Алдартай кинонуудын гол дүрийн жүжигчид одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бидний мэдэх өсвөр насныханы тухай өгүүлдэг шилдэг киноны дүрүүд нь шинээр төрөн гарсан олон жүжигчдийн од болох замналын эхлэлийг тавьсан байдаг. Бид энэ удаагийн нийтлэлээрээ бидний мэдэх өсвөр үеийнхний кинонд тоглосон одод одоо тэр киноныхоо дүрийг дахин бүтээх болвол ямар байх талаарх төсөөллийг хүргэж байна.

1. Clueless кинонд тоглосон Алисия Силверстоун, Стейси Дэш нар

“Clueless” кино нь 1995 онд гарсан бөгөөд үйл явдал нь ахлах ангийн хүүхдүүдийн асуудлын талаар өрнөдөг. Жүжигчин Алисия Силверстоун уг кинонд тоглохдоо 18 настай байсан бөгөөд киноны ачаар түүний карьер маш сайн дээшилсэн. Одоогоор Алисиа 45 настай ба жүжигчин карьераа үргэлжлүүлсээр байгаа билээ.

Энэ кино мөн Стейси Дэшийн хувьд том боломж байсан. Тэрээр гол дүрийн найзын дүрд тоглохдоо 28 настай байжээ. Түүнээс хойш Дэш олон кинонд тогложээ.

2. “The mummy” кинонд тоглосон Брендан Фрейзер, Рэйчел Вайз нар

Адал явдалт сонгодог төрлийн “The Mummy” кино нь 1999 онд гарсан. Брендан Фрейзер 31 настай байхдаа уг кинонд тоглосон. Тэрээр Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг ба одоо 52 нас хүрсэн ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай жүжигчин хэвээр байгаа юм.

Рэйчел Вайз бол Оскар зэрэг олон шагналын эзэн болсон чадварлаг жүжигчин юм. Тэрээр энэ киногоороо маш их алдар нэрд хүрч чадсан ба уг кинонд тоглож байхдаа 28 настай байжээ.

3. “Mean Girls” кинонд тоглосон Линдсей Лохан, Рэйчел МакАдамс нар

Өсвөр үеийнхний шилдэг кинонуудын нэгд тооцогддог “Mean Girls” кино нь 2004 онд гарсан. Тухайн үед Линдсей Лохан 18 настай байсан ба уг кино нь түүнийг алдар нэрд хүрэхэд томоос том гүүр болсон юм. Шоу бизнесийн салбарт идэвхтэй оролцдог жүжигчин маань өдгөө 35 настай.

Лохантай зэрэгцээд Рэйчел МакАдамс нь маш чадварлаг жүжигчин юм. Тэрээр киноныхоо дүрээр хэд хэдэн шагнал хүртээд амжсан. Хэдийгээр түүний дүр өсвөр насны дүр байсан ч Регина Жоржийн дүрийг бүтээхдээ МакАдамс 26 настай байжээ.

4. “Armageddon” кинонд тоглосон Бен Аффлек, Лив Тайлер нар

Армагеддон 1998 онд нээлтээ хийсэн. Уг кино дэлхий даяар маш их орлого олохоос гадна, шилдэг дуу, дууны эффект, визуал эффект зэрэг Оскарын шагналын хэд хэдэн төрөлд нэр дэвшиж байсан.

Бэн Аффлек, Лив Тайлер нарын гол дүрд нь тоглосон уг кино нь дайны үеийн хосуудын хайрын тухай өгүүлдэг. Жүжигчин Лив өдгөө 44 настай. Харин Аффлек 49 настай.

5. “She’s All That” киноны гол дүрийн жүжигчид болох Рэйчел Ли Күүк, Фредди Принзе нар

1990-ээд оны өсвөр насныхны хамгийн алдартай кинонуудын нэг бол “She’s All That” юм. Энэхүү романтик кино нь 1999 онд гарсан бөгөөд гол дүрд Рэйчел Ли Күүк, Фредди Принзе Жр нар тоглосон ба зураг авалтын үеэр Рэйчел 18 настай байжээ.

2021 онд Netflix энэ киноны шинэ хувилбарыг гаргахаар товлосон бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Фредди Принзе , Ли Күүк нар тоглох нь батлагдсан.

6. “How to Lose a Guy in 10 Days” кинонд тоглосон жүжигчин Кейт Хадсон

2003 онд нээлтээ хийсэн романтик инээдмийн төрлийн”How to Lose a Guy in 10 Days” кинонд жүжигчин Кейт Хадсон тогложээ. Кино зураг авалт эхлэхээс 2 жилийн өмнө “Almost famous” киногоороо “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшиж, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон mэрээр өдгөө 42 настай ч жүжигчний карьер нь тасралтгүй үргэлжилсээр байгаа билээ.

7. “The Devil Wears Prada” киноны жүжигчин Энн Хэтэуэй

Нэр хүндтэй брэндийн хувцас, гутал нь “The Devil Wears Prada” киноны бэлгэ тэмдэг болсон. Кино нь 2006 онд гарсан бөгөөд гол дүр нь залуухан жүжигчин Энн Хэтэуэй байв. Тэрээр өдгөө 38 настай

8. “Bring It On” киноны жүжигчин Кирстен Данст

Бүжгийн тулааны талаар өгүүлэх “Bring It On” кино нь анх 2000 онд дэлгэцнээ гарч байжээ. Гол дүрийн жүжигчин Кирстен Данст өдгөө 39 настай бөгөөд бага байхаасаа л гайхалтай үзүүлбэрээрээ бусдаас ялгардаг байсан нь олны танил болж, шагнал хүртэхэд хүргэсэн ажээ.

9. Kill Bill киноны жүжигчин Ума Турман

2003 онд нээлтээ хийсэн “Kill Bill” кино нь Квентин Тарантиногийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Жүжигчин Ума Турман энэхүү киноны гол дүр болох сүйт бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг.

Турман уг кинонд тоглосоны ачаар олон шагналыг хүртсэн алдартай жүжигчин болсон. Тэрээр өдгөө 51 настай.

10. “There’s Something About Mary” киноны жүжигчид болох Бен Стиллер, Камерон Диаз нар

1998 оны хамгийн их орлого олсон киноны дөрөвт жагссан “There’s Something About Mary” бол АНУ-д асар их амжилт олсон инээдмийн кино юм. Энэ киноны гол дүрд жүжигчин Бен Стиллер, Камерон Диаз нар тоглосон бөгөөд тэдний жүжиглэх чадвар нь энэ киног гайхалтай кино болгоход тусалсан.

Бен Стиллер бусад олон киноны төслүүд дээр найруулагч, продюсерээр ажиллаж байсан алдартай нэгэн. Харин Камерон Диаз олон арван кинонд тоглосон ба 90-ээд оны хамгийн алдартай одуудын нэг байв. Өдгөө Бен 55 настай, Диаз 49 настай.

11. “Амьдрал сайхан” киноны жүжигчин Роберто Бенигни, Николетта Брасчи нар

Сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх “Амьдрал сайхан” кино нь 1997 онд нээлтээ хийсэн. Уг кино нь олон гайхалтай шагналуудыг хүртсэн бөгөөд киног жүжигчин Роберто Бенигни өөрөө найруулсан. Тэрээр одоо 69 нас хүрсэн ч дэлхийн кино урлагт идэвхтэй хүчин зүтгэсээр байна.

Киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин Николетта Брасчи бол Робертогийн бодит амьдрал дээрх эхнэр юм. Тэрээр нөхрийнхөө найруулсан хэд хэдэн кинонд тоглож байсан ба Брасчи өдгөө 61 настай бөгөөд жүжигчний карьераа үргэлжлүүлсээр байгаа аж.

12. “Хөөрхөн хүүхэн” киноны жүжигчид болох Жулиа Робертс, Ричард Гир нар

1990 онд “Хөөрхөн хүүхэн” кино дэлгэцнээ гарсан цагаасаа эхлэн бүх цаг үеийн хамгийн амжилттай романтик кинонуудын нэг болж чадсан ба гол дүр Жулиа Робертс киноны шилдэг эмэгтэй дүрийн (хөгжимт/инээдмийн) төрөлд Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн билээ. Түүний гайхалтай гүйцэтгэлээс гадна өндөр өсгийт, цайвар цэнхэр даашинз нь энэхүү киноны мартагдашгүй хэсгүүдийн нэг юм.

Робертсын хамтрагч жүжигчин нь Ричард Гир байсан ба уг кинонд тоглосон дүр нь түүнийг олны танил жүжигчин гэдгээ батлах боломжийг олгосон юм. Ричард уг кинонд тоглохдоо 41 настай байсан бөгөөд Гир өдгөө 72 настай.

Таны бодлоор ямар жүжигчин дахин ижил дүрд тоглож чадахаар харагдаж байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!