Ямар ч арга хэмжээ, ёслол дээр төгс харагдаж, олны харцыг булаадаг алдартнуудын бяцхан нууцууд задарчээ

Алдартай бүсгүйчүүд улаан хивсний ёслолд оролцохдоо ямагт төгс харагдаж чаддаг. Тэд ч бас бидэнтэй л адил хүн боловч яаж тэгж ямагт дур булаам, үзэсгэлэнтэй байж чаддаг нь гайхмаар санагддаг билээ. Тэгвэл тэдэнд ч бас нууц байх бөгөөд тэдгээр жижиг зүйлсийн тусламжтайгаар төгс төгөлдөр төрхөө хадгалж чаддаг байна. Бид ч бас тэр аргуудаас нь сураад авчихвал илүүдэхгүй биз дээ.

Тэд өөр өөрсдийн нэрийн позтой байдаг

Олон жилийн турш камерын өмнө зогсож зургаа авахуулсан алдартнууд өөрийн гэсэн нэрийн позтой болсон байдаг. Өөрийн сул талаа халхалж, давуу талаа тодотгох поз нь тухайн алдартныг ямар ч үед сайхан харагдуулж чаддаг байна. Та ч бас өөрийн гэсэн позтой болж аваарай. Хаана ч байсан гэсэн зураг авахуулах болох үед таныг сайхан харагдуулна.

Даашинзаа үрчгэр болгохгүйн тулд машиндаа хэвтэж явдаг

Олон алдартнууд улаан хивсний ёслол дээр гоёмсог даашинз өмсөхийг илүүд үздэг. Харин тус гоёмсог даашинзаа ёслолд очихоос өмнө үрчгэр болгохгүйн тулд машиндаа хэвтэж эсвэл зогсож явах гэхчлэн сонирхолтой аргуудыг ашигладаг байна.

Том размерын гутал өмсдөг

Олон цагийн турш зогсох, алхах зэргээс болж алдартнуудын хөл нь хөөж, гутал нь барих асуудал тулгардаг. Үүнээс сэргийлэхийн тулд ямагт нэг размер том өндөр өсгийт өмссөөр улаан хивснээ гарч ирдэг байна.

Хөлд эвтэйхэн пүүз өмсдөг

Зарим алдартнууд хөлөө амраахын тулд өндөр өсгийтөөс гадна хөлд эвтэйхэн пүүз авч явдаг. Хөлөө өвдөөд эхэлмэгц сольж өмсөөд тухтай гэгч нь алхана. Хамгийн гол нь тэдний өмсөж буй даашинз тухайн алдартанг пүүз өмссөн гэдгийг нуухуйц урт байх ёстой.

Ёслолд очихоос өмнө зургаа авахуулдаг

Одууд арга хэмжээнд оролцохын өмнө сельфи хийх юм уу эсвэл туслахаараа зургаа авахуулдаг. Энэ нь тэд хувцаслалт, гоёл чимэглэл зэрэг нь камерын дуранд хэрхэн бууж буй шалгах нэгээхэн хэлбэр юм. Мөн тэд камерын өмнө авах позоо ч давхар бэлддэг байна.

Хувцсаа цахилгаанжихаас сэргийлж үсний лак ашигладаг

Хувцас, даашинз цахилгаанжих нь хамгийн төвөгтэй асуудал. Үүнээс салахын тулд алдартай стилистууд олон энгийн заль мэхийг ашигладаг. Жишээлбэл, тэд хувцасны дотор талд үсний лак цацах, нойтон гараар хувцсыг арчих, эсвэл үйлчлүүлэгчдийнхээ арьсанд хүүхдийн нунтаг цацдаг.

Үсээ өтгөн харагдуулахын тулд нүдний тень хэрэглэдэг

Олон алдартнууд энэ заль мэхийг ашигладаг бөгөөд та ч бас ашиглаж болно. Үснийхээ өнгөнд тохирсон нүдний тенийг сонгоод үсний хуваалтын дагуу багсаар тарааж түрхэнэ.

Нүдээрээ инээдэг

Зөвхөн амаараа инээж, нүдэндээ ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх нь тухайн хүнийг хуурамч инээж буй мэт харагдуулдаг. Иймд алдартнууд зураг авахуулахдаа ямагт нүдээрээ инээж, илүү зөөлөн бас бодитой төрх гаргахыг хичээдэг аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!