Зөвхөн ганцаараа амьдардаг, ганц бие хүмүүс л мэдрэх боломжтой 20 зүйл

Хүний нийгмийн хамгийн тод шинж бол сүрэглэн амьдарч бусдаас давуу байдлаа нэгтгэн нэг нэгэнтэйгээ ойлголцон аж төрөх билээ. Гэвч энэ цаг үед ганцаар амьдрах гэсэн нэгэн шинэ амьдралын хэв маяг, шинэ үеийн залуусын тренд бий болсоор удаж байна. Гоё сайхан гэхээсээ илүү амар жимэр, ая тухтай, өөрөө өөртэйгөө ойлголцох боломжыг олгодог амьдрал. Ганц бие хүний амьдрал ганцаардахаас биш өөрийгөө эрж хайхаас эхэлдэг. Гэвч хүнтэй харилцаж, хайрлалцаж, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байж өөрийгөө олж, өөрийнхөө адгын, хогын мөн чанараас авхуулаад өөрөө ч итгэмгүй үнэ цэнэтэй, догь шинжүүдээ олж хардаг нь нууц биш.

Ингээд ганц бие хүмүүсийн л мэдрэх боломжтой зүйлсийг доорх мэдээллээс үзээрэй.

1. Танай гэрт байгаа бүх зүйл таныг хамгийн сүүлд ашиглаж байсан яг тэр газраа л байна.

2. Замбараагүй байж болно. Та хэн нэгний бохирдуулсан зүйлсийг цэвэрлэх шаардлагагүй. Хэн нэгэнд бохирдуулсан зүйлсээ цэвэрлээч гэж огт загнуулахгүй. Аяга тавгаа угаалгүй хэд ч хоносон болно.

3. Чимээгүй орчинд хүссэнээрээ сууж болно.

4. Бусад хүмүүсийн хараал идсэн асуудлуудтай харьцах шаардлагагүй.

5. Зөвхөн өөртөө бүх цаг хугацаагаа зарцуулна.

6. Угаалгын өрөөнд орсон хүнийг хүлээх шаардлагагүй. Учир нь та ганцаараа.

7. Өрөөнийхөө темпертурыг хүссэнээрээ тааруулж болно. Цонхоо хүссэн үедээ нээж, хүссэн үедээ хаана. Таны л сонголт.

8. Хүссэн бүх зүйлээ идэж болно. Хэн ч таныг шүүмжлэхгүй.

9. Таныг гэртээ ирэхэд өдөр идээгүй үлдсэн хоол чинь хүлээж л байна.

10. Та гэртээ ямар ч хувцасгүй нүцгэн алхаж, угаалгын өрөөний хаалгаа нээлттэй бие зассан ч болно.

11. Хүссэн цагтаа унтах эрхтэй.

12. Хоолны дэглэм барьсан ч болно. Барихгүй байсан ч болно. Энэ таны л сонголт

13. Бүх шийдвэрээ өөрөө гаргана.

14. Өөртэйгөө чангаар ярилцаж болно.

15. Гэрээ цэвэрлэсэн ч болно. Цэвэрлэхгүй хэд хоносон ч болно.

16. Та гэртээ байгаа хүмүүсийг сэрээх вий гэсэндээ зөөлөн зөөлөн алхах шаардлагагүй. Учир нь та ганцаараа шүү дээ.

17. Өдөржин гадуур явж байгаад гэртээ ирэхэд таны гэр яг байгаагаараа таныг угтана.

18. Амьдралын ухаанд суралцана. Хэрэглээний төлбөр, цэвэрлэгээ хийх, цагийн менежмент гээд та олон зүйлсийг бие даан хийж сурна.

19. Секунд бүр чинийх. Ямар ч илүү хог хаягдалгүй. Өөр хэн нэгнийг хэзээ ч хүлээх хэрэггүй. Бусдын араас цэвэрлэгээ хийхгүй. Хэн нэгний хүссэн зүйлийг хийхгүй. Хэрэв та үхэхээс бусад тохиолдолд энэ нь гайхалтай үр дүнтэй байдаг.

20. Гэрт чухал ажилтай гэж хэн нэгэнд эелдэгээр хэлэх шаардлагагүй. Учир нь та ганцаараа…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!