Эцэг эхээсээ тэс өөр төрсөн хүүхдүүдийн гайхалтай түүх

Эцэг эхээсээ тэс өөр төрсөн хүүхдүүдийн гайхалтай түүх

Удамшлын шинж чанар нь хүүхдийн дүр төрхөд хүчтэй нөлөөлдөг боловч бүх зүйл удамшлаас шалтгаална гэсэн үг биш юм. Жишээлбэл, Эцэг эх нь хоёулаа хар арьстай ч цагаан арьстай хүүхэд төрөх боломжтой гэсэн үг юм. Мөн эцэг эхийн аль нь ч тод цэнхэр нүдгүй байхад хүүхэд тод цэнхэр нүдтэй төрж болно. Хамгийн гол нь энэ бүх зүйл боломжтой бөгөөд, шинжлэх ухаанд бүх зүйлийн тайлбар байдаг.

Боломжгүй мэт санагдах ч бодит амьдрал дээр болсон гайхалтай түүхүүдийг хуваалцаж байна.

1. Ховор тохиолддог гайхамшиг

Зимбабвегийн Патиенс Чандо болон түүний цагаан арьст герман нөхөр нар улаан үстэй, цэнхэр нүдтэй, цагаан арьстай хүүхэдтэй болжээ. Тэд охиныхоо үс болон арьсыг цаг хугацаа өнгөрөх тусам бараан болно гэж бодсон ч тийм зүйл болсонгүй. Хүүхдийн эмч нар түүнийг цоо эрүүл болохыг тогтоосон ба хэдийгээр ээжийнх нь удам угсаанд цагаан арьстан байгаагүй ч нялх хүүхэд ээжээсээ илүү аавтайгаа адилхан харагддаг гэж эрдэмтэд үздэг.

Мөн өөр нэгэн эрлийз эмэгтэй болон цагаан арьст эрэгтэй нараас улаан өнгийн үстэй, цэнхэр нүдтэй хүү төрсөн түүх бий.

2. Арьсны өнгө

2010 онд Нигерийн нэгэн хос шаргал үстэй, цэнхэр нүдтэй, цагаан арьстай хүүхэдтэй болсон нь хүмүүсийг ихэд гайхшруулсан. Харин эрдэмтдийн тайлбарласнаар хүүхэд цайвар арьстай эмээгийнхээ генийг авсан байж болзошгүй юм.

Мөн 2008 онд Германаас ирсэн холимог үндэстэн хосууд нэг нь хар, нөгөө нь цагаан ихэр хүүхэд төрүүлжээ.

3. Нүдний өнгө

Калифорнийн нэгэн хос 3 хүүхэдтэй бөгөөд тэдний нэг нь хар хүрэн нүдтэй, нэг нь ногоон, нөгөө нь цэнхэр нүдтэй ажээ. Эцэг эхийн аль аль нь бор нүдтэй, харин эмэгтэйн эгч нь ногоон нүдтэй байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэдний ойр дотны хүмүүст цэнхэр нүдтэй хүн байдаггүй бөгөөд эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа хэдэн зуун жилийн өмнө тэдний өвөг дээдэст байсан хэн нэгэн цэнхэр нүдтэй байсан бөгөөд ген нь эцэстээ хойч үедээ өвлөгдсөн гэж үзжээ.

4. Өндөр

Остин Чаллен 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь болох Ойзин 13 настайдаа ааваасаа өндөр байжээ. Ойзин ааваасаа маш өндөр харагддаг бөгөөд ирээдүйд тэр бүр ч өндөр болж магадгүй юм. Тэд үүнийг тайлбарлахдаа түүний ээжийнх нь ах дүү нар маш өндөр байдагтай холбоотой гэжээ.

Ген чухал боловч хүүхдүүд эцэг эхээсээ өндөр болдог цорын ганц шалтгаан биш гэдгийг дурдах нь зүйтэй. Өсч буй үйл явцад хоол тэжээл, хүйс, дааврын хүчин зүйлс ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн, ахондроплази (одой) зэрэг бусад эмгэгүүд байдаг.

5. Хацрын хонхорхой

Хацрын хонхорхой нь давхар гол булчин (хацар дээр байрладаг) эсвэл хүүхдийн хацарт маш их байдаг өөх тосноос үүсдэг. Кристи Зелая нэг талын хацартаа хонхорхойтой төрсөн бөгөөд энэ нь аавынх нь гэр бүлийнхний эрүүний хонхорхойтой холбоотой юм. Харин Алиша Даун хэмээх өөр нэг эмэгтэйн хоёр хацар хонхорхой байдаг ч эцэг эхийнх нь алинд нь ч ийм шинж чанар байдаггүй гэнэ.

Бонус: Хүүхэд ээж аавынхаа юуг нь илүү дуурайдаг вэ?

Ээжүүд хүүхдүүддээ унтах хэв маяг, дадал зуршлыг өвлүүлдэг гэж үздэг. Нойрны үргэлжлэх хугацаа, чанар, хүүхэд хэдэн удаа сэрдэг, хэр хурдан унтдаг зэрэг нь ээжээс нь шалтгаалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Мэдээжийн хэрэг, унтах орчин маш чухал үүрэг гүйцэтгэдэг ч генетик нь бас том хүчин зүйл юм.

Харин эцэг нь хүүхдийнхээ хүйст нөлөөлдөг гэж үздэг. Судалгаанаас үзэхэд хэрэв эрэгтэйн удамд олон эрэгтэй байдаг бол хүүтэй болох магадлал өндөр байдаг. Мөн эрэгтэйчүүдийн бэлгийн эсүүд нь Y эсвэл X хромосомтой эсэхээс хамаарч хүүхдийнхээ хүйсийг тодорхойлдог. Тэд эхийн Х хромосомтой нийлж X-тэй бол охин, Y-тэй бол хүү төрүүлдэг байна.

Та ээж аавынхаа хэнийг нь илүү дуурайсан бэ?

error: Мэдээлэл хамгаалагдсан !!