Салахаас татгалзаж, Титаник хөлөг дээр эцсээ хүртэл хамт байсан хосын гайхалтай түүх

1912 оны 3 дугаар сард Английн “Цагаан од” далайн тээврийн компани хөрөнгө оруулж дэлхий дээр хамгийн тохитой гоёмсог зорчигчийн хөлөг онгоц болох “Титаник”-ийг бүтээсэн байна. Энэ хөлөг онгоцны усан түрц нь 66000 тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4000 тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм. “Титаник”-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк хотын чиглэлд байсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давалгаа намуухан байсан авч хөдөлснөөс хойш тавдах өдөр болоход өөрөөр хэлбэл 1912 оны 4 сарын 14-ний шөнө дунд 11 цаг 40 минутын орчимд “Титаник” гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ.

Титаник хөлөгт Жон Жейкоб Астор IV, Молли Браун зэрэг алдартай зорчигчдын хамт Исидор, Айда Страус нар 1912 оны 4-р сарын 10-нд Нью-Йорк хотыг зорьж байсан ба уг хөлөг живж Страус болон бусад олон зорчигчдын амийг авч одсон гунигт түүх бий.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ үй олон хүмүүсийн амийг авч одсон гунигт Титаник хөлөгийн зорчигч хосууд буюу “Үхэл биднийг салгах хүртэл бид хамт байх болно” гэсэн үгийн жинхэнэ утгыг харуулсан Страусын түүхийг хуваалцахыг хүслээ.

Исидор Страус бол баян чинээлэг хүн байсан.

Исидор 1845 онд Баварид төрсөн, Америк-Еврей бизнесмен ба улс төрч мөн Macy’s их дэлгүүрийн хамтран эзэмшигч байв. Тэрээр өөрийн гайхалтай карьераа эцгийнхээ бизнест бичиг хэргийн ажилтнаар эхлүүлсэн. Тэрээр 1865 онд ах Натантайгаа хамт Нью Йорк руу нүүж, бизнес, улс төрд нэр хүндтэй болж эхэлж байжээ.

Нью-Йорк бол 1866 онд Исидор Страус, Розали Айда Блун нарын анх уулзсан газар юм. Исидор Айдагийн авга ахын бизнесийн хамтрагч байв. Тэд хоорондоо найзууд болж, удалгүй амрагууд болж, 1871 онд гэрлэж, 7 хүүхэдтэй болж байжээ. Тэд хоёулаа хүмүүнлэгийн үйлс, өрөвдөх сэтгэлээрээ хүмүүсийн дунд алдартай байсан аж.

Тэд Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тасалбар захиалсан.

Тэд гэрлэснээсээ хойш бие биедээ асар их хайр, халамжаа харуулсаар л байсан. Исидорыг ажлаар ганцаарчлан явах үед тэд бие биетэйгээ хамт аялж, өдөр бүр захидал солилцдог байсан гэж тэдний танилууд ярьж байв.

Титаник хөлөг онгоцонд суусан нь хувь заяаны цэвэр эргэлт байсан. Хосууд Европт айлчилж байхдаа Англид нүүрсний ажил хаялтаас болж АНУ-д буцаж ирэх ёстой байв. Тэд хөлөг онгоцонд өөрсдөдөө болон туслахдаа хангалттай том өрөө захиалсан байна.

Айда Титаникт живэхээс хэдхэн хоногийн өмнө найздаа захидал бичжээ.

Страус хөлөг живэхээс 4 хоногийн өмнө найздаа илгээсэн захидалдаа хөлөг онгоцны өрөө нь хатагтайн хэлснээр “хамгийн амттай, хамгийн тансаг байдлаар тохижуулсан нэгдүгээр зэрэглэлийн өрөө юм” хэмээж байжээ.

Нэгдүгээр зэрэглэлийн эрэгтэй зорчигчийн хувьд Исидор эрхэм золиослол хийсэн.

Түүх сөхвөл, Титаник хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Атлантын далайд мөсөн уулыг мөргөж живж, зорчигчдыг сандаргаж орхисон. Мөргөсний дараа удалгүй ахмад аврах завьнуудад хүмүүсийг ачиж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Тухайн үед эмэгтэйчүүд, хүүхдүүд эхлээд завин дээр сууна гэж шийдэж байсан ба усан онгоцны хамгийн баян хүмүүсийн нэг болох Исадорт суудал санал болгосон ч тэрээр олон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврахын тулд эрс татгалзжээ.

Айдад аврах завь дээр давуу эрх олгосон ч нөхрөө орхихоос татгалзжээ.

Нэгдүгээр зэрэглэлийн зорчигч хүний хувьд Айда живж буй хөлөг онгоцыг орхихын тулд аврах завинд нэн тэргүүнд суув. Гэвч эхнэр нь нөхрөө хамт явахгүйг мэдээд завинаас буужээ. Офицерууд нөхөртэй нь хамт завинд эргүүлэн суулгах гэж оролдсон ч явахаас татгалзаж, “Бид олон жил хамт амьдарсан. Чи хаашаа явна, би тэнд очно” хэмээн хэлжээ. Айда өөрийн үйлчлэгчээсээ аврах завинд суухыг гуйв. Тэр бас түүнд дулаацуулахын тулд дээл өгч, “Чамд энэ надаас илүү хэрэгтэй болно” гэж хэлсэн байна. Тэрээр олон жилийн дараа Айдагийн хүрмийг хадгалсаар хүүхдүүддээ өгчээ.

Хосууд эцсээ хүртэл хамт байсан.

Энэ кинонд хосууд орон дээрээ тэврэлдэж хэвтэж байх үед далайн ус өрөөгөөр нь дүүрж эхлэхийг харуулдаг. Гэвч тэд сүүлчийн мөчийг хаана өнгөрүүлсэнийг хэн ч мэдэхгүй. Тэдний гуч хүүгийнх нь хэлснээр “Тэд хамгийн сүүлд тавцан дээр зогсож, бие биенээ тэвэрсэн байдалтай тайван байхыг харсан” гэжээ.

Тэд усан онгоцонд амиа алдсан ч эцсээ хүртэл хамт байсан ба живсний дараа Исидорын цогцсыг олж, Нью-Йоркийн Бронкс дахь Вудлоуны оршуулгын газарт оршуулжээ. Харин эхнэрийнх нь цогцос олдоогүй ч булшинд нь хөшөө босгосон юм.

Та өөрийн тань төлөө бүхэнээ зориулдаг хэн нэгэнтэй учирвал хэзээ ч битгий алдаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!