Алдартай кинонууд дээрх сонирхолтой алдаанууд

Олон алдартай кинонуудыг бүтээдэг мэргэжлийн багийнхан ч киноны явцад ямар нэгэн зүйлс дээр алдаа гаргаж болно. Гэхдээ тэдгээр алдаануудыг маш гярхай хүмүүүс л олж хардаг бөгөөд кино багийнхан ч өөрсдөө анзаарахгүй байх нь элбэг байдаг. Бид кино ертөнц дахь алдартай кинонуудаас нуугдмал 10 алдааг олж та бүхэндээ танилцуулахыг хүслээ.

1. Тарзан

Сабор бол Тарзан хүүхэлдэйн кинонд хэд хэдэн удаа гардаг ирвэс бөгөөд үргэлж ширүүн, заналхийлсэн төрхтэй байдаг. Энэ кинонд гардаг нэгэн хачирхалтай алдаа бол тэр өөр нэг үзэгдэлд гарахдаа чихнийх нь өнгө өөрчлөгдсөн байгааг та харж байна.

2. Өшөө авагчид: Сүүлчийн тоглоом

Уг кинон дээр хүүхдүүд халктай зургаа даруулж байх үед ширээн дээр байгаа шарвин голоороо зүсэгдсэн байдаг. Харин 38 секундын дараа бүтэн болсон байна.

3. Мичин гарагийн бослого

Бяцхан Цезарь тоглохоор зугтахдаа хөршийнхөө дайралтад өртөж, дээр нь байсан хувингуудыг мөргөдөг хэсэг гардаг. Гэхдээ Вилл Родман (Жеймс Франко) түүнийг хамгаалсан ч бид наад талд нь дахин нэг хувин байгааг харж байна.

4. Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн

Энэхүү кинон дээр (1:49:08) цагийн үзэгдлийг анхааралтай ажиглавал хүний гар харагдана.

5. Галзуу хурд

Уг кинон дээр Жонни (1:12:56) цагт ханцуйтай хар цамц өмссөн байдаг ба 3 секундын дараа тэрээр мак өмссөн байгааг та харж байна.

6. Бүрэнхий

2008 оны энэхүү кинонд Эдвардын арын тавиур ямар чимэглэлтэй байсныг, Беллатай хэдэн үг сольсны дараа чимэглэл хэрхэн өөрчлөгдсөнийг бид харж байна.

7. Ла ла ланд

Себастьян Миагаас одоогийн харилцааныхаа талаар асуухад (00:39:57) тэд ногоон шүхэр дор зогсож байдаг. Харин хэдэн алхам, секундын дараа тэд дахин шүхэр дор зогсож байна.

8. Хөөрхөн хүүхэн

Вивиан өглөөний цайны үеэр (00:32:21) амттай круассан идэж байгаа боловч ахлах сургуулиа төгссөн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа шууд (00:32:38) круассан шарвин болж хувирав.

9. Харри Поттер ба шидтэний чулуу

Дамблдор Харриг маглуудын гэрийн гадаа орхих үед бид түүний дух сорвигүй байгааг харж байна (00:03:42). Харин хоёрдахь үзэгдэлд сорвитой болсон байна.

10. Титаник

Жек хөлгийн хоолойд гавлагдсан байх бөгөөд тэр мөрөвчтэй өмд өмссөн байсан (02:06:06). Дараа нь Рөүз түүнийг сүхээр суллахад өмдний мөрөвч байхгүй болсон байна(02:06:15).

Бонус:

Legends of the Fall

Уг киноны дүр болох Тристаныг 20-р зууны эхэн үеийн тариачны дүрийг гаргах ёстой байтал 90-ээд оны рок дуучин шиг шаргал үстэй залуугийн талаар өгүүлсэн хэмээн нилээдгүй шүүмжлэлд өртөж байв.

Ахмад Америк: Анхны өшөө авагч

Дэлхийн 2-р дайны үед цэрэгт байсан эмэгтэйчүүд үсээ тэс өөрөөр янзлах ёстой байв. Гэсэн хэдий ч уг дүрийн үс маш гоёмсог харагдаж байна.

Django Unchained

Киноны үйл явдал 19-р зууны сүүлчээр өрнөх бөгөөд анхны нарны шил 1929 онд гараагүй байсан юм.

Та кино үзэж байхдаа алдаа олж байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!