Бидний өнөөг хүртэл буруугаар ашиглаж ирсэн өөр зориулалттай 12 зүйл

Бид өдөр тутмын ажлаа хөнгөвчлөхийн тулд ашигладаг зүйлсээ зөв хэрэглэдэг эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс бид хэрэглээний хэд хэдэн зүйлсийг судалж үзсэн бөгөөд тэдгээрийг хэрхэн зөв ашиглах талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

1. Хөлдөөгчний ховилууд

Хөлдөөгчин дэх нүхнүүд нь таны хүнсийг чанартайгаар хадгалахаас гадна тавиуруудыг зөв байрлуулах зорилготой юм.

2. Худалдааны тэрэгний бариул

Дэлгүүрийн том тэргэнд байдаг эдгээр бариулнууд нь өндөг, талх, сүү зэрэг эмзэг хүнсний бүтээгдэхүүн агуулсан уутыг өлгөхөд ашигладаг.

3. Хийжүүлсэн ундааны савны нүх

Хийжүүлсэн ундааны савны голд байдаг нүх нь соруул хийх зориулалттай юм.

4. Жимснүүд дээрх шошго

Жимсний шошгон дээрх код нь “PLU код” гэж нэрлэгддэг бөгөөд тоонуудын дагуу жимсний талаарх бүх мэдээллийг харах боломжтой. 4 эсвэл 5 оронтой тоо нь тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэрхэн ургуулсаныг тодорхойлно. Жишээлбэл, 4 оронтой тоо нь жимсийг уламжлалт аргаар ургуулсан, эсвэл пестицидээр шүршиж байсан эсэхийг илтгэж болно. Хэрэв 5 оронтой, эхний орон нь 8 байвал генийн өөрчлөлттэй, харин эхний цифр нь 9 байвал органик аргаар ургуулсан гэсэн үг юм.

5. Дэвтэрний захын зай

Дэээхэн үед дэвтэрний захын зайг хулгана зэрэг мэрэгч амьтдаас хамгаалан бүтээж байжээ. Харин өнөө үед уг зайд нэмэлт тэмдэглэл болон дүн зэргийг бичиж тэмдэглэх болсон.

6. Өнгө ялгасан шүдний сойз

Олон сойз тэр дундаа хүүхдийн сойзны голын үс нь өөр өнгөтэй байдаг. Ихэнх хүмүүс эдгээр өнгөний өөрчлөлтийг гоёл чимэглэлийн тэмдэглэгээ гэж боддог. Гэсэн хэдий ч тэдгээр нь шүдний ооны үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, шүдний оог сойз дээр бүхэлд нь биш харин өнгөтэй хэсэг дээр байрлуулах нь зөв юм.

7. Бичгийн машины гар дээрх үсгүүдийн дараалал

Анх бичгийн машины гар дээрх үсгүүд нь цагаан толгойн дарааллаар байсан ба машинуудын гар маш амархан эвдэрдэг байв. Энэ нь олон хүмүүс гарыг ашиглахдаа маш хурдан шивдэг байснаас үүдсэн ба үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гар үйлдвэрлэгчид үсгүүдийн дарааллыг өөрчилж хамгийн түгээмэл үсгүүдийг хүрэхэд хэцүү газруудад байрлуулж, машины жигд ажиллагааг хангасан. Энэхүү зохицуулалт өнөө үед стандарт болжээ.

8. Баллуур дээрх 2 өнгө

Өнгөний ялгаа нь цаасны төрлийн ялгааг илтгэнэ. Цэнхэр хэсэг нь ихэвчлэн урлагийн бүтээлд хэрэглэгддэг зузаан, барзгар цаасанд зориулагдсан байдаг бол улаан хэсэг нь сургуулийн нимгэн дэвтэрт зориулагдсан байдаг.

9. Улаан хуванцар аяган дээрх зураас

Ийм төрлийн аягануудыг ихэвчлэн баяр ёслолоор хэрэглэдэг бөгөөд аяганууд дээр хэд хэдэн зураас байдаг ба эдгээр шугамууд нь хэмжилтийг илтгэдэг. Ууж буй зүйлээс хамаарч хүүхдэд зориулсан, өдөр тутмын шүүс, мөн ам зайлагчийн хэсгийг зааж өгдөг.

10. Модон өлгүүр

Модон өлгүүр нь хуванцар болон зэвэрдэггүй ганаас илүү бат бөх байхаас гадна зарим өлгүүр хийдэг хуш мод нь шавьж, эрвээхэй зэрэг хортон шавьжийг үргээдэг. Мөн эдгээр нь ялангуяа пальто, хүрэм, даашинз гэх мэт хүнд хувцасыг хэдэн сараар хадгалахад тустай.

11. Макфлурри-ний халбаганы иш

Энэ халбага нь үнэндээ зайрмаг бэлтгэх хэрэгсэл бөгөөд аяга бүрийн дотор орц найрлагыг хольдог зүйл юм. Энэ нь бүтээгдэхүүн бэлтгэгдсэний дараагаар үйлчлүүлэгчид халбага болгон ашиглахад бэлэн болдог.

12. Зэсний хольцтой хаалганы бариул

Зэс нь нянгийн эсрэг шинж чанартай тул ихэвчлэн байшин барилга, сургууль, эмнэлгийн хаалганы бариулд ашигладаг. Мөн хаалганы бариулд хүрч буй гарын хөлс бариулыг зэврүүлэх магадлалтай байдаг учир цул төмрөөр хийсэн бариулыг тийм ч их ашигладаггүй.

Эдгээр зүйлсээс таны хамгийн их хэрэглэдэг зүйл аль нь вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!