Өмнөд Солонгос улс ирээдүйд амьдардаг болохыг батлах сонирхолтой зүйлс

Сүүлийн үед дэлхий нийтээрээ Солонгос улсын талаар ярьж байна. Тус улсын соёл урлаг нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, цаашлаад тус улсын хүмүүсийн аж амьдрал, ёс заншил зэргийг сонирхоход хүргээд байгаа юм. Ази төдийгүй дэлхий нийтэд алдаршаад буй тус улсыг улам бүр онцгой болгодог зүйлсийг танилцуулж байна.

Хог ангилах нь Өмнөд Солонгост шинжлэх ухаан юм.

Солонгост хогоо ангилж хаяхгүй, хамтад нь гялгар уутанд хийгээд хаячихвал 1000 доллар хүртэл торгууль ноогдуулдаг. Бүх хог хаягдлыг цаас, хуванцар, шил, целлофон, даавуу гэхчлэн материалаар нь нарийн ялгаж ангилах ёстой. Хайрцагыг скоч болон бусад шаардлагагүй зүйлсийн үлдэгдэлээс цэвэрлэсний дараа тусад нь хаядаг. Үүнээс гадна зарим хогийг хаяхаас өмнө угааж цэвэрлэж, зарим тохиолдолд өнгөөр ялгах хэрэгтэй. Хүнсний хог хаягдлыг тусгай зориулалтын саванд хаях ёстой.

Айл бүр хаалганы электрон цоож ашигладаг. 

Солонгосчуудад гэрийн хаалгаа онгойлгохын тулд түлхүүр хэрэггүй, харин тусгай карт эсвэл пин код хэрэгтэй. Цахилгаан тасарсан ч тус цоож нь батерейгаар ажилладаг тул унтрах вий гэх айх аюулгүй. Мөн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг тул айл болгон гэртээ суурилуулдаг байна.

Гэрийн тэжээвэр амьтандаа чип суулгах ёстой.

Тус улсад гэрийн тэжээвэр амьтад том байр суурь эзэлдэг. Тийм учраас гэрийн тэжээвэр амьтандаа заавал чип суулгахыг заавар болгодог байна. Ингэснээр амьтнаа алдсан тохиолдолд амар хялбар олох боломжийг олгоно.

Роботууд маш түгээмэл

Өмнөд Солонгос нь робот техникийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг юм . Энд роботыг олон салбарт ашигладаг бөгөөд бусад улс орнуудад худалдаалах зорилгоор ч мөн үйлдвэрлэдэг. Робот бариста, тогооч, жолооч, электрон ажилчдыг Солонгосын хаа сайгүй харж болно.

Энд бүтээгдэхүүнийг багц хэлбэрээр зардаг

Хэрэв та Солонгост байхдаа хоол хийж эхлэхээр шийдсэн бол бүх орц найрлагыг нь хайж дэлгүүр хэсэх шаардлагагүй. Тэд хоол тус бүрээр ангилж, орох бүх орц, амтлагчийг хүртэл нэгтгэж багц болгож худалдаалдаг.

Өмнөд Солонгосчууд ухаалаг технологид дуртай

Солонгосчууд олон үйлдэлт гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд дуртай. Жишээлбэл, хөргөгчний хаалга нь таблет, таймер, тэмдэглэл хөтлөх дэвтэр зэрэг суурилуулсан дэлгэцтэй байж болно, мөн онлайн тавиур дээр бүтээгдэхүүнийг харуулдаг. Ухаалаг суултуур нь нэгэн зэрэг “bidet” хийх боломжтой.

Сурагчдын тав тухыг дээд зэргээр хангадаг.

Анги танхимууд нь агааржуулагч, зурагт, проектор болон бусад хэрэгслээр хангагдсан. Сурагчдад амттай бас чанартай өдрийн хоолоор үйлчилж, хамгийн тухтай номын сан, хичээл хийх өрөөгөөр хангаж өгсөн байдаг. Үүнээс гадна сурагчдын ширээнд даавуу тогтоож өгсөн байх бөгөөд энэ нь юбка өмссөн охид биеэ барихгүйгээр тайван суух боломжийг олгож буй юм.

Хоол нь хамгийн амттай.

Өмнөд Солонгосын хүнсний дэлгүүрүүд бидний ихэнх нь хэзээ ч сонсож байгаагүй бүтээгдэхүүн зардаг. Жишээ нь: сармистай талх, сонгины шүүс, тарвастай гоймонтой шоколад. Нэмээд хэлэхэд өргөн хоолны соёл, амттай хоолтой гэдгээрээ алдартай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!