Аз жаргалтай хосуудын унтахынхаа өмнө хийдэг 10 зүйл
Хайрттайгаа хэр их цагийг хамтдаа өнгөрөөх нь чухал биш харин цагийг үр дүнтэй, хайраар дүүрэн өнгөрөөх нь чухал юм. Сэтгэл зүйчид хосуудад зориулан энгийн боловч маш үр дүнтэй зөвлөгөөний жагсаалтыг гаргасан ба уг жагсаалтын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Та эдгээр гайхалтай зөвлөгөөнүүдийг туршаад үзээрэй.
1. Утасныхаа дууг хаагаад хол тавь
Сэтгэл зүйч Кэрол Кэри зөвлөж байна. Нийгмийн сүлжээнээс хамааралтай байх нь таны биед окситоцин ялгаралтыг дарангуйлдаг. Аз жаргалын даавар гэгдэх энэхүү даавар нь дотно байдалыг дэмжиж өгдөг учир таны сэтгэл зүйд ихээхэн нөлөөлнө.
Тиймээс 21:00 цагт утсаа унтраагаад өөрөөсөө аль болох хол байлгах нь зүйтэй юм.
2. Хайрттайгаа хамт байхдаа ажлынхаа талаар март
Та ажлаасаа болж стресст автаж хайртайгаа байх хугацаанаасаа хугаслаж болохгүй. Та хайрттайгаа байхдаа ажлынхаа талаар ор тас мартсанаар маргаашийн ажил тань маш эерэгээр эхлэнэ гэдгийг баттай хэлэх байна.
3. Хайрттайгаа зэрэг орондоо орох
Судалгаагаар маш олон хосууд өдрийн цагаар уулзалдах нь ховор хэрнээ өөр өөр цагуудад унтдаг зуршилтай байдаг аж. Сэтгэл судлаач Курт Смитийн хэлснээр аз жаргалтай хосууд шүдээ хамт угааж, нэгэн зэрэг унтдаг. Энэ нь тэдний харилцааг халуун дулаан, дотно байхад тусалдаг гэжээ.
4. Зарим зүйлсийг хэвшил болгоорой
Унтахынхаа өмнө зарим зүйлсийг хэвшил болгох нь таны биед унтах цаг ойртсоны дохиог илгээж илүү сайн унтахад тусална. Хэрэв та хайрттайгаа ижил үйлдлийг хэвшүүлвэл та хоёрын харилцаа илүү дотно болно.
5. Чин сэтгэлээсээ ярилц
Бие биенийхээ мэдрэмжинд анхаарлаа хандуулаарай. Та хайртдаа зөвлөгөө өгөх эсвэл асуудлыг яаралтай шийдэх гэж хичээх хэрэггүй. Заримдаа бид зүгээр л ярьж, хайртай хүмүүсийнхээ халамж, дэмжлэгийг мэдрэхийг хүсдэг.
Сэтгэл судлаач Райан Хоуэс унтахынхаа өмнө хайртдаа эерэгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг зөвлөж байна. Энэ нь танд болон таны хайртад илүү сайхан мэдрэмж төрүүлнэ.
Тухайн өдөр болсон бүх зүйлийг мартаж, бүх асуудал, санаа зовнилоо хаалганы гадна үлдээхийг хичээ. Мөн та хайртдаа хэр их хайртайгаа хэлээрэй. Гол нь та мэдрэмжээ илэрхийлэхдээ нухацтай, чин сэтгэлээсээ байх нь маш чухал юм.
6. Хэрүүл бүү хийгээрэй зүгээр л халуун яриа өрнүүл
Судлаач Курт Смит унтахынхаа өмнө ширүүн маргаан хийхгүй байхыг зөвлөж байна. Хэрүүл маргаан нь асуудлыг шийдэхэд хэзээ ч тусалдаггүй бөгөөд тухайн шөнийн нойр алдагдаж маргааш нь сэтгэлээр унах магадлал өндөр байдаг.
7. Хүүхдүүдээ өрөөнд нь унтуулаарай
Сэтгэл судлаач Майкл Винер-Дэвисийн зөвлөж буйгаар хүүхдүүдээ хар дарсан зүүд зүүдлэх үед нь л өөрсдийнхөө оронд унтуулж болно. Бусад бүх үед таны унтлагын өрөө таны хувийн орон зай байж дотно харилцаагаа хадгалах ёстой газар юм хэмээжээ.
8. Гэрийн тэжээвэр амьтдаа орондоо бүү унтуул
Канзасын их сургуулийн нэгэн судалгаагаар тэжээвэр амьтантайгаа унтдаг хүмүүсийн 63 хувь нь хангалттай унтдаггүй байна. Учир нь таны хайртай амьтан шөнөжингөө хөрвөөж нойрыг тань байнга тасалдагтай холбоотой юм.
9. Бие биедээ массаж хийж өгөөрэй
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар унтахын өмнө тайвшруулах массаж хийх нь таны нойрны чанарыг сайжруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, хосуудыг илүү дотно болгодог хэмээжээ.
10. Тэврэлт, үнсэлтийн талаар бүү мартаарай
Унтахынхаа өмнө хайртыгаа үнсэхээ бүү мартаарай. Мөн орондоо байхдаа тэвэрч халамжлах хэрэгтэй юм. Эдгээр нь эерэг сэтгэл хөдлөлийг өдөөх чухал хүчин зүйлс юм.