Урд нь таны хэзээ ч сонсож байгаагүй Энэтхэгт байдаг сонирхолтой газрууд

Энэтхэг улс юугаараа алдартай вэ хэмээн бодоход ихэнх хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд Таж Махал эсвэл Гималайн уулс санаанд нь буудаг. Гэхдээ энэ гайхалтай улс зөвхөн уг газруудаараа алдартай биш бөгөөд олон төрлийн сонирхолтой газрууд байдаг гэдгийг олон хүн мэддэггүй. Тиймээс бид та бүхэнд уг улсын өвөрмөц, ер бусын газруудыг танилцуулж байна.

1. Ариун цэврийн өрөөний музей

Та түүх, урлагийн музейгээс залхаж байна уу? Тэгвэл нэгэн сонирхолтой зүйл дуулгахад Энэтхэг улсад олон улсын бие засах газрын музей байдаг. Энэхүү Сулабын олон улсын музей нь МЭӨ 2500 оноос өнөөг хүртэл бие засах газрын түүхэн хувьслыг харуулсан ховор бөгөөд гайхалтай эд зүйлсийн цуглуулгатай. Мөн 2014 онд Time сэтгүүл тус музейг дэлхийн хамгийн хачирхалтай 10 музейн жагсаалтад багтаасан байна.

2. Хөвөгч сүм

Энэтхэгт байдаг сүмүүдийн дунд “хөвөгч” гэж нэрлэгддэг нэгэн гайхалтай сүм байдаг. Энэхүү сүм нь хаягдсан хуучин барилга бөгөөд борооны улиралд ихэнх хэсэг нь усанд живдэг учир “хөвөгч сүм” гэж нэрлэдэг. Борооны оргил үед та сүмийн гуравны нэгийг л харж чадна.

3. Сүнстэй цайз

Энэтхэгийн хамгийн их сүнстэй газруудын нэг бол XVII зуунд баригдсан Бхангарх цайз юм. Нутгийн домогоор бол энэ газрыг хүмүүс хараалын улмаас орхисон хэмээдэг.

Энэхүү цайзад нэгэн илбэчин болон өвгөн зэргийн хараасан түүхүүд байдаг ба эдгээр түүхээс болж зочдыг нар жаргасны дараа цайзад ирэхийг хориглодог.

4. Мумитай сүм

Гоа хотод байрладаг католик сүмүүдийн нэг болох Бом Есүсийн Базилика нь мумитай гэдэгээрээ алдартай. Энэхүү мөнх бус шарил нь 450 жилийн өмнө амьдарч байсан Гэгээн Францис Ксавье хэмээх номлогчийн шарил юм. Энэхүү шарилын гол нууц нь гэгээн Францисын цогцос таван зууны дараа ч химийн бодисгүйгээр бүрэн бүтэн хадгалагдсаар байгаа нь үнэхээр гайхмаар зүйл юм.

5. Жаран зургаан сая жилийн настай чулуулаг

Хэрэв та Мумбай хотод очвол дэлхийд алдартай Болливудаас гадна Энэтхэгийн агуу гайхамшгуудын нэг болох 66 сая жилийн настай, 200 фут өндөр, цул Гилберт толгодыг харж болно. Энэ нь Мезозойн эриний үед дэлхийн хагарлаас үүссэн аж.

6. Эртний хүмүүсийн зураг бүхий хаднууд

Та эдгээр зургуудаас балар эртний цаг үед хүмүүсийн амьдрал ямар байсныг, тэр дундаа анчид болон хөдөө аж ахуй хүртэлх соёлын хувьсал ямар байсныг харж болно.

Эдгээр хаднууд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын нэг юм.

7. Ус нь алга болж гарч ирдэг далай

Энэтхэгийн янз бүрийн наран шарлагын газруудын дунд нэгэн онцлог шинж чанартай далай байдаг. Энэхүү далайн ус нь алга болж, эргэж гарч ирдэг.Та энэ газраас байгалийн жинхэнэ гайхамшиг болсон далайн түрлэгийг өдөр бүр харж болно.

8. Булштай ресторан

Энэтхэгийн “New Lucky” ресторанд та нутгийн хоолыг амтлах төдийгүй нас барагсдын дэргэд хооллох боломжтой юм. Уг нь ресторан нь хуучин оршуулгын газрын дунд баригдсан. Мөн тус рестораны эзэн булшийг аз авчирдаг гэж боддог бөгөөд үүний ачаар бизнес нь цэцэглэн хөгжиж байгаа аж.

9. Хархаар дүүрэн сүм

Энэтхэгт байдаг олон тооны сүм хийдүүдийн нэг болох Карни Мата сүм нь залбирах газар төдийгүй 20,000 орчим хархны өлгий нутаг юм.

Нэгэн домогт өгүүлснээр Карни Матагийн (дайчин эмэгтэй) дагавар хүү нас барах үед тэрээр үхлийн бурхнаас түүнийг сэрээхийг гуйжээ. Эцэст нь бурхан Карни Матагийн хүү болон бусад эрэгтэй хүүхдүүдийг харх болж дахин төрөхийг зөвшөөрсөн аж. Уг домогоос улбаалан хархнуудыг нутгийн иргэд тэжээж, ариун хэмээн гэж үздэг болов.

Хэрэв та Энэтхэгт байсан бол ямар газруудаар зочлох байсан бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!