Муу рестораныг үйлчлүүлээгүй байхдаа олж мэдэхэд туслах мэргэжлийн тогооч нарын 18 зөвлөгөө

Өнөө үед зарим рестораны үйлчилж буй хүмүүсийн сайн үйлчилгээ эсвэл тэдний хийж буй хоолны амтаас болоод ихэнх хүмүүс очих дуртай ресторантай байдаг. Гэхдээ үйлчлүүлэгч та бид анх харахад анзаардаггүй ч зарим тогооч нарт илт харагдахуйц рестораны алдаанууд байсаар л байдаг.

Бид та бүхэндээ ресторанд суухдаа юуг анхаарах талаар чухал зөвлөгөөнүүдийн нэгтгэл бүхий тогооч нарын зөвлөгөөг хүргэж байна.

  • Би томоохон компанид хүнсний үйлчилгээний менежер хийдэг байхдаа эрүүл мэндийн хянагчаас хаана хооллож байгааг нь асуусан юм. Тэр түргэн хоолны газар гэж хэлсэн. Учир нь түргэн хоолны газрын дотоод цэвэр байдлын дүрэм ердийн ресторанаас илүү чанга байдаг.
  • Нэг чухал зүйл бол рестораны цэсэн дээр тогоочийн гарын үсэгтэй эсвэл рестораны нэрийн хоол, эргэн тойронд нь од болон сумаар чимэглэсэн хоол зэрэг нь ихэнх хүмүүсийн худалдаж авахыг хүсдэг өндөр ашиг орлоготой зүйлс юм.
  • Улирлын бус хавч зэрэг бүтээгдэхүүнүүд нь лаазалсан хүнснүүд байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндийн хувьд сайн биш юм.
  • Цэс дээрх зургууд, “гэрийн”, “шинэхэн” гэх мэт олон нэр томъёоны хэрэглээ нь зарим нэг зүйлийг хэтрүүлж байгааг харуулж байна.

  • Өөр өөр том цэснүүдийн хоол нь ялгаатай байдаг. Гэхдээ уг цэснүүдээс өөр хоол захиалахад гоймон, шинэ ногоо гэх мэт нь адил байвал тэдгээр нь өндөр чанартай мөн шинэхэн гэсэн үг юм. Мөн мах, загасны чанар нь рестораны ерөнхий чанарыг төгс илэрхийлдэг ба мах, загасны талаархи бяцхан дүрэм бий. Хэрэв тэд маханд их хэмжээний соус, амтлагч хийсэн байвал тэд ямар нэг зүйлийг нуухыг оролддог (соустай хоол эсвэл шөл үл хамаарна) гэсэн үг юм.
  • Улирлын чанартай! Сайн ресторан нь үргэлж улирлын чанартай байдаг бөгөөд шинэчлэгдэхийн тулд цэсээ байнга сольж байдаг. Чанар муутай ресторанууд нь улирлын чанартай биш, нэг л хэвийн байдаг.
  • Үйлчлүүлэгчдийн нүдэн дээр гар утас ашигладаг ажилчид. Энэ нь ихэвчлэн менежерүүд эсвэл эзэд нь рестораныхаа гадаад үзэмжийг үл тоомсорлодог гэсэн үг юм. Ресторан хэрхэн ажиллаж буй талаар тэд санаа зовдоггүй байж магадгүй юм.
  • Мөн бохир угаалгын өрөө. Угаалгын өрөө нь арын хэсэг хэр цэвэрхэн байдгийн тусгал юм. Хэрвээ ханан дээр олон жил бохирдсон толбо байсаар байвал тэнд хоол идэж болохгүй ба магадгүй тэдний хэрэглэдэг хөргөгч тэр хананаас ч аймшигтай байж болно.

  • Зөрүүд ажилтнууд, чимээгүй гал тогоо. Хэрэв та тогооч нарын яриаг сонсохгүй байгаа бол тэд чанартай хоол хийдэггүй эсвэл удирдлага муутай байж болно.
  • Та уух зүйлээ үргэлж мөсгүй захиалаарай. Мөсний машин нь гал тогооны хамгийн бохир зүйл бөгөөд маш сайн арчилгаатай байсан ч маш хурдан бохирддог.
  • Таны орсон газрын цэсэн дээр нь уг газрын нэр нь байхгүй бол энэ газар хоолоо урьдчилан савладаг гэж ойлгож болно. Гарч буй хоол нь өөр өөр савлагаатай байх нь хоолыг халааж, үйлчилж буйн баталгаатай шинж тэмдэг юм.

  • Та орсон газранхаа таазны нөхцөл байдлыг шалгах хэрэгтэй. Тоос шороо, будгийн цоорхой, ил суваг байгаа эсэх, мөн сэнс байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь тэдний хоолны чанар болон эрүүл ахуйг илтгэнэ.
  • Хэрэв та барбекюны газар очихдоо утааа гаргахгүй ажилтан харж, утааны үнэрийг мэдрэхгүй бол жинхэнэ барбекю авч чадахгүй байна гэсэн үг.
  • Хэрэв таны сууж буй ширээний салфетканы зүүн талд кетчупны шил, баруун талд нь гичний сав, салфетканы урд талд ундааны цэс, эргэлдсэн мөнгөн эдлэл байгаа мөн та эргэн тойрноо харвал ширээ бүхэн таныхтай адил байж болно. Энэ нь рестораны хэн нэгэн үүнд цаг гаргаж хангалттай анхаарал тавьдаг бөгөөд тэд цаашдаа ч аливаа зүйлийг зөв хийхэд хангалттай цаг гаргах болно гэсэн үг юм.

  • Хоол 10 минут ба түүнээс бага хугацаанд гарч ирдэг. Сэндвичний хувьд энэ нь тохиромжтой цаг байж болох ч өөр төрлийн хоолонд энэ хугацаа бага зэрэг асуудалтай юм.
  • Миний нэг найз маш чадварлаг тогооч бөгөөд хэрэв тэр задгай гал тогоотой ресторанд байвал тэр тогоочийн халаасанд буй алчуурыг харах ёстой гэж хэлдэг. Хэрэв алчуур нь бохир байвал тэр тэнд хоол иддэггүй. Сайн хоол хийх хэцүү, гэхдээ алчуурыг цэвэр байлгах нь илүү хэцүү байдаг.
  • Ресторан руу орохоосоо өмнө “хэвийн” ажлын өдөр байхад эргэн тойронд ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй бол энэ газарт ямар нэг зүйл буруу байж магадгүй юм.

  • Чимэглэлүүд. Хэрэв тэд тогтмол цэвэрлэгээ хийх цаг гаргадаггүй, эсвэл тавилгыг рестораны стандартад нийцүүлэн шинэчилдэггүй бол яагаад тэд танд өндөр чанартай хоолоор үйлчилнэ гэж?
  • Бямба гарагийн орой хоосон байвал…
  • Хэрэв та хагас дутуу идсэн хоолтой олон таваг харвал тэндээс явах нь зүйтэй юм.

Таныг ресторанаас гарахад хүргэдэг, эсвэл эсрэгээрээ бусдад санал болгоход хүргэдэг зүйлсээ сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!