Өөртөө таараагүй, буруу хэмжээтэй хөхний даруулга зүүсээр байвал таны биед юу тохиолдох вэ?

Ямар ч эмэгтэй хүний хувцасны шүүгээнд маш олон төрлийн хөхний даруулга байдаг. Гэвч ихэнх эмэгтэйчүүд өөртөө яг таарсан хөхний даруулга сонгож чаддаггүй. Хэдийгээр тааруухан хөхний даруулга тийм ч том асуудал биш мэт санагдаж болох ч хэтэрхий жижиг эсвэл хэт том хөхний даруулга байнга зүүх нь эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг байна.

1. Нуруу, хүзүү, хөхний өвдөлт

Буруу хэмжээтэй хөхний даруулга нь эрүүл мэндийн олон асуудал үүсгэж болзошгүйг судалгаагаар тогтоосон ба ихэвчлэн нурууны өвдөлт, хүзүү, хөхний эмзэгрэлт зэрэгээр илэрдэг аж.

2. Толгой өвдөх

Жижиг хөхний даруулгаас үүдэлтэй хэт их бариу байдал нь мөрөнд ачаалал үүсгэдэг бөгөөд энэ нь хүзүү болон толгой өвдөх шалтгаан болдог.

3. Мөрний муруйлт үүсэх

Хөхний даруулга маш жижиг бол мөрний тууз нь таны мөрний зөөлөн эдийг гэмтээх аюултай байдаг. Үүнээс үүдэн таны мөрний хэв гажиж, муруйх аюултай.

4. Арьсны асуудал

Хэт том хөхний даруулга нь эсрэгээрээ хангалттай дэмжлэг үзүүлэхгүй тул хөхний арьсыг гэмтээж болно. Хөхний арьс нь таталцлын нөлөөгөөр сунадаг болохыг судалгаагаар тогтоосон ба судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь арьсны гэмтэлтэй байв.

Хэрхэн зөв тохирох хөхний даруулга сонгох вэ?

Та өөрт зөв тохирох хөхний даруулга худалдаж авахын тулд хөхнийхөө хэмжээг хэмжих хэрэгтэй.

  • Та даруулганыхаа мөрний хэмжээг олохдоо хөхнийхөө доорх хавирганы хэсгийг хэмжинэ. Дараа нь үр дүнг хамгийн ойрын тэгш тоо хүртэл дугуйлна.
  • Дараагаар нь даруулганыхаа аяганы хэмжээг олохын тулд хөхнийхөө хэсгийг сул хэмжинэ. Харин одоо даруулганы мөрний хэмжээнээс хөхнийхөө хэмжээг хасаарай.

Брэнд бүрийн хөхний даруулганы хэмжээ өөр байж болно. Таны хувьд хамгийн түрүүнд тав тухтай байх нь чухал юм.

Та хөхний даруулгаа хэрхэн сонгодог вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!