Жингээ хасахад туслах 28 хоногийн төлөвлөгөө: Биеийн бүх хэсгийн илүүдэл өөхийг арилгана

Эрэгтэй хүний биеийн өөхний дундаж хэмжээ 22-30% байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд 32-42% байдаг бөгөөд жил ирэх тусам нэмэгддэг. Орчин үеийн цаг агаарын бохирдол, тээврийн хялбар үйлчилгээ, түргэн хоол гэх мэт зүйлсээс болж бид биедээ өөх тосыг улам хуримтлуулсаар л байдаг. Гэхдээ бид л хүсвэл боломжгүй зүйл гэж байдаггүй ба хамгийн богино хугацаанд гунхсан сайхан бүсгүй, чийрэг сайхан залуу болох боломж байсаар л байна. Тиймээс бид та бүгдэд богино хугацаанд мөрөөдлөө биелүүлэхэд тань түлхэц болох мэдээллийг бэлтгэлээ.

1. Нүүр

Та өөхөө хайлуулж сайхан биетэй болохыг хүсэж байсан ч нүүрнийхээ өөхлөлтийг мартаж болохгүй. Давхар эрүү, хацар орчмын өөхийг шатаах зарим дасгалыг хийх хэрэгтэй ба өдөр бүр дасгал хийснээр үр дүнг илүү хурдан харах боломжтой гэдгийг санаарай.

  1. Өөрт эвтэйхэнээр суугаад ямар нэгэн зүйл идэж байгааа мэт уруул болон эрүүгээ хөдөлгөөрэй.
  2. Та зажлаж буй үйлдлийг хийснийхээ дараагаар хэлээ доод шүдэндээ нааж амаа том ангайгаарай.
  3. Энэ байрлалдаа 5 секундын турш амьсгалаа авч гаргах замаар бариарай.
  4. Та уг дасгалуудыг 10 удаа давтаж болно.

2. Хөл

Юуны өмнө та өөрийгөө толинд сайтар ажиглаж хараад яг аль хэсэгтээ илүү төвлөрөх ёстойг мэдэж авах хэрэгтэй. Та үүнийхээ дараагаар 7 хоногийн 5 өдөрт дор хаяж өдөр бүр 30 минут дасгал хийх хэрэгтэй юм.

  1. Хэрэв таны хөл болон гуя хэсэг илүү өөхлөлттэй бол өдөрт 30-40 минут гүйх эсвэл алхаж эхлээрэй. Илүү их үр дүнд хүрэхийг хүсч буй хүмүүсийн хувьд аэробикийн хичээлд хамрагдах нь зүйтэй. Мөн та сунгалт хийхээ бүү мартаарай.
  2. Хэрэв таны биеийн дээд хэсэг илүү их өөхлөлттэй бол өдөр бүр 30-40 минут эрчимтэй алхах хэрэгтэй ба алхалт нь гүйлт, хүндийн өргөлтийг орлож чадна.

3. Гар

Хэрэв та жингээ хасахын тулд хэт их хүнд дасгал хийвэл та өөрийгөө ядрааж турах биш харин таргалах эрсдэлд хүрч болно.

Гарны өөхийг арилгах хэд хэдэн арга байдаг:

  1. Та кардио дасгал хийж гарны өөхөө багасгах боломжтой ба долоо хоногт дор хаяж 5 өдөр 30 минутаас багагүй хийж шатаар гүйх, үсрэх, гэх мэт дасгалуудыг хийж үзээрэй. Энэ нь жинг хасах маш чухал стратеги юм.

4. Хэвлий

Хүний биеийн энэ хэсэг өөхөө шатаахад хамгийн хэцүү байдаг. Тиймээс зөвхөн дасгал хийх нь хангалтгүй юм.

Биеийн 3 төрөл байдаг бөгөөд эдгээр нь тус бүрдээ турах өөр өөр хөтөлбөр шаарддаг.

  1. Эктоморфууд буюу туранхай бөгөөд булчингийн өөхөө барихад бэрхшээлтэй байдаг хүмүүс юм. Ийм төрлийн биетэй бол унадаг дугуй болон аэробекээр хичээллээрэй.
  2. Эндоморфууд нь таргалалт ихтэй, ихэвчлэн лийр хэлбэртэй байдаг. Алхах, гүйх, усанд сэлэх нь эндоморфуудад сайн байдаг ба хүнд жингийн дасгалуудыг хийгээрэй.
  3. Мезоморфууд нь бодисын солилцоо өндөртэй хүмүүс юм. Гүйх гэх мэт кардио дасгал нь жингээ барихыг эрмэлздэг мезоморфуудад тустай. Долоо хоногт 3-5 удаа кардио 30-45 минут хийж болно.

5. Өгзөг

Ямар ч төрлийн биетэй байсан та скуат хийж өгзөгнийхөө булчинг чангалах хэрэгтэй юм.

Уг дасгалыг хийхдээ:

  1. Та хөлдөө мөрний хэмжээний зай аваад гараа урагш сунган зогсоно.
  2. Нуруугаа цэх байгааг шалгаад доош хагас сууна.
  3. Нуруугаараа бага зэрэг хотойж хагас суусан байрлалаас дээш босно.

Эхний 7 хоногт 3 удаа 10-аар тоолон хийгээрэй. Харин дараагаар нь 15…20… хийж болно. Та гол нь зөв хийж байгаа эсэхээ байнга шалгах хэрэгтэй юм.

Та эдгээр дасгалуудыг хийж хэвшвэл таны мөрөөдөл тун удахгүй биелэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Танд амжилт хүсье!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!