Таны биеийг эдгээхээс гадна сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах 8 хүнс

Эрүүл хоол хүнс нь зөвхөн биед тустай байхаас гадна сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмждэг. Таны оюун ухаан бие махбодь хоорондоо нягт холбоотой байдаг учир стресстэй байх үед таны тархи гэдэсний хямрал үүсгэдэг байна. Тийм ч учраас, хэрэв та байнга сэтгэл санаагаар унадаг эсвэл сандардаг бол өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарах цаг болжээ. Та эрүүл хоол хүнс нь сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг энэхүү нийтлэлээс мэдэж аваарай.

1. Шар буурцаг

Шар буурцаг нь хүний биеийн булчин, үе мөч зэрэгт нэн тустай амин хүчлүүд агуулдаг бөгөөд нойрны эмгэг болон нойргүйдэлтэй тэмцэхэд тусалдаг. Энэхүү хүнс нь эмэгтэйчүүдэд маш тустай байдаг ба ялангуяа цэвэршилтийн үед сэтгэл санааны өөрчлөлт, анхаарал сулрах, ядрах зэрэг шинж тэмдгүүдэд эмчилгээ болдог.

Мөн цэвэршилтийн шатанд байгаа эмэгтэйчүүдэд шаардлагатай эстрогенийг орлодог. Та энэхүү шим тэжээлийг дүпү, шар буурцагны сүү, мисо шөл, шар буурцгийн гурилнаас авч болно. Хэрэв та цэвэршилтийн асуудалгүй бол энэхүү хүнснээс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

2. Салмон загас

Салмон загас нь омега гэх гайхалтай шим тэжээлийг өөртөө агуулдаг. Омега нь тархины эсийн үйл ажиллагааг дэмжиж стресс бухимдлыг бууруулж, ой санамж сайжруулдаг.

Энэ төрлийн тос агуулсан загас нь гормоныг тэнцвэржүүлж, биеийн жинг багасгаж, хоолны дуршлыг тань хянаж, аз жаргалын гормон болох серотониныг нэмэгдүүлдэг.

3. Түүхий сармис

Түүхий сармис нь тархинд олон ашиг тустай, тэр дундаа өндөр настнуудын ой санамжийг сайжруулдаг. Та түүхий сармисыг дангаар нь идэж болно, эсвэл дуртай зүйлээсээ хамааран салат болгон өөр хүнстэй хольж болно.

Энэхүү хүнсэнд агуулагдах аллицин нь хөгшрөлтийг удаашруулж, серотонины түвшинг нэмэгдүүлдэг.

4. Хар шоколад

Хэрэв та шоколад сонгохдоо какаоны агууламж 50-90 хувьтайг сонгон хэрэглэвэл таны эрүүл мэндэд нэн тустай. Энэ төрлийн шоколадыг хэрэглэх үед стрессийг багасгаж, эндорфин ялгаруулдаг ба цусны эргэлтийг сайжруулах нөлөөтэй.

5. Хушганы самар

Самаруудаас хамгийн сайн төрөл бол хушганы самар юм. Хушга нь уураг, эрүүл өөх тосны агуу эх үүсвэр бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, артерийн судсыг цэвэрлэхэд тусалдаг.

6. Навчит ногоон ургамал

Энэ төрлийн ургамал нь антиоксидантуудаас бүрддэг ба ой санамж, сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, анхаарал хандуулах чадваруудыг сайжруулахад тусалдаг.

7. Витамин С

Энэхүү амин дэм нь дархлааны системд нэн тустай гэдэгээрээ алдартай бөгөөд тархины үйл ажиллагааг ч бас маш сайн дэмжиж өгдөг. Хэрэв та сэтгэл санааны хувьд асуудалтай байдаг бол энэ нь витамин С-г хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаатай холбоотой юм.

8. Далайн замаг

Далайн замаг нь Ази тивд түгээмэл байдаг бөгөөд тархины эрүүл мэндэд тустай гэдгийг олон нийт ялангуяа сушинд дурлагчид хүлээн зөвшөөрдөг. Энэхүү гайхалтай хүнс нь омега-3 тосны хүчлүүдийг их хэмжээгээр агуулдаг учир таны оюун ухаанд нэн тустай.

Далайн байцааны өөр нэг бүрэлдэхүүн хэсэг болох магни нь стрессийг даван туулахад тусалдаг ба иод нь оюун ухааны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Стрессийн гол шалтгаанууд

Бидний стрессийг хөлөлгөдөг гол шалтгаанууд бол түргэн хоол юм. Тэдгээр хүнс бидний ходоодонд орох үед хоол боловсруулалтын систем хямарч эхэлдэг бөгөөд уг хямрал тархинд нөлөөлж стресс болон гардаг.

Ямар төрлиийн хүнснээс зайлсхийх хэрэгтэй вэ?

  1. Химийн бодис агуулсан бүтээгдэхүүн: Сэтгэлийн хямрал, түгшүүрийг өдөөж, улам дордуулдаг.
  2. Кофейн: тайван бус байдал, түгшүүртэй мэдрэмж төрж болно.
  3. Түргэн хоол ба транс тос ихтэй хүнс: Үрэвслийг өдөөж, серотонины түвшинг бууруулдаг.
  4. Цэвэршүүлсэн элсэн чихэр: Сэтгэлзүйн хямрал, түгшүүрийг нэмэгдүүлдэг.

Та хэр их стрессддэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!