Гайхалтай кино бүтээхийн тулд их хэмжээний мөнгө зарцуулсан ч бяцхан алдаанаасаа болж үзэгчдийг төөрөгдүүлсэн 10 кино

Кино зураг авалтын үеэр алдаа гаргах нь хэвийн л үзэгдэл ба ихэнх үзэгчид бяцхан алдааг нэг их анзаардаггүй. Гэсэн хэдий ч хүмүүс олон саяын төсөвтэй киног үзээд ноцтой алдаануудыг анзаарч харахдаа “Ийм их хөрөнгө зарцуулчихаад нарийн ширийн зүйлээ анхаарч болоогүй юм болов уу” хэмээн боддог байх. Тиймдээ ч зарим алдартай кинон дээрх ноцтой алдааг олж хардаг гярхай хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүсийн гярхай нүдээр алдартай кинонуудыг харвал…

1. Харанхуйн хөлөг баатар

Агуу кино найруулагчид ч жижигхэн зүйлс дээр алдаа гаргах нь элбэг байдаг ба Кристофер Нолан түүний нэг жишээ юм. Готам хотод өглөөний нарнаар хөрөнгийн бирж рүү дайрах үед гэмт хэрэгтнүүд дугуй хулгайлан зугтдаг. Гэтэл тухайн үед Бетмен араас нь хөөж эхлэхэд гэнэт харанхуй болсон байдаг.

2. Оддын дайн: Клонуудын дайралт (II анги) болон Оддын дайн: Жидайн сэргэн мандалт (VI анги)

Тус кинонд Анакин, Падме нар Geonosis дээр газардаж, дроидын үйлдвэрт ордог. Тэд механик хаалгаар орох ёстой ба хаалга нь маш намхан харагддаг. Тэд хоёулаа бөхийх ёстой болдог ч Падме юунд ч хүрэлгүй орж харин Анакины толгой хаалганы дээд хүрээг зүгээр л нэвтэлж харагддаг.

3. Хар ирвэс

Гутал бол супер баатрын хувцасны хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Тэд ямар ч чимээ гаргахгүй байх зорилготой. Гэтэл киноны уран бүтээлчид шидэт гутлын энэ онцлогийг мартсан байдаг ба зарим үзэгдэлд Т’Чалла бусад хүмүүсийн адил гишгэж харагддаг.

4. Ахмад Марвел

Ахмад Марвелийн найзын гэрт харгис Скруллуудын нэг орж ирэхэд баатар муур барьж аваад харь гарагийн амьтныг сүрдүүлдэг. Скрулл ухарч, зүүн гар нь шат руу хүрч байгааг бид харж байна. Гэсэн хэдий ч камерний өнцөг өөрчлөгдөхөд бид түүнийг шатнаас хол зогсоод муур руу ойртож буй дүр зургийг харж байна.

5. Карибын тэнгисийн дээрэмчид: Үл таних далайн дээрэмчид

Киноны эхэнд Жак найз Гиббсийгээ суллахын тулд шүүгчийн дүрд хувирдаг. Шүүхийн танхимд Гиббс орж ирэхэд гадаад төрх нь аймшигтай болсон харагдаж байна. Гэсэн хэдий ч хэдхэн минутын дараа тэд оргоход Гиббс саяхан усанд орсон юм шиг л цэвэрхэн болсон байлаа.

6. Валл Стрийтийн чоно

Энэхүү кино бол Леонардо Ди Каприогийн тоглосон бас нэгэн гайхалтай бүтээл юм. Энэхүү кинонд Жордан Белфортын амьдралыг харуулсан ба Эмма Жордан хоёр Лондонд уулзаж байгаа дүр зурагт арын хэсэгт алтаар бүрсэн Альбертийн дурсгал байгааг та харж байна. Гэхдээ киноны үйл явдал 1987 онд өрнөдөг ба 1983-1998 онд тус дурсгалын цогцолборыг сэргээн засварлахаар хаасан байсан аж.

7. Өшөө авагчид: Тоглоомын төгсгөл

Төмөр хүн Таностой ганцаараа тулалдаж байгаа дүр зураг дээр бид супер баатрын царайг ойроос харж болно. Бүх зүйл сайхан байгаа бололтой байсан ч дараагийн зураг дээр Тонигийн сахлын хэлбэр ид шидээр өөрчлөгдөнө.

8. Чимээ аниргүй газар

“A Quiet Place” нь 2 хэсгээс бүрддэг бөгөөд баатрууд нь сүйрлийн дараах ертөнцөд амьдардаг. Хоёрдугаар ангийн эхэнд ээж 2 хүүхэдтэйгээ бас нялх хүүхдээ тэврээд гэрээс гарна. Харин энэхүү зураглал дээр том хүү нь эхний ангийн зураглалаас илүү жаахан хүүхэд шиг харагдаж байна.

9. Харри Поттер ба Нууц өрөө

Кинонд Драко, Харри хоёр багш сурагчидын дунд тулалдаж байгаа хэсэг байдаг. Харри хариу цохилт өгч, Драко унах тэр мөчид дэлгэцийн зүүн буланг сайтар ажиглаарай. Яг тэр мөчид хар нөмрөг өмссөн оюутнуудын дунд камертай хүн байгааг та харж байна.

10. Маргаашийн дайн

Энэхүү бүтээл нь шинжлэх ухааны уран зөгнөлт тулаант кино юм. Жүжигчин Крис Пратт ирээдүйд дайнд оролцохоор бэлтгэгдэж буй өнгөрсөн үеийн цэргийн дүрд тоглодог ба цаг хугацаагаар аялахдаа тусгай гар төхөөрөмжийн тусламжтайгаар аяладаг. Анх Крис Пратт энэ төхөөрөмжийг зүүн гартаа зүүж байсан. Гэсэн хэдий ч уг төхөөрөмж заримдаа зүүн гарт нь заримдаа баруун гарт нь байрлаж байдаг.

Бонус: Frozen

Анна, Ханс хоёр гэрэлт цамхагийн орой дээр бүжиглэж байх үед бид тэдний сүүдэрийг хөлөг онгоцны далбаа дээр байгаа мэтээр харж болно. Энэ бүхэн сайхан харагдаж байна. Гэхдээ тэдний сүүдэр гэрэлт цамхаг биш өөр газарт байгаа мэт харагдаж байгаа бөгөөд цамхагийн хашлагын сүүдэр ч харагдахгүй байна.

Та кино үзэхдээ бяцхан алдаануудыг олж харж байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!