Алдарт “Game of Thrones” цувралд бидний мэдээгүй үлдсэн нуугдмал зүйлс

Нийт найман жил, найман улирал, 73 ангийн дараа HBO телевизийн алдарт “Game of Thrones” цуврал өндөрлөсөн билээ. Долоодугаар улирал хүртэл телевизийн түүхэнд бүтээгдсэн хамгийн агуу цуврал хэмээн өргөмжлөгдөж, долоон бүлгийн түүхэнд хэзээ ч 90%-иас доош үнэлгээ авч байгаагүй энэхүү цувралын төгсгөл бүлэг үзэгчдийг багагүй гонсойлгосон юм.

Тэгвэл “Game of Thrones”-ийг үзэж байх үед үйл явдлын өрнөл, хувцасны талаар олон асуулт гарч ирдэг. Жишээлбэл, Дэнерис яагаад нөмрөгнийхөө өнгийг өөрчилдөг вэ? Хариулт нь: хувцасны дизайнерууд түүний далд сэтгэл хөдлөлийг харуулахын тулд өнгө ашигладаг. Гэх мэтчилэн та олон гайхалтай мэдэээллүүдийг уншихыг хүсвэл энэхүү нийтлэлтэй хамт байгаарай.

1. Жон Сноу бол Дэнерис-ийн зээ дүү юм.

Жон Сноу, Дэнерис Таргариен нар хоорондоо холбоотой юм. Эцсийн мөчид Жон Дэнерист түүний ах Регар Таргариенийн хүү гэдгээ хэлсэн. Тэгэхээр тэр түүний зээ дүү юм.

2. Дрогоны далавч Дэнерисийн ард хэсэг зуур дэлгэгдэж, түүнийг маш гайхалтай харагдуулсан.

Дээрх зураг дээр Дэнерис лууны далавчтай хослон яг л өөрөө далавчтай мэт маш гайхалтай харагдаж байна.

3. 8-р бүлэгийн нээлтийн 3D газрын зургийг шинэ түүх өгүүлэхийн тулд өөрчилсөн.

Хэрэв та сайтар ажиглавал өмнөх бүлэгт 3D газрын зураг өөр байгааг анзаарах болно. Энэхүү зурагт сүүлийн бүлгийн үйл явдлыг ойлгоход тань туслах олон шинэ зүйлс бий. Жишээлбэл, зураг дээр тэнгэрээс сүүлт од унаж, 3 жижиг луугийн хажууд илүү том луу нисч байгааг харуулж байна.

4. Шөнийн хааны төгсгөл эхэлсэн газартаа байсан.

Шөнийн хааныг Аряа Старк хөнөөдөг бөгөөд хачирхалтай нь тэрээр эцсийн мөчдөө ариун дагшин модныхоо өмнө ирсэн байдаг.

5. Сүүлийн ангид цас биш, харин үнс байсан.

Сүүлийн ангиудад Дэнерис хоосон сэнтийн өрөөнд зогсохдоо цасаар хүрээлэгдсэн мэт харагддаг. Гэвч энэ бол цас биш, харин үнс юм.

6. Сансагийн титэм, хувцас зэрэг нь түүнийг хэрхэн хатан хаан болсныг өгүүлдэг.

Сансагийн титэм өмссөн хувцас зэрэг нь зөвхөн үзэсгэлэнтэй байдлыг илтгээд зогсохгүй, нилээдгүй утга учиртай. Үнэн хэрэгтээ энэ нь түүний хаанаас ирснийг харуулдаг бөгөөд хувцсанд нь Уинтерфеллийн хачирхалтай мод болон загасны хайрсыг загварчлан бүтээсэн байдаг ба энэ нь түүний ээжийн төрсөн гэр болох Тулли Хаусыг хүндэтгэсэн хэрэг юм. Мөн титэм дээр нь 2 чоныг дүрсэлсэн байдаг.

7. Дэнерис хэзээ ч хаан ширээнд суудаггүй.

Уг гайхалтай сэнтий нь алдартай цувралын гол төв байсан бөгөөд Дэнерис ч үүнийг авахыг хүссэн. Гэвч Дэнерис ялсныхаа дараа ч хэзээ ч сэнтий дээр суугаагүй.

8. Жон Сноу аавынхаа нэрээр нэрлэгдсэн лууг унасан.

Дэнерис луугаа амьдралынхаа чухал 3 эрийн нэрээр нэрлэсэн. Дрогон Хал Дрого, Визерион Визерисийн нэрээр, Регал Регарын нэрээр. Регал бол Жон Сноугийн аавын нэрээр нэрлэгдсэн луу учир Дэнерис Жон Сноуг унахыг зөвшөөрсөн.

9. Дэнерис -ийн нөмрөг нь түүний сэтгэл зүйн илэрхийлэл юм.

Game of Thrones цувралын хувцасны нарийвчилсан загварууд нь баатруудын мэдрэмж, сэтгэхүйг илэрхийлэх зорилготой юм. Жишээлбэл, Дэнерис-ийн нөмрөг нь бараг л анги бүрт өөр өөр өнгөтэй байдаг. Ямар нэгэн сайхан зүйл тохиолдох үед нөмрөг нь сайхан өнгөтэй болсон байдаг.

Уг киноноос таны дуртай дүр хэн бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!