсон гэмгүй бяцхан хүү юм. Харин Bates Motel-д бид түүнийг насанд хүрсэн хүний дүрээр харж болно.

3. Логан Лерман

Логан Лерман (Эван)-ий дүрд тоглосон. 7 настай Эваны дүрийг бүтээсэн жүжигчин бол Перси Жексон зохиолын гол баатар Логан Лерман юм. Нэг киноноос нөгөө киноны хооронд (дээрх зургууд) 9 жил өнгөрчээ. Нэг талын зураг дээр бид хүүхэд, нөгөө талын зураг дээр насанд хүрсэн эр харж байна.

4. Хенри Томас

Харь гарагийнхантай нөхөрлөдөг ганцаардсан 9 настай Эллиотт хүүгийн дүрд бяцхан хүү Хенри Томас тогложээ. Мөн The Haunting of Hill House гэх Netflix-ийн цувралд тоглосон ба энэхүү 2 кино 36 жилийн зөрүүтэй.

5. Кристофер Ллойд

Халзан толгойтой, цайвар арьстай, нүднийхээ доор хар хүрээтэй Аддамсийн гэр бүлийн өвөрмөц авга ах Лукас болон “Ирээдүй рүү буцсан нь” киноны доктор Эмметт Браун 2-г нэг хүн гэж хэн ч бодоогүй биз ээ. Уншихад галзуу мэт санагдаж байгаа ч бид нүүр царайг нь харьцуулж үзэхэд Кристофер Ллойдын дүр төрх маш тодорхой харагддаг.

6. Жозеф Мазелло

Энэхүү жүжигчин нь Jurassic Park-д Тим Мерфи, Bohemian Rhapsody кинонд Жон Дикон хоёрын дүрд тоглосон. Харин бодит амьдрал дээр тэр бол сценарист, кино найруулагч юм.

7. Макс Тиериот

The Pacifier кинонд асуудал үүсгэгч мэт харагддаг ч театр, хөгжимт инээдмийн урлагт дуртай, тэрслүү зантай өсвөр насны хүүгийн дүрд Макс Тиериот тоглосон бөгөөд тэрээр 15 настай байсан. Харин дараагаар нь Bates Motel кинонд тоглосон юм.

8. Сара Жессика Паркер

Сара Жессика Паркер бол the witches of Hocus Pocus киноны Сандерсон эгч дүүсийн хамгийн бага нь бөгөөд түүнийг энэхүү кинонд тоглосон гэж цөөн хүн мэддэг.

9. Элле Фэннинг

Эдди Мерфигийн гол дүрд нь тоглосон Диснейн “Daddy Day Care” кинонд олон хүүхэд тоглосон байдаг. Тэд цэцэрлэгт эмх замбараагүй байх үед ээж рүүгээ гар утсаараа залгасан маш хачирхалтай шаргал үст охин бол Супер 8 болон Малефисэнт киноны жүжигчин Элле Фэннинг юм.

10. Эндрю Линкольн

Love Actually кинонд тоглосон энэхүү залуу бол “Алхаж буй үхдэл” киноны зомбигийн эсрэг тэмцэж буй Шериф Рик Граймсын дүрд тоглосон жүжигчин Эндрю Линкольн юм.

11. Лиза Эдельштейн

Тэрээр Хаус киноны эмнэлгийн захирал Лиза Каддигийн дүрд тоглодог бөгөөд мөн Daddy Day Care кинонд туслах дүр бүтээж байжээ.

12. Пам Феррис

Түүний мартагдашгүй дүр бол Матильдагийн сургуулийн захирал, хатагтай Honey-ийн авга эгч хатагтай Транчбуллын дүр юм. Мөн тэрээр “Харри Поттер ба Азкабаны хоригдол” кинонд ид шидийн багшийн дүрд тоглодог.

Та эдгээр дүрүүдийн алинд нь илүү дуртай вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!