Энэтхэгээс гаралтай бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг 6 зүйл

Энэтхэг орон бол өвөрмөц соёл, хоол зэрэг олон зүйлсээрээ алдартай гайхалтай улс юм. Уг улсын техник технологи, аж үйлдвэрлэл гэх мэт олон зүйлс хөгжихийн хэрээр дэлхий нийтэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсээр байдаг. Бид өдөр тутмын хэрэглээндээ зарим зүйлсийг хэрэглэхдээ хамгийн анх энэтхэг улсад бүтээгдэж бидний гарт ирснийг төдийлөн мэддэггүй. Тиймээс бид танд ямар бүтээгдэхүүнүүд энэ улсаас гаралтай байдаг талаар сонирхолтой мэдээлэл хүргэхийг зорилоо.

1. Шампунь

Үс арчилгааны бүтээгдэхүүнгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс бид Энэтхэг улсад талархах хэрэгтэй. Учир нь Эртний индианчууд МЭӨ 2750-МЭӨ 2500 онд төрөл бүрийн ургамал, хандыг шампунь болгон ашиглаж анхны шампунийг бүтээжээ.

2. Радио

Жагадиш Чандра Босе гэх нэгэн энэтхэг эр анхны утасгүй радио холбоог бүтээсэн ба түүний бүтээл нь гар утас, радар, хиймэл дагуулын холбоо, телевизийн өргөн нэвтрүүлэг, Wi-Fi, алсын удирдлага болон бусад төрөл бүрийн хэрэглээнд ашигладаг технологийн үндэс суурийг тавьжээ.

3. Элсэн чихэр

Энэтхэгчүүд 2000 гаруй жилийн өмнө чихрийн нишингийн ургамлын шүүсээр элсэн чихэр үйлдвэрлэж эхэлсэн анхны хүмүүс юм.

4. Банкны чек

Чек ашигласан анхны нотолгоог Энэтхэгийн Маурийн эзэнт гүрнээс олжээ. Үүнийг арилжааны хэрэгсэл болгон ашигладаг байсан бөгөөд тухайн үед “адеша” гэж нэрлэдэг байв.

5. USB

Энэтхэг гаралтай Америкийн мэргэжилтэн Ажай Бхатт нь анх USB-г бүтээжээ. Түүний ачаар бид өнөө үед олон төрлийн ажлаа хөнгөвчлөх боломжтой болсон юм.

6. Цайр хайлуулах

Энэтхэгчүүд МЭӨ XII зууны үед металл цайрыг хайлуулж эхэлсэн. Харин өнөө үед цайрыг анагаах ухаан болон хэвлэлийн үйлдвэрт ашигласаар байна.

Та өөр ямар бүтээгдэхүүнүүдийг Энэтхэгээс гаралтай гэж бодож байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!