Яагаад хайрттайгаа хамт унтах нь тусдаа унтсанаас илүү сайн байдаг вэ? (Хурхирсан ч хамаагүй)

Нэгэн судалгаагаар гэрлэсэн 4 хос тутмын 1 нь тусдаа орон дээр унтдаг болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нь хайр нь хөрсөн гэсэн үг биш юм. Заримдаа унтахын өмнөх дадал зуршил, хуваарийн дагуу нойрны чанар муу байх нь үүний шалтгаан болдог. Хэдийгээр чанга хурхиралт, хөнжилний төлөөх тэмцлийг үл харгалзан хайрттайгаа хамтдаа унтах нь сэтгэл санааны байдлыг илүү сайхан болгодог аж.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ хайрттайгаа хамт унтах нь яагаад нойрны чанарт сайнаар нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Хайрттайгаа хамт унтах нь гүн нойрыг сайжруулахад тусалдаг бөгөөд энэ нь бидний ой санамж, сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлдөг.

Нэгэн туршилтанд хосуудын тусдаа байх үе болон хамтдаа унтах нойрны түвшинг харьцуулсан байна. Судалгааны баг хайрттайгаа хамт унтдаг хүмүүсийг тусдаа унтдаг хүмүүстэй харьцуулахад нүдний хурдан хөдөлгөөн (REM) ихэсдэг гэж дүгнэжээ.

REM нь биед тустай бөгөөд энэ үе шатанд бидний тархи илүү идэвхтэй болдог. Энэхүү ашиг тус нь санах ойн зохион байгуулалт, сэтгэл хөдлөлийг зохицуулах, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх зэрэг нийгмийн харилцаанд тусладаг.

2. Хайртыгаа тэврэх нь стрессийг бууруулж, зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

Тэврэх үйлдэл нь окситоцин дааврыг ялгаруулдаг бөгөөд энэ нь стрессийг бууруулж, амралт, итгэлцэл, сэтгэл зүйн тогтвортой байдалтай холбоотой сэтгэл хөдлөлийн хариу урвалыг дэмждэг. Окситоциний түвшин өндөр байх нь стресс даавар кортизолын ялгаралыг бууруулдаг. Кортизол их байх нь үрэвсэл, зүрхний өвчин болон бусад дархлааны эмгэгийг өдөөж болно.

Эрдэмтэд эмэгтэйчүүдийг тэврэх нь цусны даралтад хэрхэн нөлөөлдөгийг судалсан бөгөөд тэврэх судалгаанд оролцогчдын цусны даралт, зүрхний цохилт хамгийн бага байгааг олж мэджээ.

3. Хайртынхаа биед хүрэх нь сэтгэлийн түгшүүрийн багасгадаг.

Хүрэлцэх нь биед гайхамшгийг бүтээж чадах маш хүчтэй зүйл юм. Нэгэн сэтгэлзүйн судалгаагаар эмэгтэйчүүдийн сэтгэлийн түгшүүрийн түвшинг MRI сканнер дээр тархи хэрхэн амарч байгааг харсан байна.

Туршилтанд хамрагдсан хүмүүс санамсаргүй хүнтэй гар барихад ч тэдний стрессийн түвшин буурч байсан ба тэд эхнэр, нөхөртэйгээ гараа барилцах үед сэтгэлийн түгшүүр бүрэн буурсан нь бидний амьдралын чухал хүмүүс эрүүл мэндэд маань сайнаар нөлөөлж болохыг нотолсон байна.

4. Хайрттайгаа хамт унтах нь таны амийг аврах эсвэл нойрны эмгэгийг тодорхойлоход тусална.

Нойрны апнеа (хоолойн булчин, эд эсэд нөлөөлж, амьсгалыг зогсооход хүргэдэг) нь эрт илрүүлж, эмчлэхгүй бол ноцтой эмгэг юм.

Энэхүү эмгэг нь хүчтэй хурхирах, амьсгал боогдох, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулж чадах хайрт тань таны хажууд байх нь маш чухал юм.

5. Унтах болон харилцааны чанарын хооронд шууд холбоо байдаг.

Судалгааны үр дүнгээс харахад эрүүл романтик харилцаа нь стрессийг багасгаж, илүү сайн унтаж чаддаг болохыг харуулж байна. Харин стресстэй харилцаа нь нойргүйдэл, эмгэгийг үүсгэдэг.

Мэргэжилтнүүд өдрийн цагаар хайрттайгаа эерэг харилцаатай хүмүүс шөнөдөө илүү сайн унтдаг болохыг тогтоожээ.

6. Хамт унтах нь аз жаргалтай харилцаанд хамгийн сайн нөлөө үзүүлдэг.

Дуртай температур, ажлын зөв хуваарь эсвэл зуршил (орон дээрээс зурагт үзэх гэх мэт) зэрэг нь хүний амрах чанарт нөлөөлдөг. Тйимээс гэр бүлийн асуудалтай хосууд нойрны хувьд маш чанар муутай байдаг.

Та дээр дурьдсан зүйлстэй санал нийлж байна уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!