Түрүү жил хүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтэхэд эмч надад энэ аргыг зааж өгсөн. Тэрнээс хойш хүү минь огт ханиад хүрээгүй!

Хүү минь дархлаа султай, өвөл болохоор л ханиад хүрч эмнэлэгт хэвтдэг байсан. Цаг цагаар тариа хийлгэж, уйлж байгаа хүүгээ харах эх хүний хувьд хамгийн хэцүү мөч байдаг. Энэ бүхэн надаас болсон мэт, би л хүүгээ сайн харж хандаагүй учраас ийм зүйл болсон юм шиг санагдаж үргэлж өөрийгөө буруутгадаг байлаа.

Харин өнгөрсөн жил нөгөө л сурсан зангаараа ахин хүүгээ дагуулж эмнэлэгт очиход, эмч бүсгүй надад ханиаднаас сэргийлэх маш үр дүнтэй арга зааж өгсөн юм. Тэр аргыг хэрэглэж эхэлснээс хойш хүү минь ханиад томуу гэлтгүй өвчнөөс хол байж, дархлаа нь ч сайжирсан. Тийм болохоор та бүхэндээ ч бас энэхүү аргыг хуваалцъя гэж бодсон юм.

Эмчийн зааж өгсөн арга бол сармисыг усанд хийж тавих юм. Антиоксидант чанартай, үрэвслийн эсрэг хүчтэй тэмцдэг сармис нь манай гэр бүлийнхнийг ханиаднаас 100 хувь хамгаалдаг.

Та 7-8 хумс сармисыг арилгаж, 300 мл буцалсан усанд хийж тавиарай. Усны өнгө ногоон болоод хувираад ирэх үед солих бөгөөд тэр үед сармис доош живсэн байх болно. Хэрэв танай гэрийн агаарт нян бактер бага байвал ус ногоорохгүй, харин ханиад томуутай хүн байвал ус маш амархан ногоорно.

Энэ нь нэг ёсондоо сармистай ус танай гэрт байгаа ханиадны нянг өөртөө сороод авчихаж байна гэсэн үг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!