Нойр булчирхай нь өвдсөн хүн ердөө 5-6 сар амьдардаг гэсэн. Харин эмээ минь нойр булчирхайн үрэвслээ үүгээр эмчилж, урт насалсан!
Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм.
Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусладаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.
Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:
Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шатгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог.
- Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа
- Элэг цөсний өвчин
- Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
- Нэг дор хэт идэх
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм. Үүнд:
- Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно.
- Амархан шингэдэг нүүрч ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.
- Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байх
- Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ.
- Нэг дор хэт их идэхээс зайлсхий.
- Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
Шинж тэмдэг: Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт ургаш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.
Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.
Одоо хамтдаа нойр булчирхайг эмчлэх аргуудыг сурч авцгаая
Гурвалжин будаа
Өглөө өлөн дээрээ тарагтай гурвалжин будаа идэх нь нойр булчирхайн хамгийн сайн эмчилгээ болдог.
Орц:
- Гурвалжин будаа – 1 халбага
- Тараг – 500 гр
Бэлтгэх арга:
Таргандаа гурвалжин будаагаа хийж, 12 цаг байлгана.
Өглөө өлөн дээрээ тарагтай гурвалжин будааныхаа талыг идэх бол, үлдсэнг нь орой унтахаасаа 2 цагийн өмнө идээрэй. Тус эмчилгээ нь 10 хоногийн турш үргэлжилнэ. Та жилд 2-3 удаа энэхүү аргыг хэрэглэж байхад нойр булчирхайн үрэвслээс айлтгүй болох юм.
Овъёос
Орц:
- Овъёос – 100 гр
- Ус – 1 литр
Бэлтгэх арга:
Овъёосоо усандаа хийж, зөөлөн гал дээр 40 минут чанана. Ингээд овъёосоо нухаж, ахин 20 минут чанаарай. Өдөрт 3-4 удаа 100 мл-ийг ууна. Хоолноос 10 минутын өмнө уух ёстойг анхаараарай.