Жүжигчний мэргэжлээ орхиж тэс өөр ажил хийж буй 15 алдартан

Холливууд бол олон хүний мөрөөдлийн ертөнц юм. Гэвч юм болгон бидний бодож байгаа шиг байдаггүй нь харамсалтай. Магадгүй энэ гайхалтай ертөнц зарим хүмүүсийн хувьд камерын дуран болон бусад асуудлаас болж орхихыг хүсдэг газар ч байж мэдэх ба өнөө үед холливудын алдартан байхаа больж эгэл жирийн амьдралыг сонгосон хүмүүс цөөнгүй билээ. Тэдгээр алдартнуудаас дурьдвал…

1. Хью Митчелл Жүжигчинээс гэрэл зурагчин болсон.

2. Жек Глисон Game of Thrones-д тоглосоныхоо дараагаар академийн оюутан болсон.

3. Кевин Жонас нь Jonas Brothers- тарсаны дараагаар гэрээ байгуулагчаар ажиллаж эхэлсэн.

4. Дэнни Ллойд The Shining кинонд тоглосоныхоо дараагаар ахлах сургуулийн багшаар ажиллаж эхэлсэн.

5. Питер Острум нь Вилли Вонка ба Шоколадны үйлдвэр киноны Чарлигийн дүрд тоглосон ба одоогоор малын эмчээр ажиллаж байгаа.

6. Рид Александр нь iCarly киноны жүжигчин ба одоогоор санхүүгийн мэдээний сурвалжлагчаар ажиллаж байна.

7. Эндрю Шуе нь Melrose Place киноны жүжигчин ба одоогоор бизнес эрхлэгч болсон.

8. Карин Парсонс The Fresh Prince of Bel Air кинонд тоглосон ба одоогоор зохиолчоор ажиллаж байна.

9. MC Хаммер нь реппер болон жүжигчин байсан ба одоогоор нэр хүндтэй элчин сайд, бизнесмэн юм.

10. Аль Грин нь Грэммигийн шагналт дуучин болсоныхоо дараагаар санваартан болсон.

11. Омри Катз Hocus Pocus болон Dallas зэрэг кинонд тоглосоныхоо дараагаар үсчинээр ажилласан.

12. Скандар Кейнс нь Chronicles of Narnia киноны од болсоноос хэсэг хугацааны дараагаар улс төрийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.

13. Жеффри Оуэнс нь The Cosby Show киноны жүжигчин ба киноныхоо дараагаар Trader Joe’s-д ажиллаж эхэлсэн.

14. Ангус Т.Жонс нь Two and a Half Men киноны од бөгөөд тэрээр киноныхоо дараагаар арга хэмжээ зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн.

15. Маколей Калкин “Гэртээ ганцаараа” киноны сэргэлэн жаалхүүгийн дүрд тоглосон ба одоогоор жүжигчин Bunny Ears нэртэй өөрийн подкастаа хийж эхэлсэн.

16. Freddie Prinze Jr нь алдартай жүжигчин байсан ба одоогоор хоолны номын зохиолч, WWE-ийн захирал юм.

Та эдгээр жүжигчдийг дахин цэнхэр дэлгэцээр харахыг хүсдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!