Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хүмүүсийн гаргадаг нийтлэг 8 алдаа
Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлнэ гэдэг зарим цаг зав багатай хүмүүсийн хувьд цаг болон мөнгөө дэмий үрсэн ажил мэт санагддаг нь нууц биш юм. Гэхдээ ямагт зөв худалдан авалт хийж байхын тулд зарим зуршилдаа өөрчлөлт оруулж байх хэрэгтэй.
Бид та бүхэндээ дэлгүүр хэсэх үедээ хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа, түүнээс үүдэн ямар бэрхшээл тулгардаг талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Үнэгүй сурталчилгааны дээжийг турших
Олон бизнесүүд зарим бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдан авагчдийг татах зорилгоор үнэгүй дээж санал болгодог. Заримдаа энэ нь танд хэрэгцээгүй бүтээгдэхүүн худалдан авах хүслийг төрүүлж, ялангуяа худалдан авалтаа урьдчилан төлөвлөөгүй бол шууд худалдан авалт хийхэд хүргэдэг.
2. Байн байн дэлгүүр орох
Та ихэвчлэн өдөр бүр хэрэглэдэг хүнсээ авахдаа хүнсний дэлгүүрт долоо хоногт нэг эсвэл сард нэг зочлох хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа супермаркет руу явах нь хурдан муудаж болзошгүй хоол хүнс хэрэглэхэд тустай. Нөгөөтэйгүүр, сард нэг удаа явах нь бензин, замын зардлыг хэмнэхэд тусална.
3. Зайлшгүй хэрэгцээгээр биш хүсэл зоригоор худалдаж авдаг
Бид өдөр тутмын амьдралдаа хоол хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эм тариа худалдаж авах хэрэгтэй болдог. Гэтэл бид хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ худалдаж авахдаа өөр зүйлс авсаар байдаг. Энэ үйл явц хэд хэдэн удаа давтагдах юм бол бид сэтгэлийн хөөрлөөр худалдан авч байна гэсэн үг юм. Жишээлбэл, Бид өлөн элгэн дээрээ буюу тухайн өдөр юм идэж амжаагүй байхдаа дэлгүүр хэсэх үед энэ нь ихэвчлэн тохиолддог. Бид өлссөн үедээ кассын лангуун дээрх амттанг авахыг илүү ихээр хүсдэг. Үүнээс зайлсхийх гайхалтай арга бол хоол идсэний дараа супермаркет руу явах явдал юм.
Өөр нэг зөвлөмж бол бид мартсан зүйлийнхээ төлөө дэлгүүрт буцаж очих шаардлагагүй болохын тулд худалдан авалтаа урьдчилан төлөвлөх явдал юм. Өөрийнхөө төлөвлөгөөг гаргаж, хоол хүнс, цэвэрлэгээний хэрэгсэл зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг эрэмбэлэхэд туслах хүнсний жагсаалт гаргахыг зөвлөж байна.
4. Бөөнөөр худалдаж авах
Бид савласан барааг их хэмжээгээр худалдаж авах бүрдээ мөнгөө хэмнэж байгаа юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч эдгээр бүтээгдэхүүн нь бодит өртгийг нуудаг бөгөөд хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг илүү хурдан муудахад хүрдэг. Тиймээс бид бага багаар худалдан авч мөнгө, цагийг хэмнэхэд туслах шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.
5. Гадаад төрхөнд хууртах
Бид жимс, хүнсний ногоог худалдан авахдаа гадаад үзэмжийг харж байгааг авчихдаг. Учир нь ихэнх хүмүүс гаднах хальс нь өнгө, үзэмж сайтай байх юм бол чанартай бүтээгдэхүүн гэж боддог байна. Гэсэн хэдий ч эдгээр бүтээгдэхүүний өнгө, үнэр, бат бөх байдал, хэмжээ зэрэг олон зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.
Түүгээр ч барахгүй олон дэлгүүр жимсийг өнгөлж, илүү сайхан харагдуулдаг байна. Тиймээс үзэсгэлэнтэй, гялалзсан бүтээгдэхүүнийг сонгохын өмнө үнэрлэж, боловсорч гүйцсэн эсэхийг нь шалгаарай.
6. Савласан мах, хүнсний ногоо худалдаж авах
Мах, хүнсний ногоог шинэхэн байлгахын тулд вакуум савлагаа ашиглах нь элбэг байдаг. Гэхдээ ийм төрлийн савлагаа нь олон сөрөг талтай юм. Жишээлбэл ийм савлагаа нь мах хүнсний ногооны шим тэжээлд нөлөөлдөг микробуудыг агуулж байдаг. Энэ нь бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад хадгалахгүй байх эсвэл температурыг зохих ёсоор хянаагүйн улмаас тохиолддог.
7. Өдөрийн төгсгөлд эсвэл долоо хоногийн сүүлээр дэлгүүр хэсэх
Дэлгүүр хэсэх тухайд бид өдрийн сүүлээр эсвэл долоо хоногийн сүүлээр супермаркет руу ороход хүн ихтэй, оочиртой байдаг. Харин өглөө дэлгүүр хэсэх нь дэлгүүрт байх цагийг багасгаж ямар нэгэн зүйл рүү уруу татагдахаас зайлсхийхэд тусална.
8. Өөрсдийнхөө хүнсний уутыг ашигладаггүй
Хүмүүс аль улсад амьдарч байгаагаас шалтгаалаад байгаль орчныг бохирдуулах хог хаягдал хуримтлагдахгүйн тулд супермаркетуудад гялгар уут хэрэглэхийг зохицуулсан дүрэм журам бий. Түүгээр ч барахгүй олон байгууллага үйлчлүүлэгчдээсээ уутныхаа төлбөрийг авдаг. Харин бид даавуу болон бусад материалаар хийсэн цүнхээ ашигласнаар эх дэлхийгээ хайрлаад зогсохгүй мөнгөө ч хэмнэж болно.
Та дэлгүүр хэсэхдээ юуг илүү ихээр анхаардаг вэ?