Цаг хугацааны шуургыг сөрөн зогссон алдартнуудын гайхалтай нөхөрлөл

Цаг хугацааны шалгуурыг давж тунаж үлдсэн хүн л жинхэнэ найз байдаг. Олны танил хүмүүсийн дунд ч гэсэн хамтдаа хөгжилдөхөөс гадна хүнд хэцүү үедээ бие биенээ дэмждэг жинхэнэ найзууд цөөнгүй. Тэдний нөхөрлөл олон жил үргэлжилсэн ч юу ч салгаж үл зүрхлэх сайхан нөхөрлөлүүд олон байдаг. Харин одоо үүний тод жишээ болсон алдартнуудын гайхалтай нөхөрлөлүүдийн талаар харцгаая.

1. Дрю Бэрримор, Камерон Диаз нар

Дрю Бэрримор, Камерон Диаз нарын нөхөрлөл 18 жилийн өмнө Чарлигийн сахиусан тэнгэрүүд киноны зураг авалтаас эхэлсэн. Бэрримор хэлэхдээ “Бид төрөлт, амьдрал, үхэл, гэрлэлт, гэр бүл салалт, ажил, найз залуу, найз нөхөд, аялал гээд хамтдаа туулаагүй зүйл гэж үгүй” гэжээ.

2. Дилан О’Брайен, Тайлер Посей нар

Тайлер Посей, Дилан О’Брайен нар 2011 онд олон ангит “Teen Wolf” кинонд тоглож, найзууд болсон. Тэр цагаас хойш тэдний нөхөрлөл одоо ч бат бөх хэвэээр байна.

3. Хью Жекман, Райн Рейнольдс нар

Жүжигчин Райан Рейнольдс, Хью Жэкман нар 2009 оны X-Men Origins: Wolverine киноны зураг авалтын үеэр анх танилцаж, найзууд болсон. Тэд байнга хошигнол хийж, бие биенээ хөгжөөдөг бөгөөд хэвлэл мэдээллийнхэн тэднийг “фреми” гэж нэрлэх болжээ.

4. Иан МакКеллен, Патрик Стюарт нар

Иан МакКеллен, Патрик Стюарт нар бие биенээ мэддэг болоод хагас зуун жил болж байгаа ч 2000 онд “X-Men” хэмээх киноны зураг авалтын үеэр жинхэнэ найзууд болцгоосон. Түүнээс хойш тэд хамтдаа олон кинонд тоглож, аз жаргалтай мөчүүдээ хамт хуваалцсан.

5. Жак Леммон, Уолтер Маттау нар

Жак Леммон, Уолтер Маттау нар Холливудын хамгийн амжилттай хамтрагчдын нэг юм. Тэд олон кинонд хамтдаа тоглоод зогсохгүй амьдрал дээр маш сайн найзууд юм.

6. Жэйн Фонда, Лили Томлин нар

Тэдний нөхөрлөл Холливудын хамгийн удаан нөхөрлөлүүдийн нэг бөгөөд 40 гаруй жил үргэлжилж байгаа юм.

7. Шэй Митчелл, Эшли Бенсон нар

Шэй Митчелл, Эшли Бенсон нар 2010 оноос хойш нөхөрлөсөн. Хэдий 2017 онд Pretty Little Liars цуврал нь дууссан ч хамтдаа хөгжилдөж буй бичлэгээ хуваалцсаар байна.

8. Кэти Перри, Эллисон Уильямс нар

Тэдний нөхөрлөл 2014 онд хамтдаа зураг даруулж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш одоог хүртэл гайхалтай найзууд хэвээр байна.

9. Кендалл Женнер, Жижи Хадид нар

Кендалл Женнер, Жижи Хадид нар өсвөр наснаасаа найзалж эхэлсэн бөгөөд энэ жил тэдний нөхөрлөлийн 10 жилийн ой болсон юм.

10. Мэттью Макконахи, Вуди Харрелсон нар

Мэттью Макконахи, Вуди Харрелсон нар анх 1999 онд EDtv хэмээх инээдмийн кинонд хамтдаа тоглож байсан. Тэр цагаас хойш тэд 20 гаруй жил нөхөрлөсөн бөгөөд жил бүр “нөхөрлөлийн аялал” зохион байгуулж, хамтдаа цагийг өнгөрөөдөг.

11. Пол Ньюман, Роберт Редфорд нар

Пол Ньюман, Роберт Редфорд нар Butch Cassidy and the Sundance Kid кинонд тоглож байхдаа найзууд болсон ба Ньюман 2008 онд уушигны хорт хавдраар нас барах хүртэл тэдний нөхөрлөл 40 жил үргэлжилсэн. Тухайн үед Редфорд “Би жинхэнэ найзаа алдсан. Хэмээн эмгэнэл илэрхийлж байжээ.

12. Пол Уэсли, Иан Сомерхалдер нар

Пол Уэсли, Иан Сомерхалдер нар “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглосныхоо дараа дотно найзууд болсон. Тэд маш гайхалтай нөхөрлөж хамтдаа бизнест хөл тавьсан ба 2021 онд Brother’s Bond нэртэй өөрсдийн брэндийг гаргажээ.

13. Роберт Де Ниро, Мартин Скорсезе нар

Тэдний нөхөрлөл 50 гаруй жил үргэлжилсэн ба Де Ниро хэлэхдээ “Түүнтэй ийм удаан харилцаатай байгаадаа би өөрийгөө маш азтай гэж боддог.” Гэжээ.

14. Сара Жессика Паркер, Энди Коэн нар

Сара Жессика Паркер, Энди Коэн нар анх CBS телевизийн Өглөөний шоу нэвтрүүлэгт оролцож танилцжээ. Тэд дотно найзууд болсон бөгөөд жил бүр хамтдаа “Met Gala”-д оролцдог.

15. Том Холланд, Зендаяа

Том Холланд, Зендаяа нар 2017 онд Spider-Man: Homecoming киноны зураг авалтын үеэр дотны найзууд болсон. Зэндаяа хэлэхдээ Холланд бол миний хамгийн сайн найзуудын нэг гэж хэлсэн байдаг. Гэвч тэдний дотно нөхөрлөл эцэстээ романтик мэдрэмж төрүүлж, энэ жилээс болзож эхэлжээ.

Танд удаан хугацаанд нөхөрлөсөн сайхан найзууд байдаг уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!