Хүмүүсийн өнөөг хүртэл буруу идсээр ирсэн жимс болон хүнсний ногоонууд

Орчин үеийн хүмүүсийн хоолны дэглэм тэнцвэртэй, олон төрөл байх ёстой гэдгийг бид бүгд мэднэ. Австралийн хоол тэжээлийн удирдамжийн дагуу насанд хүрэгчдийн хоолны цэсэнд өдөр бүр дор хаяж 5 төрлийн хүнсний ногоо, 2 төрлийн жимс байх ёстой. Тэгвэл бид жимс ногоог зөв хальсалж цэвэрлэж идэж чаддаг болов уу? Үүний хариултыг доорх мэдээллээс аваарай.

Хасарваань

Хасарваань жимсийг идэхээс өмнө нарийн савхаар гол хэсэгт нь хатгаж, үрийг нь гаргах хэрэгтэй. Одоо харин жимсээ шууд л идэж болно шүү. Тус жимс нь хүний эрүүл мэндэд тун ч тустай гэдгээрээ алдартай тул өдөрт 1-2 ширхэг хасарваань идэж байгаарай.

Брокколи болон цэцэгт байцаа

Бид брокколи, цэцэгт байцааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ ихэвчлэн ишийг нь таслаад хаячихдаг. Харин брокколиний ишэнд маш их хэмжээний эслэг, витамин С, кальци агуулагддаг байна. Тиймээс одооноос ишийг нь ч мөн хэрчээд хоолондоо хийж байгаарай.

Жүрж

Энэхүү жимс нь дархлааг дэмждэг боловч заримдаа хальслахад ихээхэн хүчин чармайлт шаарддаг.

Тэгвэл жүрж хальслахыг хялбархан болгохын тулд дээд доод хэсгийг нь огтолж авна. Дараа нь гол хэсгээр нь зүс. Одоо харин нэг нэгээр нь салгаад авч болох юм.

Ногоон вандуй

Тавган дээрх вандуйг сэрээгээр авах гэж үзвэл таны тэвчээрийг барж орхино. Тиймээс вандуйг идэхийн тулд сэрээгээр нухах шаардлагатай.

Халуун чинжүү

Халуун чинжүүг хүмүүс голоор нь зүсч хуваагаад үрийг нь гаргаад хаячихдаг. Гэвч энэ нь тийм ч зөв санаа биш юм. Үр нь халуун чинжүүний амтыг тохируулах үүрэгтэй байдаг тул хамт идэх хэрэгтэй.

Алим

Ихэнх хүмүүс алимыг хажуу талаас нь хазаж иддэг. Харин одооноос алимыг дээрээс эсвэл доороос нь идээд үзээрэй. Ингэвэл алимны хэдэн үрнээс өөр зүйл үлдэхгүй. Илүүдэл хог гаргахгүй гэсэн үг юм.

Сармис

Хэрчсэн сармисаа шууд хайруулын тавганд хийж болохгүй. Сармисыг хэрчих үед түүний найрлага дахь хорт хавдрын эсрэг бодис, флавоноидууд идэвхждэг. Гэвч сармисыг хэрчсэн даруйд халуун тос руу хийснээр өнөөх ид шидтэй бодисууд үгүй болчихдог. Иймд хэрчсэний дараа хэдэн минут байлгаснаар сармисны ашигтай элементүүд илүү ихээр идэвхжиж амьсгална.

Цагаан гаа

Цагаан гааг хутгаар арилгах үед ихэнх хэсгийг нь аваад хаячихдаг. Харин үүний оронд халбагаар арилгаарай. Нэг гартаа цагаан гааны үндсийг, нөгөө гартаа төмөр халбагаа чанга барина. Халбагаар хөнгөн үрж хальсыг нь арилгаарай.

Сонгино

Сонгиныг хутгаар хэрчих бус төмс арилгагчаар зүсээд үзээрэй. Салатанд тохирох хамгийн цэвэрхэн хагас дугуй сонгинуудыг төмс арилгагч танд өгөх болно. Эхлээд сонгиноо голоор нь хувааж, дараа нь төмс арилгагчаар нимгэн зүснэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!