Алдартай кино зураг авалтын үеэр тохиолдож байсан сонирхолтой түүхүүд

Кино бүтээх явцад үргэлж хоёр кино хийгдэж буй мэт байдаг. Нэг нь камерын өмнө найруулж буй зохиол, харин нөгөө нь камерын ард киног бүтээх явцад төрөн гардаг түүх юм. Камерын ард хийгддэг хоёр дахь кино буюу кино бүтсэн түүх нь гайхалтай тэвчээр хатуужлаас бүтдэг тул бид танд эдгээр үзэгдлүүдийн зарим жишээг хүргэж байна.

Магадгүй таны үзэж амжаагүй киноны урьдчилан спойлер байж болохыг сануулъя.

1. Долоо

Хэрэв та “Seven” киног үзсэн бол Брэд Питт бараг киног дуустал гартаа боолттой байдгыг анзаарсан байх. Кино зураг авалтын үеэр бороонд хэн нэгний араас хөөцөлдөж буй дүр зурагт Брэдийн гар санамсаргүйгээр машины шилэнд цохигдон шөрмөс нь тасарсан бөгөөд үүнээс үүдэн зураг авалтын турш гэмтэлтэй гартай байжээ.

Кино багийнхан зураг авалтаа үргэлжлүүлж, хуваарийн дагуу дуусгахын тулд Брэдийн гэмтэлтэй уялдуулан киноны зохиолыг бага зэрэг өөрчлөх шаардлагатай болсон аж.

2. Юрийн галавын цэцэрлэг

Робот T-Rex нь усыг шингээдэг гадаргуутай. Гэсэн хэдий ч киноны явцад бороо орох үед бага зэргийн гажуудал үүсдэг байсан ба хэвийн ажиллахыг хүлээдэг байжээ. Гэтэл нэг удаа багийнхан өдрийн хоолоо идэж байтал Т-Рекс гэнэт дуугарч эхэлсэн ба тэнд байсан ихэнх хүмүүс цочин, хашгирч байжээ.

3. Галактикийн хамгаалагчид

Галактикийн хамгаалагчид: Майкл Рүүкер Крис Праттийг аврахын тулд өөрийгөө золиослодог хэсэг гардаг. Тэрхүү сэтгэл хөдөлгөм үзэгдлийн дараахан хайртай дүртэйгээ салах ёс гүйцэтгэх зураг авалт өрнөдөг. Энэ дүр зураг дээр Майкл Рүүкер харанхуйд хэвтэх ба зураг авалтын үед тэрээр хурхирч нам унтсан байжээ.

Майкл тайлбарлахдаа : “Би зураг авалтыг хийх бүрт унтдаг байсан. Би хаана ч унтаж чадна. Яг энэ зураг авалтын орчин нь гэрэл, лаа гээд маш тайван орчин байсан” хэмээжээ.

4. Прада өмссөн чөтгөр

Мерил Стрип Клинт Иствудын намуухан дуу хоолой болон хэрцгий үгсийн хэв маягийг уран бөгөөд зоригтойгоор илэрхийлдэг хүчирхэг дүрийг гаргахын тулд маш их хичээжээ.

5. Титаник

Кейт Уинслет “Титаник” киноны зураг авалтын үеэр маш их гэмтсэн бөгөөд мөн тохойных нь яс хугарах болон даарсанаас үүдэн зураг авалтыг орхиход хүрч байжээ.

6. Бөгжний эзэн

“Бөгжний эзэн” киноны жүжигчид өдрийн цагаар зураг авалтанд орохын тулд алслагдсан газруудад нисдэг тэргээр явдаг байжээ. Харин жүжигчин Шон Бин нисэхээс айдаг байсан учир зураг авалтын талбайд очихын тулд алхаж, эсвэл ууланд авирч очдог байв.

7. Өшөө авагчид: Ултроны эрин үе

“Black Widow” кино нээлтээ хийх үед жүжигчин Скарлетт Йоханссон цаашид зураг авалтанд орохоос татгалзахаар төлөвлөж байсан аж. Мөн Avengers: Age of Ultron киноны зураг авалтын үеэр тэр бие давхар байсан бөгөөд олны анхааралд өртөж эхэлсэн тул тус продакшн тулаант кинонд зориулж гурван орлон тоглогч хөлсөлжээ.

8. Хааны хэлсэн үг

Киноны зохиолч Дэвид Сейдлер VI Жоржийн бэлэвсэн эхнэр, Хатан хааны ээжээс киноны зураг авалтыг хийх зөвшөөрөл хүссэн бөгөөд тэр дурсамжууд нь Хатан хааны ээжид дэндүү хэцүү байсан тул нас барах хүртлээ киног гаргахгүй хүлээхийг түүнээс хүссэн ажээ. Дэвид түүний хүслийг хүндэтгэснээр энэ киногоороо Академийн шагналыг 73 настайдаа хүртсэн юм.

9. Гладиатор

Киноны зураг авалтын үеэр Рассел Кроу хүнд хэцүү үеийг туулсан. Түүний хөлний яс хугарч, тулгуур хөлний булчин нь тасарсан, түнхний яс цуурсан зэрэг хэд хэдэн гэмтэл авсан юм. Мөн тулааны нээлтийн зураг авалтын дараа нүүрэндээ оёдол тавиулах шаардлагатай болж байжээ.

10. Аватар

Кинонд тоглож буй хүмүүс толгойдоо камер зүүхээс гадна нүүрэн дээрээ цэг зурсан байх шаардлагатай бөгөөд ингэснээр хөдөлгөөнт дүрс бичлэгийн программ хангамж нь тэдний нүүрний хувирлыг бүртгэх боломжтой байв.

11. Оддын дайн: IV анги – Шинэ итгэл найдвар

Тунист байх зураг авалтын үеэр засгийн газар нь хилийн ойролцоо асар том цэргийн машин зогсож байгаад санаа зовинож байжээ. Энэ машин нь Sandcrawler байсан бөгөөд Оддын дайны ертөнцөд ашиглагддаг асар том хөдөлгөөнт цайз юм.

Тунисын засгийн газар кино зураг авалтын үеэр найруулагч Жорж Лукасаас уг дайны зориулалттай тээврийн хэрэгслийг хилээс холдуулахыг эелдэгээр хүсч байжээ.

12. Биллийг устга: Эхний бүлэг

Зураг авалтын үеэр зөвхөн жүжигчид гэмтэж бэртдэггүй бөгөөд Чиаки Курияма зураг продюсер Квентин Тарантиног хажууд нь зогсож байх үед санамсаргүйгээр толгой руу нь цохиж байжээ.

13. Волл Стрийтийн Чоно

Уг киног 5 улсад хориглосон байдаг бөгөөд Леонардо Ди Каприо, Жоанна Ламли хоёрын үнсэлцсэн хэсгийг 27 орчим удаа авсан байдаг. Хожим нь Ди Каприо тайлбарлахдаа түүнтэй сээтэгнэх дуртай гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ.

14. Матрикс

Энэхүү киноны гол дүр болох Киану Ривз дүрээ туранхай харагдуулахын тулд арван таван фунт хассан юм. Мөн зураг авалтын үеэр үүдний танхимын багана унасан ба тухайн үйл явдлыг төлөвлөөгүй ч кинонд оруулахад гайхалтай хэсэг болсон юм.

15. Биелэгдэшгүй даалгавар

1996 онд гарсан энэхүү цувралын анхны ангид галт тэрэгний хэсгийг авахад зургаан долоо хоног зарцуулжээ. Мөн Том Круз таазнаас доош буух үедээ толгойгоо шаланд олон удаа цохисон учир биеэ тэнцвэржүүлэхийн тулд гутал дотроо зоос хийж байжээ.

16. Гринч зул сарын баярыг хэрхэн хулгайлсан бэ?

Жим Кэрри зураг авалтынхаа үеэр гринчийн дүрд хувирахын тулд өглөө бүр 2 цаг зарцуулж оройдоо будалтаа арилгадаг байв. Мөн киноны үеэр нэгэн үзэгдэлд ширээн дээр байгаа цаасыг авах үед дээр нь байсан мөнгөн эдлэлүүд унаж сүйдэх ёстой байтал гринч маш хурдан татсан тул унаагүй бөгөөд уг үзэгдлийг дахин авахаар болж байв.

Та эдгээр кинонуудын алинд нь илүү дуртай вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!