4 тэрбум долларын эзэнт гүрэн: Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн амжилтын нууц

‘The Beatles’ хамтлаг бол дэлхий ертөнцийг шуугиулаад амжсан супер одууд байсан ба бид одоо ч тэднийг дурссан хэвээр байдаг. Харин өнөө үед тэдний залгамж халаа гэгдэх Өмнөд солонгосын BTS хамтлаг хүч түрэн гарч ирж байгааг хэн бүхэн мэдэх биз ээ. Энэхүү хамтлаг нь олон амжилт, бүтээлээрээ шуугиан тарьж, нөлөө бүхий хамтлагуудын нэг болсон.

Jimin, V, J-Hope, Suga, RM, Jungkook, Jin гэсэн долоон гишүүнээс бүрдсэн BTS хамтлаг бол Солонгосын нөлөө бүхий том хамтлагуудын нэг ба 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй уран бүтээлээрээ амжилт олсоор байгаа. Тэд ер бусын бүжгийн хөдөлгөөн, дүр төрхөөрөө олон хүмүүсийн хайрыг татсан залуус билээ.

BTS нь Big Hit Entertainment компанд харьяалагддаг бөгөөд хамтлагийг 4 тэрбум доллараар үнэлдэг. Энэхүү хөрөнгө нь Samsung, KIA зэрэг компаниудын цэвэр хөрөнгөөс ч илүү үнэлгээ юм. Тэдний үнэ цэнэ эх орныхоо ДНБ-г өсгөхөд маш их нөлөөлсөн бөгөөд тоглолт, цомгууд нь Мальдив, Фижигийн жил бүр гаргадаг бүтээгдэхүүнээс ч илүү орлого олдог.

Тэдний поп соёлд үзүүлэх нөлөө нь дэлхий дахины Солонгосын урлагт хандах хандлагыг өөрчилсөн ба бараа бүтээгдэхүүнээс эхлээд компанийг олон нийтэд хүргэх, тансаг зэрэглэлийн брэндүүдийг сурталчлах хүртэл олон төрлийн нөлөөтэй алдартнууд юм.

Одоо эдгээр хөвгүүд хэрхэн 4 тэрбум долларын үнэлгээтэй хамтлаг болсныг харцгаая.

BTS арми хэмээх энэхүү том эзэнт гүрэн нь маш олон шүтэн бишрэгчидтэй бөгөөд энэ нь хамтлагийн нэр хүнд огцом өсөх нэг шалтгаан болсон. Тэд маш олон дуу, цомог гээд гайхалтай бүтээлүүдтэй ба цаг үргэлж фэнүүдээ баярлуулсаар байдаг. 2020 онд дөрвөн мини цомог гаргаснаар тус хамтлагийн орлого 2019 онтой харьцуулахад 54%-иар нэмэгдэж, 288.5 сая долларт хүрсэн. BTS дижитал тоглолтынхоо хувьд Spotify дээр сар бүр 31.4 сая сонсогчтой байдаг байна.

2020 оны 6-р сарын 14-ний өдөр BTS-ийн хамтлагийн 7 жилийн ой болсон. Хэдийгээр энэ үед дэлхий даяар цар тахал гарсан ч хамтлаг фэнүүдийнхээ урмыг хугалахыг хүсээгүй бөгөөд виртуал тоглолт хийхээр шийджээ. Энэ нь дэлхий нийтэд цар тахлын улмаас шаналж буй хүмүүст итгэл найдвар, тайвшралын бэлэглэсэн бөгөөд тоглолт нь 107 орны 756,000 гаруй үзэгчийг хүлээн авч, хамгийн олон үзэгчтэй виртуал тоглолт болсон гэж Band Wagon Asia-аас мэдэгджээ.

Тасалбарын үнэ 26-35 долларын үнэтэй байсан бөгөөд хамтлаг тоглолтоос 20 сая долларын ашиг олж чадсан юм.

Тэд цар тахалын өмнөхөөс одоог хүртэл аялан тоглолт клип, дуу зэргээрээ дэлхий нийтэд өмнөд Солонгосын урлагыг сурталчилан таниулж эх ороныхоо хөгжлийг мандуулж ирсэн томоохон зүтгэлтнүүд гэж хэлэхэд хэлсдэхгүй бизээ. Мөн тэд зөвхөн дуу клип хийгээд зогсохгүй өөрсдийн нэрийн олон эд зүйлсийг сурталчилан борлуулж, эх орныхоо үйлдвэрлэгчдийг янз бүрийн аргаар дэмжиж дэлхий дахинаа сурталчлан олон сая долларын ашиг олдог.

Солонгосын eBay сайт 2019, 2020 онд борлуулалт нь 50%-иар өссөн ба тус вэбсайт нь хувцас, ном, үнэт эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хамтлагийн дурсгалын зүйлс зэрэг BTS-ийн 40,000 гаруй барааг худалдаалдаг байна. Гайхалтай нь тус хамтлаг зөвхөн бараа бүтээгдэхүүнээрээ 130 сая долларын ашиг олсон байна.

Big Hit Entertainment нь 2021 оны 10-р сард IPO хийж нэгж хувьцаагаа 236 доллараар олон нийтэд зарласан юм. Энэ тоо нь анхны санал болгосноос хоёр дахин их байсан бөгөөд компанийн үнэлгээ 8.38 тэрбум доллар болсон байна.

BTS нь хамтлагийн карьераа эхлүүлснээс хойш олон арван брэндийг дэмжин ажиллаж улс орноо сурталчлах зорилгоор Сөүлийн аялал жуулчлалын брэндийн элч төлөөлөгч болсон бөгөөд FILA болон Starbucks, Hyundai, Baskin and Robbins, мөн Samsung зэрэг компаниудтай хамтран ажилладаг байна.

2021 оны 5-р сард McDonald’s 6.79 долларын үнэтэй BTS нэрийн хоолыг худалдаанд гаргасан ба энэ нь тус компанд хамгийн амжилттай дэмжлэг болсон юм. Yahoo News-ийн мэдээлснээр бүтээгдэхүүн нь хоёрдугаар улиралд McDonald’s-ын орлогыг 57% -иар нэмэгдүүлсэн ба тус хамтлаг борлуулалтаас олон сая долларын ашиг олсон байна.

Тэдний бусад хамтлагуудаас ялгардаг нэг зүйл бол сайн үйлс юм. Хамтлагийнхан Зүүн Африкийн сургуулиудыг санхүүжүүлэхэд ” the Black Lives Matter ” санд 1 сая доллар хандивлахаас эхлээд бусад тусламж хэрэгтэй хүн бүхэнд үргэлж тусалдаг өгөөмөр хөвгүүд билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!