Таны арьсыг гэмтээж байдаг өглөөний 6 буруу зуршил

Та арьсаа хэдий сайн арчилж байсан ч санамсаргүй хийсэн бяцхан үйлдлүүдээрээ гэмтээсээр байдаг. Арьс нь олон янзын шалтгаануудаас болж гэмтэж байдаг ба бид та бүхэндээ арьсыг гэмтээж байдаг тэдгээр үйлдлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Та өдөр бүр өглөөний цайндаа овъёос иддэг бол

Өглөөний цайндаа нэг аяга овъёос идэх нь өдрийг эрүүл эхлүүлэх энгийн арга юм. Гэхдээ хэрэв та үүнийг өдөр бүр идэж байгаа бол таны бие болон арьсанд санамсаргүйгээр хор хөнөөл учруулж болзошгүй юм. Та овъёосыг хэт олон удаа идвэл таны бие бусад чухал шим тэжээлээ алддаг бөгөөд энэ нь хоол тэжээлийн дутагдалд хүргэж, арьсыг хуурайшуулахад хүргэдэг.

2. Та шүршүүрт удаан ордог бол

Удаан хугацаагаар халуун шүршүүрт орох нь ялангуяа гадаа хүйтэн үед сайхан мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ өдөр бүрийн ийм зуршил нь таны эрүүл арьсанд саад учруулах аюултай.

Халуун ус нь арьсанд шаардлагатай чийгийг шингээж өгдөг хамгаалалтын давхаргыг гэмтээж, хөгшрөлтийн явцыг хурдасгадаг. Хэрэв та өглөөний цагаа хэмнэхийн тулд шүршүүрт орж нүүрээ угааж байгаа бол халуун ус нь нүүрний тань хялгасан судсыг гэмтээж байдаг гэдгийг санаарай.

3. Та өглөө хамгийн түрүүнд кофе уудаг бол

Олон хүмүүс өглөөг халуун кофегүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд кофе нь амттай байхаас гадна арьсанд тань тустай гэж үздэг. Гэхдээ хэрэв та өглөөний цайгаа уухаасаа өмнө өдөр бүр кофе уувал арьсанд сайнаас илүү хор хөнөөл учруулдаг байна. Кофе нь шээсийг маш сайн хөөдөг их уувал энэ нь таныг бага зэрэг шингэн алдахад хүргэдэг. Энэ нь эргээд таны арьсаар дамжин таны биеэс хорт бодис гарахад хүндрэл учруулж, эрт үрчлээ үүсгэдэг.

4. Нар гарах үед л нарны тос түрхдэг бол

Зуны улиралд гадаа байх үедээ нарнаас хамгаалах тос түрхэх нь арьсыг тань хамгаалахад тусалдаг. Мөн бүтэн өдрийн турш гэртээ байсан ч нарны тосоо түрхэх нь арьсны хөгшрөлтөөс сэргийлдэг. Хэдийгээр машин, гэр, албан тасалгааны цонхонд хэрэглэдэг шил нь хэт ягаан туяаны ихэнх цацрагийг хаадаг ч таны арьсыг хэт ягаан туяаны хорноос хамгаалдаггүй. Тиймээс, та өдөржин оффис дээр ажиллаж, гадаа нэг их цаг өнгөрөөдөггүй байсан ч нарны тосоо түрхэх хэрэгтэй юм.

5. Та аль ч үед арьс арчилгааны ижил горимыг баримталдаг бол

Өглөө ажилруугаа гарах гэж яарч байхдаа өмнөх орой нь хэрэглэж байсан нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгчээ хэрэглэх нь илүү хялбар санагддаг ч энэ нь аюултай юм. Та арьсныхаа төрөлд тохирсон тос, маск худалдаж авах нь мэдээжийн хэрэг боловч өдөр бүр ижил бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсанд ямар ч ашиг тусаа өгөхгүй. Арьсаа сайхан харагдуулахын тулд арьс арчилгааны дэглэмээ улиралтай уялдуулан өөрчлөх, цаг агаар сэрүүсэх тусам гуужуулагч цэвэрлэгчээ зөөлөн болгон өөрчлөхийг арьсны эмч нар зөвлөж байна.

6. Та буруу нүүр угаагч хэрэглэдэг бол

Хэрэв та нойрноосоо сэрэхэд нүүр тань тослог болсон байгааг анзаарсан бол энэ нь зарим буруу зүйлээс улбаатай юм. Шөнийн цагаар таны бие шингэн алдалтаас сэргийлэхийн тулд илүү их тос ялгаруулж эхэлдэг тул нүүр тань тослог болоход хүрдэг. Хэдийгээр таны нүүр тослогтож байсан ч хатуу найрлагатай цэвэрлэгч хэрэглэж болохгүй ба нүүрээ хуурайшихаас нь өмнө зөөлөн угаагчаар болон бүлээн усаар угааж, чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй.

Та эдгээр алдаануудын аль нэгийг хийж байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!