Эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх 2021 оны шинэ бүтээлүүд

Эмэгтэйчүүд гоо сайхнаараа ертөнцийг гэрэлтүүлэгчид гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймээс дэлхий дээр эмэгтэйчүүдэд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнүүд төрөн гарсаар байдаг бөгөөд өдөр тутмын хэрэглээний зүйлс нь цаг ямагт хөгжин дэвшсээр байдаг билээ.

Бид энэхүү нийтлэлээрээ 2021 онд бүтээгдсэн гайхалтай технологийн дэвшил бүхий эмэгтэйчүүдэд зориулсан хэрэглээний зүйлсийг танилцуулж байна.

1. Шингээгчтэй сарын тэмдгийн аяга

Anu Clean гэх нэршилтэй энэхүү аяга нь уян хатан материалаар хийгдсан бөгөөд сарын тэмдгийн үед шингэнийг өөртөө цуглуулж, шингээдэг. Мөн харшил үүсгэдэггүй байгальд ээлтэй, аюулгүй материалаар хийгдсэн учир ямар ч төрлийн амьдралын хэв маягтай эмэгтэйчүүд болон тамирчдад тохиромжтой байдаг.

2. Сарын тэмдэгийн мөчлөг болон нөхөн үржихүйг хянадаг төхөөрөмж

Энэхүү төхөөрөмж нь бодит цагийн мөчлөг болон нөхөн үржихүйн мэдээллийг илрүүлэхийн тулд CO2-ын хэмжээг хэмждэг төхөөрөмж юм. Энэ нь жирэмслэхийг хүсч буй эмэгтэйчүүдэд сайн туслагч бөгөөд хэрэглэхэд ердөө 60 секунд л хангалттай.

3. Сарын тэмдэгийн үеийн тирко

Энэхүү тирко нь сарын тэмдэг нэвтрэх үед хэрэглэж болох маш сайн зэвсэг юм. Мөн энэ нь шингээх 3 давхаргатай бөгөөд та тирког тампон, дэвсгэр хэрэглэл болон сарын тэмдгийн аягатай хамт өмсөж болно.

4. Нэвтэрдэггүй дотуур хувцас

Энэхүү дотуур хувцас нь шингэн зүйлд маш тэсвэртэй огт нэвтэрдэггүй материалтайгаараа онцлог юм. Та үүнийг өдөр бүр өмсөж ч болох бөгөөд нянгийн эсрэг, үнэрийн эсрэг болон толбо эсэргүүцэх чадвартай.

5. Эрүүл мэндийн сам

Манта нэртэй уг үсний сам нь таны үсийг илүү эрүүл байлгах зорилготой ба маш уян материалтай учир яаж ч самнаж болно.

6. Анхны робот маникюр

Эмэгтэйчүүд жилд дунджаар 3120 минутыг хумсандаа зарцуулдаг. Харин Робот маникюр нь 10 минут хүрэхгүй хугацаанд маникюр хийхэд тусална.

7. Эргономик суудал

Энэхүү суудал нь иогийн дасгал хийхдээ эсвэл жирэмсэн үед хэрэглэх боломжтой төгс суудал юм. Мөн арьсыг цочроохгүй, бактерийн эсрэг үйлчилгээтэй.

8. Илүү сайжруулсан тампон

Спираль хэлбэрийн ачаар уг тампонууд нь илүү сайн шингээдэг болсон. Нилээдгүй зөөлөн учир маш тав тухтай байдаг.

9. Хүүхдийн уух зүйлийг холих зориулалттай вакум угж

Энэхүү угж нь сүү болон ус хийхэд л өөрөө автоматаар холигдон халуун бүлээнийг тааруулж хүүхдэд тань уухад бэлэн болгож өгдөг шилдэг бүтээгдэхүүн юм.

10. Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах бугуйвч

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол энэхүү бүтээгдэхүүний тусламжтайгаар найз нөхөд, гэр бүлийнхэндээ мэдэгдэх боломжтой ба зөвхөн нэг товшилтоор таны асран хамгаалагчид таныг хаана байгааг харж, хариу арга хэмжээ авах боломжтой.

Та эдгээрээс алийг нь авахыг хүсч байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!