Бидний мэдэхгүй бяцхан нууцуудыг нууж буй алдартнуудын хуримын даашинзууд

Хуримын даашинзыг бид амьдралынхаа хамгийн онцгой өдөр өмсдөг учраас тусгайлан бэлтгэдэг. Олон сүйт бүсгүй, тэр дундаа алдартнууд өөрсдийн даашинзаа өөрт нь аз, аз жаргал авчрахыг бэлгэддэг бөгөөд хуримын даашинзандаа сэтгэл хөдлөм нарийн ширийн зүйлийг оруулахыг хичээдэг байна.

Бид та бүхэнд ямар нэгэн онцгой утгатай эсвэл урьд өмнө сонсож байгаагүй нууцыг нуусан алдартай бүсгүйчүүдийн өмссөн даашинзны тухай мэдээллийг хүргэж байна.

Пиппа Миддлтон биеийн зарим хэсгээ ил гаргасан даашинз өмссөн.

Пиппа Миддлтоны хуримын даашинз өндөр хүзүүтэй хэдий ч нурууны хэсэг нь бага зэрэг задгай бөгөөд тэр хэсэгхэн чимэглэл нь түүний даруу байдлыг илтгэж байгаа юм.

Приянка Чопрагийн хуримын даашинз нь өөрийн нөхөр болон эцэг эхээ хүндэтгэж буй байдал юм.

Приянка Чопра хуримын ёслолд Ralph Lauren-ийн нарийн ширхэгтэй гар хийцийн гайхалтай даашинз өмссөн байна.

Приянка даашинзыг амьдралынхаа утга учиртай мөчүүд болон сэтгэл хөдөлгөм мөчийг хүндэтгэхийг хүссэн тул дизайнерууд Никийн бүтэн нэр, сүйт бүсгүйн эцэг эхийн нэр, хуримын огноо зэргийг гараар оёсон байв. Приянка бас хадам ээжийнхээ даашинзны нэхмэл торны хэсгийг хувцсандаа нэмсэн нь хүндэтгэлийн нэг хэлбэр юм.

Евгений гүнж хуримын даашинзаараа дэмжлэгийн мессеж илгээжээ.

Евгений гүнж 12 настайдаа нурууны муруйлтаас болж мэс засал хийлгэсэн юм. Үүнээс болж мэс заслын сорви үлдсэн бөгөөд хуримын өдөр Евгений үүнийг нуухыг хүссэнгүй. Харин тэрээр загвар зохион бүтээгчдээс сорвийг нь харуулсан даашинз урлахыг хүссэн бөгөөд тэрээр хэлэхдээ “Миний хувьд энэ бол сколиозтой ижил төстэй нөхцөл байдалтай тулгарсан эсвэл өөр төрлийн сорвитой хүмүүстэй харилцах арга юм” гэжээ.

Элли Гоулдинг даашинзан дээрээ өөрийн болон нөхрийнхөө нэрийн эхний үсгүүдийг хатгамал болгон чимэглэсэн.

Элли Гоулдинг хуримын өдрөө өндөр захтай урт ханцуйтай гар хатгамалтай даашинз өмссөн. Түүний даашинз нь сүйт бүсгүй, залуугийн нэрийн эхний үсэгний хатгамалтай байв. Энэхүү нарийн гар урлалд дизайнерууд 591 цаг зарцуулжээ.

Хилари Дафф ч гэсэн даашинз дээрээ хатгамал үсгийг сонгосон.

Хилари Дафф ч мөн адил хуримын даашинз дээрээ нөхрийнхөө болон өөрийнхөө нэрийн үсгийг хатгуулжээ. Женни Пакхамын урласан энэхүү даашинзны загвар нь нэлээд орчин үеийн харагдаж байв.

Диана гүнжийн хуримын хувцас нь түүнд аз авчрах зорилготой байв.

Хуучин уламжлалынхаа дагуу Диана хуримынхаа өдөр хуучин даашинз өмссөн байв. Энэ бол Хатан хаан Мэригийн даашинз бөгөөд Дианагийн толгой дээрээ зүүж байсан Спенсерийн титэм ч бас уламжлалаа дагасан зүйл юм.

Түүнчлэн сүйт бүсгүйд аз авчрах нуугдмал сэтгэл татам очир алмаазаар чимэглэсэн байв.

Хатан хаан II Элизабетын даашинзны урт нь бэлгэдлийн шинж чанартай байв.

Гүнж Елизабета (ирээдүйн хатан хаан II Елизабет) болон Эдинбургийн гүн Филип Маунтбаттен нарын хурим дэлхийн хоёрдугаар дайны дараахан болсон юм. Цэцгэн хатгамалтай 13 футын урт хормой нь дайны дараах дахин төрөлт, өсөлтийг бэлэгддэг. Энэхүү загварыг Боттичеллигийн Примавера зургаас санаа авсан гэж үздэг.

Кейт Моссын хуримын даашинз нь түүний дуртай загвар зохион бүтээгчээ хүндэтгэж буй сэтгэлийг харуулсан юм.

Кейт Моссын хуримын өдрөө өмссөн даашинзыг Жон Галлиано зохион бүтээжээ. Кейт загвар өмсөгчийн карьерынхаа туршид түүний бүтээлүүдийг загварын тайзнаа олон удаа өмссөний дараа Жоныг сүйт бүсгүйн даашинзны загвар зохион бүтээгчээр сонгосон юм. Кейт сонголтоо тайлбарлахдаа “Би олон жилийн турш түүний даашинзаар амьдарсан. Энэ нь надад маш тухтай мэдрэмжийг төрүүлдэг” гэжээ.

Хатан хаан Виктория бол хуримын цагаан даашинз өмссөн анхны эмэгтэйчүүдийн нэг юм.

Хатан хаан Виктория хуримын ёслолд цагаан даашинз өмсдөг уламжлалыг эхлүүлсэн гэдгээрээ алдартай. Хэдийгээр тэр цагаан хувцастай гэрлэсэн анхны эмэгтэй биш байсан ч түүний сонголт сүйт бүсгүйчүүдийн загварт нөлөөлсөн. Хатан хааны дараагаар олон загварлаг, чинээлэг сүйт бүсгүйчүүд даашинзаа загварчлахдаа цагаан өнгөтэй болгон өмсөж эхэлсэн юм.

Грейс Келли сүйт бүсгүйн загварын чиг хандлагыг бий болгосон.

Энэ үнэн эсэхийг мэдэхгүй ч Грейс Келлигийн хуримын даашинз ид шидийн хүч чадалтай бололтой. Түүний онцгой өдөрөө өмссөн нэхсэн тортой, алтанзул цэцэг бүхий хатгамалтай даашинз нь дэлхийн олон сүйт бүсгүйн сэтгэлийг татсан бөгөөд дэлхийн хамгийн алдартай хуримын даашинзуудын нэг хэвээр байна.

Зарим алдартнууд Грейс Келлигийн хуримын даашинзны загвараас санаа авсан байж магадгүй бөгөөд доорх зургуудад Кейт Миддлтон, Ники Хилтон нарын даашинз түүнийг илтгэж байна.

Эдгээр хуримын даашинзны аль нь танд хамгийн их таалагдаж байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!