Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

Хаврын улиралд арьсан дээр нөсөө толбо үүсч, хүн бүрийн сэтгэлийг чилээдэг юм. Үүнийг арилгахын тулд бид хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг боловч тодорхой үр дүнд хүрч чаддаггүй нь харамсалтай. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад нөсөө толбоноос салах гайхалтай аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг 3 хоногийн турш хэрэглээд л үр дүнг мэдрэх болно.

1. Төмс болон нимбэг

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Нимбэг – тал

Бэлтгэх арга: Төмсөө арилгаж, чаналгүй түүхийгээр нь нухаад дээр нь нимбэгний шүүсээ хийж хутгаарай.

Хэрэглэх арга: Бэлтгэсэн нухашаа нүүрэндээ түрхэж, зөөлөн илээрэй. Ойролцоогоор 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.

2. Төмс болон сонгино

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Сонгино – тал

Бэлтгэх арга: Төмс болон сонгиноо арилгаж, блендэрт хийж холиорой.

Хэрэглэх арга: Нөсөө толботой хэсэгтээ бэлдсэн зуурмагаа түрхэж, 15 минутын дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.

3. Төмс болон өргөст хэмх

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Өргөст хэмх – тал

Бэлтгэх арга: Төмсөө хальслаад өргөст хэмхний хамт блендэрт хийж холино.

Хэрэглэх арга: Мөн л нүүрэндээ түрхэж, тойруулан иллэг хийж орхиорой. 25 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

4. Төмс болон лууван

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Лууван – тал

Бэлтгэх арга: Арилгаж, цэвэрлэсэн төмс болон луувангаа блендэрт хийж холиод зуурмаг бэлтгэнэ.

Хэрэглэх арга: Зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж, иллэг хийх хэрэгтэй. 20 минутын дараа нүүрээ угааж цэвэрлээрэй.

Та эдгээр аргуудаас аль нэгийг нь сонгож, хэрэглэснээр үр дүнг мэдрэх болно. Гол нь орц болох төмсийг огт чаналгүй, түүхийгээр нь хэрэглэх ёстойг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!