Биеийн галбираа хадгалахад тань туслах усны савны тусламжтайгаар хийх боломжтой 5 дасгал

Ихэнх хүмүүс хийж буй ажлаасаа шалтгаалан өдрийн ихэнх цагийг сууж өнгөрөөдөг. Ийм амьдралын хэв маягаас болж бид жин нэмэж, нурууны багагүй асуудалтай тулгарсаар байдаг. Бид та бүхний ийм асуудалд зориулан зөвхөн савтай усаар хийж болох булчин чангалах гайхалтай үр дүнтэй дасгалуудыг хүргэж байна.

Дасгал 1 – Сунгалт

  • Баруун хөлийн өлмийг урагш тавиад сулруулна. Зүүн хөл дээр биеийн бүх ачааллыг өгч зогсоорой
  • Гартаа савтай ус бариад, гараа нугалан цээжнийхээ 2 талд байрлуулаад хөлөө өргөнө.

  • Энэхүү дасгалыг хөл тус бүрт 12 удаа давтан хийнэ.
  • Анхааруулах зүйл: Энэ дасгалыг хийхдээ нуруугаа тэгш байлгах хэрэгтэй.

Дасгал 2 – Савтай усыг шахах

  • Та савтай усаа гуяны завсар оруулан бариад аль болох сайн шахаж өгнө.
  • Та нуруугаа бөгтийлгөн гэдэсний булчингаа чангалахаа мартваа.
  • Дараагаар нь савтай усаа өвдөг болон гуяныхаа завсар тавиад шахна.

  • Та энэхүү дасгалыг 5 минутын турш хийгээрэй.
  • Усны сав тань өргөн байх тусмаа илүү үр дүнтэй байх болно.

Дасгал 3 – Мод цавчих

  • Босоо байрлалаас тохойгоо нугалаад, баруун мөрөн дээрээ хоёр гараараа савтай усаа барина.
  • Дараагаар нь зүүн хөлөөрөө том алхана.
  • Хоёр өвдгөө нугалж, доошлоод савтай усаа мод цавчиж байгаа мэт зүүн өвдөгрүү доошлуулна.

  • Үүний дараагаар эхлэл байрлалруугаа буцан баруун талдаа давтан хийнэ.
  • Энэ хөдөлгөөнийг зүүн баруун талдаа 12 удаа давтана.

Дасгал 4 – Хөлийг сунгаж хажуу болон дээш өргөх

  • Та сандал дээр суугаад нуруугаа цэх болгоно.
  • 2 гартаа савтай усаа бариад 2 тийш өргөнө.

  • Дараагаар нь 2 гараа дээш алдлан зүүн хөлөө дээш өргөнө
  • 2 гараа бага зэрэг доошлуулан өргөсөн хөлийн өвдөгийг нугалан газарт хүргэхгүйгээр барина.
  • Энэ дасгалыг аль аль талдаа 10 удаа давтаарай.

Дасгал 5 – Хэвлийн булчин

  • Шалан дээр суугаад нэг усаа хоёр гартаа барина.
  • Хөлөө өргөн цээжээ хойшлуулаад усаа 2 талруугаа ээлжлэн шилжүүлэх хөдөлгөөнөөр хийнэ.

Энэ дасгалыг 1 минутын турш хийгээрэй.

Та биеийн галбираа хадгалахын тулд ихэвчлэн ямар дасгалуудыг хийдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!