Би долоо хоногт 1 удаа энэ аргыг хэрэглэдэг. Бие хөнгөн, эрч хүчтэй үнэхээр сайхан байдаг шүү!
Бидний биеийн эрүүл мэнд хөлнөөсөө эхэлдэг гэдэг. Харин биеэ цэвэршүүлж, хорт бодисоо гадагшлуулахын тулд хөлөө ашиглах хэрэгтэй болно. Өнөөдөр та бүхэндээ биеэс хорт бодис гадагшлуулах маш энгийн боловч үр дүнтэй аргыг танилцуулж байна.
Бидний танилцуулж буй энэхүү арга нь биеэс хорт бодисыг гаргаад зогсохгүй дархлааг дэмжиж, биеийн бүхий л өвчнийг намдааж, хөлийн эвгүй үнэрийг ч давхар алга болгох тустай юм.
Орц:
- Хүнсний сода – 2 аяга
- Далайн давс – 1 аяга
- Алимны цуу – 1 аяга
- Эфирийн тос – 10 дусал
Давсаа халуун усанд хийж уусгана. Дээр нь алимны цуу, эфирийн тос болон хүнсний содаа нэмж хутгаарай. Ингээд бэлтгэсэн усандаа хөлөө дүрж, 20 минут суух хэрэгтэй. Ингэснээр бие тань бүхэлдээ амарч, өдрийн турш цугларсан ядаргаа, бухимдал ор мөргүй алга болохоос гадна хорт бодис гадагшилж цэвэрлэгдэх болно.
Харин одоо та бүхэндээ зөвхөн биеэс хорт бодис гадагшлуулах бус арьсны үрэвслийг эмчлэх жорыг танилцуулъя.
Орц:
- Шавар – 50 гр
- Далайн давс – 1 аяга
- Эфирийн тос – 10 дусал
Давс болон шавараа халуун усандаа хийж уусгана. Дээр нь өөрийн дуртай эфирийн тосоо хийж хутгаарай. Бэлтгэсэн усандаа хөлөө дүрж, 20 минут байлгасны дараа хөлөндөө иллэг хийж амраагаарай.